Манайх ч өөр байр луу нүүж арай том байранд амьдарч өөрийн гэсэн өрөөтэй болсон доо хөөрч байсан үе.
...
Аав:"Чуи хайрцагаа задлаарай!" Гэсээр том өрөөнөөс орилоход би дуртай дургүй баахан хайрцагийг нэг нэгээр задлаж эхлэлээ.
:"Хөөе тэнэгээ наад баахан юмаа энэ хүүд өг!"
Би гайхан:"Яах гэж?"
Чэнлэ:"Юу яах гэж гэж? Би тусалсны хариуд энэ хүүхдээр юмаа бариулж байгаа юм. Чи чимээгүй л наад барьж байгаа юмнууда өг! Бөөрөнхий дээрээ юм барьчихаар бүр бөмбөг шиг харагдаад байна!"Хайрцаг янзлан суухад түүний өдөр надад ингэж хэлсэн нь бодогдон бодол болоод суучихлаа. Наана худлаа намайг дооглож байгаа ч гэсэн миний гар өвдчихнө гээд л барьж байгаа юмыг минь хүнд өгсөн шүү дээ.
:"Жон Чуи. Юмаа гаргаж дууссан уу?" Гэж хаалгаар манай ах шагайн асуулаа.
Би ч сайхан бодлыг минь тасалсанд дурамжхан толгой дохиход ах хурдан янзал гэж сануулчихаад гарав.
Ах ийм царайлаг байхад би яагаад ийм матар шиг юм бэ?!! Шудрага бус байна. Энэ муу ээжийн гэдэсэнд байсан хамаг гоёыг нь аваад гараад ирчихсэн.
Шинэ байрнаас сургууль даа явах замыг зааж өгнө гээд аав өглөө хүргэж өглөө.
Хичээл ч байдаг шигээ л. Харин нэг зүйл нь Чэнлэ ангид ирснээс хойшоо нэг л сайхан болчихсон. Яах аргагүй лдээ. Миний хайртай хүн ирчихсэн юм чинь.
Нэг ахиц дэвшил нь тэр надаар хоолоо зөөлгөнө гэх нэрээр намайг хоолны танхим руу авч явдаг болсон.
Би хоёр гартаа тавагтай хоол барьсаар:"За аваарай. Чинийх" гээд Чэнлэгийнхийг урд йнь тавиад өөрийнхийгөө бариад эргэтэл хэн нэгний хөлд тээглэн хоолоо асгачихлаа.
Чэнлэ над руу ууртай харан:"Доорхоо харж яваач!" Гэв.
Өөр лүүгээ асгаагүй нь сайн ч хоолгүй үлдчих нь тэр.
Чэнлэ харин хоолноосоо ганц хоёр халбагадсан болчихоод тавгаа түлхэн:"Амтгүй юм. Май чи идвэл ид" гэчихээд босоод явчихлаа.
Би ч эхлээд санаа зовж байсан ч тэр ганцхан ногоонд л хүрсэн учир ногоог нь үлдээгээд бусдыг нь идчихэв.
Гэхдээ тэр өөрөө өлсөж байгаа байх даа.
Хичээл дуусаж би цайны газраас нэг том талх аваад Чэнлэгийн араас гүйлээ.
Би:"Хөөе!" Гэхэд тэр эргэж харан:"Яах гээв?" Гэхээр нь би талхаа сунгаад:"Май чи юм идээгүй биз дээ?"
Чэнлэ:"Би юм идчихсэн надад наад талх чинь хэрэггүй" гэж хамраа сөхөн чанга хэлэхэд түүний гэдэс тэр хавиар дүүрэн түүний юм идээгүйг илтгэн дуугарах нь тэр.Би инээгээд түүний гарт талхаа атгуулчихаад:"За май. Сайн идээрэй" гээд хэлэхэд тэр ичсэн бололтой шууд зугтчихав.
Хөөрхөн гэдэг нь.
Би ч гэрлүүгээ харьхаар алхаж байтал урд Чэнлэ алхаж байлаа.
Байз юу билээ? Тэр ийшээ явдаг билэв үү?
Би гайхан зогсоход тэр уруул амаар нь үйрмэг наалдчихсан эргэж хараад:"Хөөе чи яагаад хүн дагаад байгаа юм?!" Гэхэд нь би муухай харан:"Хэн чамайг дагасан юм! Би гэрлүүгээ явж байна за!" Гэж хариуллаа.
Намайг өөрийг нь дагана гэж бодсон юм байх даа. Их зантай амьтан.
A/n: Заза нэг иймэрхүү. Төрсөн өдөр нь болсон гээд нэг хэсэг өгье даа тиймээ XD
90's love оо сонссон биз дээ? Сайн стрийм хийгээрэй💚
YOU ARE READING
-Chewing Gum- |Complete|
Fanfiction:"Яа!" Гэж цүнхээ үүрэн түүний араас явж байтал тэр эргэж харан хэллээ. :"Хүнийг яах гээд дагаад байгаа юм бэ? Чамайг надтай ямар бохиор наачхсан байгаа юу?! Яваач!" Гэж орилоход нь би дуугаа хураан зогсоход тэр надад ойртон ирээд:"Яа дагахаа болио...