#7

19 3 0
                                    

-Лю~яа.. ах эгч хоёрт нь байнаа. Сайхан дурсамж олон бий. Ах чинь эгчийг нь хайрлаж, халамжилсан, өвдсөн үед чадлаараа бөөцийлсөн үе зөндөө их байгаа. Бидний одоогийн харилцаанд хэн хэн нь л буруутай байх. Хамтдаа бүхнийг туулна гэчихээд тэр ганцаараа хичээсэн юм шиг намайг буруутгаж байгаа нь миний хувьд гомдолтой байгаа юм. Эгч нь дотроо хичнээн зөөлөн хүн билээ. Гаднаа л хатуу ширүүн ч гэсэн энэ байдал удаан үргэлжлэхгүй ээ. Ах чинь намайг ойлгох тэр цагт бүх зүйл сайхан болно байх тийм ээ?

--------------------------------

-Жүхёг?

-Жүхёг аа, чи юу?

-Аан, мөн байсан байх нь ээ. *инээмсэглэх*

-Хо.. Үгүй ээ. Ажил ихтэй байсан уу?

-Удахгүй жүжигчин болно гэсэн байх аа? Би киног чинь хүлээн шимтэж үзэж байнаа..

Аахх. Юундаа бишүүрхээд байгаа юм бэ? Зүгээр л очоод тэвэр. Хөл чинь яагаад хөдлөхгүй байгаа юм Сохён аа? Гар чинь ч бас яг байрандаа гацчих юм!

Аан. Тийм байна. Жүхёг их хүйтнээр хараад байхаар царцчихаж байгаа юм байна тэ?

-Орохгүй юм уу?

-Чи хачин байна, Сохён.

Өөө, тэр сая надтай ярьсан уу?

-Тийм ээ,  өнөөдөр чамайг санаад, зүрх догдлоод их хачин байна.
*тэврэх*

-Санасан! Үнэхээр их санасан. Энэ цээжийг налалгүй удсан болохоор санаад галзуурах дөхсөн.
*уйлах*

-Яагаад ганцхан би буруутай юм шиг над руу уурлаад байдаг юм бэ?

-Яагаад гэрлэхдээ бүхнийг хамтдаа даван туулна гэж амласан юм бэ?

-Чи амлалтаа зөрччихлөө шүү дээ..

-Залхмаар юм аа.

Байз.. нусаа татаж байгаад сайн сонссонгүй. Гэхдээ "залхмаар" гэв үү?

-Сонсогдохгүй байна.

-Юу ч сонссонгүй.

-Буруу сонсчих шиг боллоо.

-Чи зөв сонссон Сохён аа. Би ядраад байна. Битгий жаахан охин шиг залхмаар үйлдэл хийгээд бай!!
*гарыг нь тавиулах гэж оролдох*

-Тавихгүй ээ. Чамайг явуулмааргүй байна. Бардам зангаа хуулж хаяаад чам дээр ирж байхад..

-Тэгвэл тэр бардам зангаа буцаагаад наачих, гуйж байна.

-Одоо наалт нь суларчихсан байх аа.

Can U Be Mine Again?Where stories live. Discover now