II

508 92 5
                                    

Бидний бяцхан харилцааны эхлэл тэгж л эхлэсэн юм даа. Тэр зун бид дунд сургуулийн 2р ангид ордог зун байсан юм. Би яг ч түүнд сайн болчихоогүй байсан. Яахав надад сайн хандсан болохоор хааяа бодно. Тэгээд л гүйцээ.

Дараа нь хичээд сургууль ч эхлээд урлагийн бага наадам болсон юм.

...

:"Яа! Жон Чуи! Ирээд хувцас барьж бай лдаа" гэж хамтлаг бүжигт бэлдэх охин намайг захирангуй дуудлаа.

Бүгд л дор дороо сандарч үзүүлбэрээ төгс үзүүлэхийг хичээж байхад надад тийм зүйл байсангүй.

Жон Чуиг үзүүлбэрт оруулахгүй. Бөмбөг царайлчихаад юу ч хийж чадахгүй шдээ.

Үзүүлбэрт бэлдээгүй учраас шууд л хүүхдүүдийн гутал хувцас янзлах анги цэвэрлэх үүрэг даалгавартай би үлдлээ.

Тэмцээны нээлт эхлэхэд ангиараа зааланд орж суун урлагийн наадмын нээлтыг үзээд сууж байтал ард мөн хажууд сууж байсан хүүхдүүд "араас чинь харахгүй байна" "Суудалд чихцэлдээд байна" гэсэн учраас уучлалт гуйсаар заалнаас гарав.

За ингээд эхний үзүүлбэр

Гэж хонгил дундуур чанга цуурайтах бол би хөлөө чирэн ангидаа орж ирэхэд тэр сууж байх нь тэр.

Харваас үнэтэй цав цагаан хослолтой багшийн сандал дээр нүдээ аньчихсан сууж байх түүнийг хараад би юу хийхээ мэдсэнгүй буцаад гарах гэхэд тэр:"Хэрэггүй ээ. Би одоо угаасаа үзүүлбэртэй" гээд сандалнаас бослоо.

Тэгээд миний өмнө ирээд:"Ч-чуи? Жон Чуи байхаа?" Гэхэд нь би толгой дохиход тэр инээгээд:"Миний үзүүлбэрийг ирж үзээрэй" гэчихээд гараад явчихав.

БУРХАН МИНЬ! Тэр нэрийг минь санаж байна шдээ!!

Ангиа хальт янзалсан болчихоод заал руу шууд л гүйхэд түүнийг яг дуудаж байх нь тэр.

2А ангийн сурагч Жун Чэнлэ!

Зүрх минь яг л амаар гарч ирэх гэж байгаа юм шиг хүчтэй цохилж байв. Яг л сахиусан тэнгэр шиг гэрэлтээд л. Тэр мөчийг л... тэр мөчид л цаг хугацааг зогсоогоод үүрд түүний дуулахыг сонсмоор байсан.

...

Ингэж л Жун Чэнлэ миний зүрхийг авчихсан юм даа. Аан магадгүй би өөрөө зүрхээ өгчихсөн гэвэл илүү дөхөм юм байна.

Тэгээд л нууцаар түүнийг хайрлая гэж бодсон ч тэр өөрөө над дээр хүрээд ирсэн.

...

Багш:"Манайд нөгөө ангийн хүүхэд шилжиж ирсэн. Тиймээс та нар тусалж дэмжээд сайн найзууд болоорой. Ороод ирээрэй" гэхэд би үсэндээ наалдсан бохийг салгах гэж байсан даа түүртээд шинэ хүүхдийг анзаарсангүй.

:"Бүгдээрээ л миний нэрийг мэдэх байлгүй. Найз болно гээд төвөг удах хэрэг байхгүй. Та нартай та наргүй зөндөө найзтай болохоор" гэж таньдаг хоолой дуулдахад гайхан харвал Чэнлэ нэг мөрөндөө цүнхээ үүрчихсэн, үсээ гараараа самнан зогсож байх нь тэр.

Хүүхдүүд түүнийг мөс шиг хүйтэн харцтай, хөндий эсвэл муухай ааштай л гэдэг юм. Яг үнэндээ тэр хамгийн зөөлөн, сайхан сэтгэлтэй дулаахан хүн шүү дээ.

Багш:"За Чэнлэ тэгвэл Чуигийн хажуу ширээнд очоод суучих уу?" Гэхэд тэр уруулныхаа буланг өргөн:"Багтана л гэж найдъя" гэх нь тэр.

Тиймээ. Тэр надтай заримдаа муухай харьцдаг, муухай үгс ч их хэлдэг. Гэхдээ би энэ үгс түүний зүрхнээс гараагүй гэдгийг мэддэг учраас хайрлахаа хэзээ ч зогсоож байгаагүй.









A/n: Энэ бичвэр маань нэг их хэсэгтэй болохгүй байхаа. Ихдээ 10хэсэгтэй л болно байх. За тэгээд💚

-Chewing Gum- |Complete| Where stories live. Discover now