#10

13 3 1
                                    

Хэд хоног харвасан сум мэт өнгөрлөө.. Яагаад ч юм Кёнсүүтэй таарахгүйг хичээх болов. Яг л хэн нэгнийг хуурчихсан мэт. Oops! Би чинь угаасаа л хуурчихсан.

Бэлтгэгдэгч байх жаахан хэцүү юм. Ядарч байгаа ч энэ боломжийг л алдаж болохгүй гэж бүх л чадлаараа хичээнэ..

Магадгүй энэ эмэгтэй хүний бардам омголон зан биз. Жүхёгт гомдсон гомдлоо одоо илүү сайн явж л тайлах хэрэгтэй биз. Тэр хүнээс ахиж юуг ч хүлээхгүй.

- Ахх Люси, гадаа бороотой байдаг.. Яаж бэлтгэлдээ явна аа!

Гадагшаа гарах гээд шүхрээ хайтал олдсонгүй. Магадгүй манай гэрийн хүйтэн сэтгэлтэн өглөө сэрэхээс өмнө аваад явчихсан байлгүй.

Гэрээс гараад явж байтал үүдний харуул ах дуудах нь тэр.

-Өө ах аа, сайн уу?

-Сайн, бороотой өдөр хаа хүрэх нь вэ?

-Ажилтай болчихоод л..

-Аан. Тэгвэл май.

-Энэ хэний шүхэр юм бэ?

-Жүхёг үүрээр гарахдаа чамд өгөөрэй гэчихээд явсан.

-Яах гэж..

-Чамайг борооноор шүхрээ мартаж гараад даарчих вий гэж байсан. Халамжтай нөхөртэй гоё юм аа.

-Аан баярлалаа. Би ингээд явъя даа.

Яагаад? Яах гэж? Яагаад намайг өөрөөсөө явуулахгүй байгаа юм бэ? Яг л намайг жаахан хүлээгээрэй, би удахгүй очноо гэх шиг.. Эргэж байсан сэтгэлийг минь буцааж өөртөө татаад байх юм. Больдог ч болоосой..

Гэнэт хүчтэй салхилснаас болоод бодолд автаж байсан миний гараас сулхан атгасан байсан шүхэр минь хийсээд явчихав..

Ухаан орох шахуу юм болж дэмий л борооноос нуугдан шүхэрнийхээ араас харамсав..
Тэглээ гээд ингээд зогсоод байэ бодохгүй биз дээ. Алхаад ч хамаагүй очих л болно.

Такси ч явахгүй юм даа. Аргагүй л ширүүн бороотой өдөр.. хэн ч ийм өдөр гарахыг хүсэхгүй шүү дээ. Бүгд л хажуудах хүнийхээ халуун тэвэрт тайван хэвтэхийг хүснэ..

Ийм өдрүүдэд би Жүхёгтой хамтдаа байсан үеэ их боддог юм. Уйлахад минь нулимсыг минь арчиж, өвдвөл ажлаа таслаад ч хамаагүй намайг л амардаг байсан нэгэн.. Аа бас хамтдаа айлын хаалга нүдчихээд зугтдаг байсан шүү дээ..

Гэхдээ одоо яагаад ийм болчихсон юм бэ? Надад ямар нэг хариулт хэрэгтэй байхад.. би одоо хэр нь хайртай байхад.. мартаж чадахгүй тарчилж байхад..

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 16, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Can U Be Mine Again?Where stories live. Discover now