Уйлмаар байна! Тэнэг Жун! Аэшшш мэдэхгүй ээ. Өрөөнөөсөө хамраа цухуйлгамааргүй санагдаад хэд хоног гарсангүй. Уул нь хамаг ертөнц нурчихсан байгаа биш. Гэхдээ л ямар олиг байдаг юм. Тэр аягүй бол хятад яваад хэзээ ч ирэхгүй бол миний сэтгэл яах болж байнаа Т.Т
Жэхён ах:"Хүүеэ Жон Чуи. Өрөөндөө хүн алаад нуучихаа юу? Үнэр танар гэж авах юм алга" гэсээр ээлжит үглэлтээ хийхээр ах өрөөнд орж ирэхэд нь би:"Таньтай ярилцах хүсэл алга муу наймаалж минь!" Гээд дэрээ шидтэл буцааж шидээд өрөөний хөшиг огцом онгойлгон:"Гарч зайрмаг идэх үү?" Гэхээр нь би гэрэлд дасах гэж нүдээ онийлгон:"За яахав та авч өгнө шүү" Гээд гарахаар боллоо.
...
Би:"Мэдэхгүй ээ. Сайн гэдгээ хэлсэн. Тэгээд л тэр ямар ч хариу өгөхгүй явчихсан"
Жэхён ах:"Эээ. Тэр хүүд чинь л муу юм болж. Миний дүү шиг намгийн үзэсгэлэн гоог олж хараагүй муу л байна даа"
Би мөр лүү нь цохин:"Юу гэнээ. Намгийн үзэсгэлэн жихшиг. Муу бах мэлхий" гэхэд тэр үсээ арагш нь самнан:"Ийм бах мэлхий хаана хараав?"Тэр. Тэр ингэдэг байж билээ. Үсээ хойш нь гараараа илээд л. Өөртөө итгэлтэй гэгч нь чанга дуугардаг. Тэнэг юм. Ийм зүйлс хүртэл түүнийг санагдуулах гэж.
Ах өөрийнхийгөө идэж дуусчихаад:"Алив чинийх ямар амттай юм? Амсая? Соръё? Ууя?" Гээд дайраад уналаа.
Би:"Тэнэг гахай минь. Үгүй! Өөрийнхийгөө дуусчихаад!" Гэж чанга хэлээд түүнээс зугатаж зам руу гүйв.
:"ЧУИ! Болгоомжтой маш..." Гэж тэр орилоход би түүний яриаг гүйцээж сонсож чадсангүй.
Чихэнд ээжийн ярих сонсогдож толгой ангалзсаар нүдээ нээхэд би гэрээсээ шал өөр газар сэрэв.
Би нүдээ нээн амаа ангайх гэтэл ирүү өвдөөд болсонгүй. Мөн бие хамаг мөчөөрөө салах гэж байгаа юм шиг өвдөөд болсонгүй.
Ээж орилон:"Хүүе сэрчихлээ. Ээ ашгүй минь гэж. Үр минь. Ээжийгээ сонсож байна уу?" Гэхэд нь би толгой дохилоо.
Ахын нүдэнд нулимс дүүрчихсэн над руу хараад:"Зам руу тэгж гүйдэг нь яаж байгаа юм тэнэг ээ!" Гээд уйлах гээд хошуу нь өмөлзөөд унав.
Би осолд орчихжээ.
Эмч миний биеийн байдлыг үзээд ирүүний хэсэгтээ бэртэл авсан. 2 сарын турш шингэнээр хооллохоос өөр аргагүй. Тэгээд мөн зүүн шилбэний яс хугарсан учраас алхаж болохгүй хэвтрийн дэглэмтэйг сануулаад өөр асуудал байхгүй ээ гээд гарав.
Би ангийн хүүхдүүд ирнэ гэж бодоогүй байсан ч маргааш нь эмнэлэг дээр ангийн хэдэн хүүхэд намайг эргэхээр ирсэн байсан юм.
Жина:"Болгоомжтой байхгүй. Хичээл ороход эдгэнэ гэнэ үү?" Гэхэд нь би толгой дохив.
Юм ярьж чадахгүйгээс хойш.
Хүүхдүүд тортой юм авчирч тавьчихаад хурдан эдгээрэй гэчихээд гараад явлаа.
Харин Сунчан үлдэж хажууд байх сандал дээр суугаад над руу хараад:"Намайг хэлж болохгүй гэсэн лдэ. Гэхдээ Чэнлэ чамайг осолд орсныг мэдээд Хятадаас ирнэ гэж зүтгэсэн гэсэн"
Намайг санаж байгаа байхнээ.
Сунчан хуруугаараа оролдон:"Тэгээд тэр ирж чадахгүйгээс хойш би чамд туслах хэрэгтэй байх гэж бодоод. Одооноос би чамд туслаж байнаа" гэхээр нь би ус руу гараараа заасахад тэр:"Ус уу? Тэгье ус ууя" гэснээ надад өгөлгүй өөрөө аваад уучих нь тэр.
Ийм хөлдүү байж бас намайг харна гэнэ шүү. Ахх яаж сар гаран ийм байдалтай байна даа.
A/n: Зиа ингээд Чуи маань өвдчихдөг юм байжээ.
YOU ARE READING
-Chewing Gum- |Complete|
Fanfiction:"Яа!" Гэж цүнхээ үүрэн түүний араас явж байтал тэр эргэж харан хэллээ. :"Хүнийг яах гээд дагаад байгаа юм бэ? Чамайг надтай ямар бохиор наачхсан байгаа юу?! Яваач!" Гэж орилоход нь би дуугаа хураан зогсоход тэр надад ойртон ирээд:"Яа дагахаа болио...