Сура: Орой болгон нойрны эм ууж байгаа юу?
Сохён: Үгүй ээ. Заримдаа л. Ойрын үед нойр сайн хүрч, сайн ч унтаж байгаа.
Сура: Аан. Болж дээ. Гэхдээ ингэж өөрийгөө зовоох хэрэг байна уу? Жүхёгт кинонд тоглох санал ирсэн, түүнд завгүй л байвал сайн гэж хэлж байна лээ. Чам руу ирэх үгүй нь тодорхойгүй хүнд найдлага тавьж залуу нас, биеэ дуусгаж байхаар эртхэн өөрийгөө ол Сохён аа.
Сохён: Над руу ирэх үгүй нь тодорхойгүй шүү дээ. Ирнэ л гэж бодож байна. Тэглээ ч салж хэнийг баярлуулах юм? Жүхёгийг тойрч эргэлдэж байгаа шалиг охидыг уу? Түүн шиг усан толгойтой хүн бол шалиг охидын мэхэнд ядах юмгүй ороод, сүүлдээ архинд толгойгоо мэдүүдбэл яах болж байна? За ямартай ч салж хэнийг ч баярлуулахгүй. Угаасаа би түүнд хайртай. Намайг ямар шазруун гэдгийг мэднэ биз дээ эгчээ. :)
--------------------------------------
Өглөө болчихжээ. Энэ өдрөөс өдөрт бүдүүрч байгаа биеийг дээ. Ойрд хоолондоо дэндүү сайн байгааг ч хэлэх үү. Бие маань эргэад сайжирчээ. Ажил хийж болох хэмжээнд байгаа л юм шиг.
-Люси, эгч нь ажил хийдэг юм бил үү?
*нохой хуцах*
-Люси жиааахан дургүй байна уу? Тэгнэ л дээ. Ганцаараа байж үзээгүй чи минь яана да.
-Люсияа! Наад даавууг чинь эвхээд янзалчихсан шдээ. Чи эгчдээ их ажил удаж байна. Томоож.
Зохиогчийн талаас:
Сохён жилийн өмнөөс буюу хүүхэд нь эндсэн үеэс эхлэн их хүйтэн хөндий хүн болчихсон. Танихгүй хүн харвал үнэхээр цэвдэг хүйтэн сэтгэлтэй нэгэн шиг... Шиг ч биш угаасаа тийм болчихсон. Жүхёгийг иртэл хүлээнэ гээд хатуу шийдчихсэн болохоор хэн ч юу ч хэлсэн үл тооно. Нэг их олон хүн тэдний гэрлэлтийг мэдэхгүй. Фэнүүддээ ч зарлаагүй тэдний нууцлаг гэрлэлт. Мэдсээр байж араас нь гүйж нэг оронд орох гэсэн нэг салбарын эрээ цээргүй бүсгүйчүүд.. Тэдэнд аз завшаан өгөхийг Сохён үнэхээр хүссэнгүй.
Нэг их сайн танихгүй хүмүүстээ тэр их муухай ханддаг болчихсон. "TOXIC"Өнөөдөр Сохён Жүхёгийн зураг авалт дээр очиж байдлыг харахаар шийджээ. Түүний дуртай хоолыг хийгээд, түүний дуртай төрлийн халуухан хувцасыг өмсөөд очлоо.
-Хонгор минь? Миний залуугийн дэргэдээс холдчихгүй юу?
?- Хэн бэ?
-Хэн нь ч байсан чамд бол хамаагүй. Харваас эр эрийн өвөр дамждаг л хүүхэн байна шд. Далдар!
YOU ARE READING
Can U Be Mine Again?
FanfictionNightmare Team_-д орж байсан CAN U BE MINE AGAIN өгүүллэгийн үргэлжлэл!