Дунд сургуулийн төгсөх анги болох хичээлийн шинэ жилээс л байх. Тэр их өндөр бас жаахан бүдүүн хоолойтой болчихсон. Тэгээд илүү их зантай.
...
Өглөө ахтай хамт гаргана гээд ээж тавихгүй байсан болохоор хурдан цүнхээ үүрээд гарч ирэхэд Чэнлэ нэг хүүхэдтэй хамт зогсож байх нь тэр.
Хэн бэ? Өндөр юмаа. Бас яг хөөрхөн хулгана шиг царайтай?
Би хурдан гүйн очиход Чэнлэ намайг харчихаад:"Аргагүй л жаран хөлт шиг амьтан шүү. Хурдан яв. Чамаас болж хоцрох нь" гэхэд би:"Намайг танилцуулахгүй юм уу?" Гэж зэрэгцэн алхахад нөгөө хүү юм хэлэх гэвэл Чэнлэ урдуур нь орон:"Жисон. Пак Жисон гэдэг юм. Чамтай ямар ч хамаагүй хүн болохоор ойртоод ч хэрэггүй шүү" гэж муухай харан хэлчихээд урд гараад хурдан алхаад явчихлаа.
Хүн зүгээр л танилцъя гэж бодож байхад.
Анги дээр иртэл би араас нь дагаж тэр хоёр урд гарчихаад л яваад байлаа. Яахав ер нь явахдаа тэр урд гараад харин би дагаж явдаг учраас ялгаа байсангүй.
-
Хоёрдугаар цагын завсралгаанаар ард болон урд байх хүүхдүүд шугам шидэж тоглоод байхаар нь би болгоомжтой байхыг сануулсан ч үгийг минь огт тоосонгүй.
:"Сончан-а! Бариад а..." гэж ард суух хүү хэлж дуусаагүй байтал нисэж явсан шугам хацрыг минь эсгэчих нь тэр.
Гэнэт л зүв зүгээр сууж байсан Чэнлэ ширээгээ чанга цохиж босож ирээд:"Ядаргаатай амьтад минь чимээгүй болоод өгөөч!" Гээд Сончан руу муухай харан ангиас гараад явчихлаа.
Надаас болоогүй биз дээ? Гэнэт уурлаад л яачихаа вэ?
Багш орж ирсний дараа тэр ангид орж ирсэнгүй. Завсралгаа болоход цайны газар луу буухад тэр бас л харагдсангүй.
Өлсөж байгаа байх даа.
Өөртөө нэг юм олж амандаа хийчихээд сүү жигнэмэг аваад сургуулийн дээд давхар луу гүйлээ. Бодсоноор тэр дээврийн сандал дээр хэвтэж байсан юм.
Би:"Хөөе" Гэж дуудахад тэр нэг нүдээрээ харан инээгээд:"Чамайг хэзээ ирэх юм бол гээд хүлээж байлаа"
Би:"Намайг хүлээж байсан хэрэг үү?" Гэж болгоомжлон асуухад тэр ёжилсон мэт инээмсэглэн:"Тэгэлгүй дээ. Байнга л хүнтэй бохиор наагаад хаячихсан юм шиг наалдаад байдаг дагуулаа хаана яваа юм бол гэсэн. Ашгүй дээ өөрөө олоод ирж"
Энэ одоо намайг өөрийг нь дагаж явдаг нохой шиг амьтан гэх гээд байна уу?
Би өөр тийшээ харан зогсоход тэр гэнэт толгойг минь илэн гаранд шархны лент атгуулаад:"Наадхаа хацар дээрээ наагаарай. Царай муутай дээрээ гэмтчихээр бүр л онцгүй харагдаад байна" гэчихээд юу ч хэлэлгүй алхаж байснаа хаалганы хажууд ирэн:"Эзнээ дагахгүй юм уу?" Гэчихээд инээмсэглэн доош буулаа.
Өдөж байх шив.
-
Сургуулийн сагсны тэмцээн эхлэж бид төгсөх анги учир оролцох хэрэгтэй болсон.
Ангийнхаа хүүхдүүдийг дэмжин сууж байтал цаг завсарлаад манайхан ялж тоглогчид ус уухаар ирлээ.
Би ч усаа өгөхөд тэр задлан гүд гүд залгилаад бүтэн сав ус дуусгачихав.
Хөлс нь дусалчихсан үсээ хойш нь гараараа самнаад над руу харахад нь зүрх зогсчих шиг л боллоо.
Яг л намайг ингээд зов гэж байгаа юм шиг оноо авах болгондоо сууж байгаа зүг рүү минь хараад инээмсэглэх нь дэндүү сэтгэл татам.
Сагсны тэмцээн ч өндөрлөж манайхан хүрэл медаль аваад Чэнлэ харин шилдэг тоглогч болсон юм.
Бид гэр лүүгээ алхаж явах замдаа би:"Чи өнөөдөр үнэхээр лаг байсан. Ёстой мундаг" гэхэд тэр:"Би угаасаа л мундаг лдаа. Гэхдээ өнөөдөр өмнөхүүдээсээ илүү хичээсэн" гээд над руу харан зогслоо.
Би:"Яагаад?"
Чэнлэ:"Чиний урмыг хугалахгүй гээд"
A/n: hey oh найзуудаа. За юутайв дээ та нараар. Энэ бичвэр дуусах уул нь ойртоод л байна. Сэтгэл санаа сайхан завтай байвал энэ долоо хоногтоо дуусгахыг бодноо💚
Love ya baby들💚
YOU ARE READING
-Chewing Gum- |Complete|
Fanfiction:"Яа!" Гэж цүнхээ үүрэн түүний араас явж байтал тэр эргэж харан хэллээ. :"Хүнийг яах гээд дагаад байгаа юм бэ? Чамайг надтай ямар бохиор наачхсан байгаа юу?! Яваач!" Гэж орилоход нь би дуугаа хураан зогсоход тэр надад ойртон ирээд:"Яа дагахаа болио...