#6

6 3 0
                                    

-Тэгвэл кинонд тоглочихвол Жүхёгийн карьер яах бол?

-Огцом өснө. Тэгээд фэнүүд нь нэмэгдэхийн хэрээр сэсанууд ч нэмэгдэнэ. Ер нь их ярвигтай болчихдог юм. Гэхдээ манай энт сүүлийн хэдэн жил сэсан фэнүүдийн тал дээр үнэхээр чанга болчихсон. Яг Жүхёг та хоёрыг үерхэж эхлэхэд манайх сэсануудыг шүүхэд дууддаг болсон. Та 2 ер нь азтай л даа. Баригдахгүй яваад л байсан.

-Модел болохоор нь сэсан гайгүй гээд тайван л байдаг байлаа. Одоо ч дээ.

-Тийм болохоор л өөрийгөө зовоохоо боль гээд байгаа юм.

——————————–——–——–--------

-Өглөөний мэнд Лю.

-Өнөөдөр эгч нь том ажил амжуулах юм шиг байна.

-JYS энт. Сонирхолтой байх нь дээ.

Гэрээсээ гараад JYS энтийн зүг явлаа. Замдаа яаж алхах тухай, ямархуу pose авах тухайгаа маш удаан бодсоор ирлээ.

Яг үүдэнд нь ирээд хаалга татах гэсэн  "Хамрын үс"-ны хэлсэн нэрийг сайн санаж чадахгүй байх юм.

-Квансүү билүү?

-Кёнгү билүү?

-Пингвин ч билүү дээ? (sorry xD)

-Аххх. Санахгүй байж болохгүй шдэ.

-За одоо яая гэхэв, явж ороод болох байх.
~
-Сайн байна уу! Энд шалгаруулалт өгөөрэй гэсэн юм л даа. Энэ нэрийн хуудас.. Надад хэлсэн хүний нэрийг сайн санахгүй байгаа ч Гван, Кван, Гён  гэсэн байхаа.

-Аан Кёнсүү юм болов уу?

-Аанхаа, наадах чинь!

-Аан, ойлголоо. Та тэр өрөөнд ороод хувцаснуудаас нэгийг нь сонгож өгөөд *** номерийн шалгаруулалтын өрөөнд ороод ирээрэй.

-Маш их баярлалаа *Бөхийх*

Заасан өрөөнд нь орж ирэх үед бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл миний өмнө байлаа. Маш их гутал, маш их хувцаснууд, нүүр будаг, гоёл чимэглэл гээд..

Бүгд таалагдаж байна. Бүгдийг нь өмсөж үзмээр байна. Аххх

Шилж, голж сонгох гэж 10аад минут зарцуулсны эцэст энгийн сул цамц сул өмд өмсөөд гутал яахаа мэдэхгүй байж байтал хэн нэгэн хаалга тогшоод орж болох эсэхийг асуулаа.

-Болноо.

-Аан чи хувцаслаж дууссан уу? Шалгаруулалтын багшийг дуудчихсан, чамайг хүлээж байна.

-Аан. Одоохон очлоо.

Шалгаруулалт болох зургийн өрөө рүү сандарчихсан, айгаад  явж байтал танил царай нүдэнд харагдаж нулимс бараг өөрөө цийлэгнэх шахлаа. Та нарын бодож байгаа зөв байж магадгүй ээ. Тэр бол "Хамрын үс" байсан юм.

Can U Be Mine Again?Where stories live. Discover now