:"Хөөе чи дагасаар л байна уу? Наанаа зогс" Гэж тэр эргэж харан орилчихоод хурдхан шиг байрны цаагуур орон алга боллоо.
Энэ хөвгүүн бол миний хоёр жилийн турш хайрласан хүү Жун Чэнлэ. Даанч тэр намайг өөрт нь сайн гэдгийг мэдэхгүй лдээ.
Түүнтэй би яг дунд ангид ороод танилцсан. Яахав танилцсан ч гэж нэг ийм юм л болсон юм даа.
...
Дунд сургуульд ороод хамгийн анх уригдсан үдэшлэг манай ангийн хамгийн хөөрхөн охины төрсөн өдөр байв.
Жаахан байхаасаа махтай байсан надад ийм зүйлд явах бүү хэл найзлах найз ч олддоггүй байсан болохоор хамгийн дуртай даашинзаа өмсөөд жижигхэн бэлгээ бариад Сун Хаыных руу алхаж эхлэлээ.
Гэрийнх нь гадаа байх юмсыг сонирхон том харш шиг гэр лүү алхан оров.
Хаын:"Сайн уу! Чуи! Оролдоо" гэж төрсөн өдрийн эзэн намайг угтлаа.
Гэрт нь ороход гэр биш бараг л хүлээн авалтын танхим гэлтэй маш том бөгөөд энд тэндгүй шаар чимэглэл өлгөн их л гоё болгон чимэглэсэн байв.
Хүүхдүүдтэй юм ярихыг хүссэн боловч нөгөө л нэг санаа зовдог зүйлээс болоод чадсангүй.
Ингээд бид суун хоол идэх болоход хоолон доо олигтой хүрсэнгүй сууж байтал өөдөөс минь харан суусан хүү:" Хөөе чи хоолоо идэхгүй юм уу? Ийм тарган юм чинь их..." хэмээн түүнийг үгээ дуусгаж амжаагүй байхад хаалга их чанга онгойн нэг хүү орж ирлээ.
:"Сун Хаын! Төрсөн өдрийн мэнд хүргэе!" Гэж тэр хүү чанга дуугаар итгэлтэй гэгч нь хэлээд гараараа дохиход бэлэг барьчихсан баахан хүн орж ирэх нь тэр.
Суудал бүгд хүнтэй миний хажууд л хоосон суудал байж таарсан учир тэр хажууд ирэн суулаа.
Би их томдуу биетэй учир тэр миний хажууд туранхай бас бие жижиг харагдаж байв.
Тэр надтай юм огт дуугарсангүй төв царайлан дээгүүр харан суусанд би ч юм ярилгүй хоолноосоо халбагадаж эхлэлээ. Төд удалгүй төрсөн өдрийн том бялуу хаалгаар орж ирэхэд хүүхэд бүр л дор бүрнээ ямар гоёыг нь гайхаж байсан бол тэр л чимээгүй суусаар.
Төрсөн өдрийн дуу дуулж өгөөд бялууг хуваан зүсэж тавьхад нь би халбагадах гэхэд хажууд сууж байсан хүүхэд бялуугаа энгэр лүү минь асгачих нь тэр.
Дуртай даашинз минь байсан юмсан.
Тэр охин уучлалт ч гуйлгүй цаашаа эргээд явахад нь би гараас нь зуурч аваад:"Уучлаарай гэхдээ ядаж бялуугаа авчихаж болохгүй юу?" Гэхэд тэр над руу муухай харан:"Хачин гахай шиг юм чинь" гэж хэлчихээд цааш эргэхэд нь би юу ч хэлж чадсангүй.
Ингээд бэлгээ өгөх цаг боллоо.
Би жижигхэн бэлгээ бариад эгнээнд орон зогсоход нөгөө охин ард минь зогсож байв. Жаахан эмээсэн ч их юм бодолгүй миний ээлж болоход түүнд бэлгээ сунгахад ард байсан охин бэлгийг минь булаан дээш нь өргөөд:"Эвий дээ. Хамаг мөнгөө идэх зүйлд үрчихээд төрсөн өдрийн эзэнд ийм юм авчирдаг гэнээ" гэж орилоход бусад хүүхдүүд инээлдэнэ.Харин би толбо болсон даашинзнаасаа зуурсаар доош харан зогсоход нэг хүн:"Хнн чам шиг хачин амьтанд л сэтгэлийн бэлэг мөнгө болж харагдана биз. Өөрөө ч олигтой бэлэг авчираагүй юм байж" гэж хэлэхэд би толгойгоо өндийлгөн харвал тэр байсан юм.
Тэр хүү.
Тэгээд л бүгд бэлгээ өгж дуусчихаад хөгжим асан бүжиглэж эхлэхэд би тагтан дээр нь гаран даашинзаа арай дээр болгохоор суув.
Мөрөн дээр хэн нэгэн товшиход нь эргэж харвал нөгөө хүү:"Зүгээр биз?!Тийм хүүхдүүдийн үгийг битгий тоогоорой. Шал хачин амьтад. Бас битгий газар шагайж бай!" гэж хүйтэн хөндий юм шиг хэрнэ халамжилсан мэт үгс хэлчихээд эргээд явах гэхэд нь би:"Чуи! Жон Чуи гэдэг. Чамайг?" Гэхэд тэр эргэж харалгүй:"Чэнлэ. Жун Чэнлэ" гэж хэлчихээд яваад өгсөн.
Тэр өдрөөс л байх. Миний түүнийг гэх сэтгэлийн эхлэл.
A/n:Заа нэг ийм short story маягийн бичвэр эхлүүлж байгаа. Нөгөө явдаг зарчмаараа л хүмүүст таалагдаж байвал ойрхон оруулнаа /карентина сунгагдвал бараг өдөрт нэг хэсэг орох байх ккк/
YOU ARE READING
-Chewing Gum- |Complete|
Fanfiction:"Яа!" Гэж цүнхээ үүрэн түүний араас явж байтал тэр эргэж харан хэллээ. :"Хүнийг яах гээд дагаад байгаа юм бэ? Чамайг надтай ямар бохиор наачхсан байгаа юу?! Яваач!" Гэж орилоход нь би дуугаа хураан зогсоход тэр надад ойртон ирээд:"Яа дагахаа болио...