#8

33 6 10
                                    

   Гэртээ оройтоод орж ирэхэд Жүхёг аль хэзээний ирчихсэн орондоо орчихсон байж байв.

Би ч түүнийг тоосонгүй. Лю-гээ аюулгүй сайн байгаа эсэхийг шалгачихаад аяганд нь хоол бэлдээд тавьчихлаа. Бодвол энэ хүйтэн сэтгэлтэн ус ч болтугай өгөөгүй биз.

Нүүрээ цэвэрлэж, усанд орж, энэ тэрийг хийж явахад минь ч тэр "хүн гуай"  нэг ч үг хэлсэнгүй.

Хэлэх ёстой юм сан.! Би үдшээр хэзээ ч ийм эрч хүчтэй байгаагүй. Сульдаа нь дэндсэн суганы үс болохоор ч тэр үү орой 23 цагаас хойш нурмайгаад ядраад эхлэдэг. Гэтэл одоо шөнийн 1 цаг өнгөрч байдаг. 

Тийм ээ, тоогоод хэрэггүй. Тоох гээд байвал "тоохгүй ээ" гэж өөртөө амласан миний бардам зан шалтайгаа тэгшрэх байх!

Тэр шөнө тэгээд л хоёр талд хэн нь ч хэндээ ч үг хэлэлгүй унтаад өгсөн юм..

‐-------------------------------------------------

Өглөө босоход уламжлал ёсоор Лв бид 2 л байлаа.

-Эгч нь сандраад байна Лю!

-Өнөөдөр очиж уулзана.

-Биеэ бэлдэж, аль болох тайван байхаас даа тийм ээ?

-Юу асуух юм бол оо аааа ><

-Гэхдээ юу ч гэж асуусан итгэлтэй байх хэрэгтэй.

Уулзах ёстой 2 цаг ч дөхөж, албаны хувцаслаад гэрээс гарлаа. Гадуур гараад явах үед Люсид санаа зовдог байсан чинь энэ удаад  Люгээс  илүү ажлын ярилцлага бодогдоод байх юм. Муу эгч юм даа.

Хэдийгээр Лю дэргэд байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам би илүү их хань болох нэгнийг хүсч эхэлсэн. Хүний шунал гэдэг тийм л аймаар.  Дасгаж дасгачихаад "Одоо зайл" гэж чадах хэмжээний.. Гэхдээ нөгөөтэйгүүр хүн, хүний үзэл бодол үргэлж хувьсаж байдаг шиг бид хүрээллээ тэлж, нийгмийн нэгэн бүрэлдэхүүн болон амьдрах хэрэгцээ шаардлагатай болдог. Тэр нь хүний онцлог юм байлгүй.

Энэ тэрийг бодож явсаар энт-д ирлээ. Хэн надаас хичнээн асуулт асуухыг би мэдэхгүй.

-Юу хийж яваа юм. Ярилцлагатай юм уу?

-Аан тийм ээ. Өнөөдөр ирээрэй гэхээр нь ирсэн чинь арай эрт ирчихжээ.

-Яарвал даарна гэж тэр байхгүй юу.

-Тэгээд ямар хоцорчихоод гүйж байлтай нь биш. Кдрам дээр л тэгж гүйж ирээд хамгийн сүүлд нь ороод нялга хариулаад тэнцдэг байх аа.

- Ямар аймаар юм бэ? Нэг ч үг гээхгүй нь байна.

-Гээж яа.. заза. Би юм хэлэхгүй.

-Би ч бас.

-Чи хэлчихлээ!

-Хөөе Сохён! Чамайг дуудаж байна. Яваач ээ.

Сандраад үхэхнээээ!! За амжилт Сохён!! Энэ ярилцлагад тэнцчихвэл чи хэний ч доор орохгүй ээ.

~~~~~~~~~~~~~~><~~~~~~~~~~~~~~~

-За, баярлалаа Хатагтай Сохён. Бид холбогдох болно оо.

-Ойлголоо.  Баярлалаа.

----

-Заюу болов?

-Хэд хэдэн асуулт асуусаан..

-Хэдэн хүн байсан?

-3 хүн

-Нэрүүдийг нь харж амжсан уу?

-Харсан.

-Кан Сора гэж байсан уу?

-Байсан, тэр юу гэж?

-Тэр чам руу хараад инээсэн үү?

-Инээсэн. Эргнэд холбогдоно гэж хэлсэн. Яасан юм?

-Сора нааштай хандвал бараг л тэнцэж байна гэсэн үг.

-Өөө нээрээ юу?

-Нээрээ дээ.. нээрээ.

-Ашгүй дээ. Одоо л амьдарч эхлэх нь.

-Өмнө нь яасан юм?

-Нэг тиймэрхүү л.. хоол хийж гэр цэвэрлэхээс өөр зүйлгүй.. сурсан мэргэжлээрээ ажиллах итгэлгүй л..

-Аан.. одоо тэгвэл хүсэл мөрөөдлөө хайж олоод амьдрана биз дээ?

-Тэгэлгүй яах юм бэ!!

Уур амьсгал дэндүү хачин болчихсон болохоор тэнэг хүн шиг чанга ориллоо.

Кёнсүү ч ойлгосон юм шиг надтай үг сөрсөөр намайг гаргаж өглөө.

-Баярлалаа. Баяртай.

Дэндүү гунигтай санагдаад байх юм. Өмнө нь амьдраагүй гэдгээ дахиад саначихсан болохоор.. Жүхёгийг хармаар санагдаж, санаж, өөрийгөө буруутгасан өдрүүдээ дахиад бодоод байгаа болохоор.. Тэр үед би дотроосоо үхэж, бас дахин үхэж байлаа. Түүнтэй хамтдаа байгаа нэгэнд атаархаж, салаад алга болмоор үе ч байсан.

Надтай учирч болох зуу зуун хүн байлаа. Гэхдээ би түүндээ хайртай шүү дээ. Түүнээс минь илүү нь гэж хаана ч байхгүй.

Жүхёгийг өөр хүнтэй байна гэж төсөөлөх төдийд сэтгэлдээ мянга мянган удаа үхдэг. Хоол ч хоолойгоор давахгүй. Амаа цавуудчихсан мэт нэг ч үг унахгүй.. их л хэцүү байсан.

Үргэлж хайранд умбаж асан тэр бүсгүйг тоож харах нэгэн ч үгүй болж, хайр хүсэж, хайртыгаа санаж, наранд дурлачихсан мэт харахаас цаашгүй хүрэх нь битгий хэл удаан ширтэж ч чадахгүй юм шиг санагдаж, дотроо бүгдийг нь буглаж гаднаа төв царайлсан. Одоо л уйлах гээд байна. Намайг гэх нэгэн байгаа мэт санагдаад одоо л..

Олон сарын гомдол тайлагдах нь тэр..

Одоо л өөр хүн болно.

Чамайг бодохгүй.

Хэнийг ч хүлээхгүй.

Can U Be Mine Again?Where stories live. Discover now