X

805 108 15
                                    


"Үүрийн туяа цэнхэр ягаан холилдсон үгээр хэлшгүй үзэсгэлэнтэй болох тэр мөчид хүйтэн хөндий ханхүүгийн мөсөн зүрх гисэж халуун дулаанаар дахин цохилж эхлэв" хэмээн уншиж дуусахад уран зохиолынх нь багш намайг магтан буцаан суулгав.

Өчигдрийн хачирхалтай явдлаас хойшоо яг 15 цаг өнгөрсөн байна. Чэнлэ ямар нэгэн тайлбар хийх эсвэл надтай ярилцах гэж оролдоогүй. Үнэн гэвэл би үнэхээр баяртай байна. Далавч ургаад нисэх нь холгүй л. Эцсийн эцэст Чэнлэ өөрөө надад бараг л сайн гэдгээ хэлсэн шүү дээ!

Бичээчийн талаас

Чуи хичээлээ хичээнгүйлэн бичиж тэмдэглэх бол Чэнлэ зөөлөн санаа алдан нууцхан харц шидлэн сууна.

Яг одоо тэр өмнө нь байсан тэр бардам эрхэмсэг зангаа хааш нь гээчихсэнээ бодоод олохгүй байв. Бусдыг ингэж мэдэрдэггүй хэрнээ ганцхан түүнээс л болж бүх зүйлээ хаяж чадахаар болоод байгаагаа сэтгэл нь яг л бохь хийгээр дүүрээд хагарах гэж байгаа юм шиг мэдрэгдэх ажээ.

Завсралгаан болох үед Чуиг гарч явсны дараа Чэнлэ Сунчаныг дагуулан хонгилын буланд очлоо.


Чэнлэ:"Тэгээд чамайг сайн охиныг минь харж байгаач гэж гуйсан болохоос наалдчихсан юм шиг бай гээ юу?" Гэж түүнийг бага зэрэг бачимдсан мэт хэлэхэд Сунчан инээн:"Найз болоход буруудахгүй шүү дээ. Тэгээд ч чи түүнийг мэддэггүй юм уу? Тэр чамд л биш бол өөр хэнд ч сэтгэлээ өгөхгүй шдээ. Чи надтай биш харин түүнтэй л ярилцах хэрэгтэй. Амжилт" гэж түүний мөрөн дээр нэг цохичихоод яваад өгөх бол Чэнлэ хөмсгөө зангидсаар үлдэв.


Чуигийн талаас

Би орилон:"Чании!" Гэж түүнийг дуудахад тэр олон хүүхэд дундуур зүсэн ширээнд ирж суулаа.

Би:"Хоолоо идэхгүй хаашаа алга болчихов?" Гэхэд тэр жуумалзан:"Аан нэг асуудал гараад л" гэхэд нь би хоолноосоо халбагадаад:"Орой бэлтгэлгүй юм уу? Хамт явах уу?" Гэхэд тэр юм хэлэх гэж байснаа нүдээ аниад:"Өнөөдөр хамт харьж чадахгүй ээ" гэв.

Хнн намайг байхгүй бол яачих юм билээ гээд байдаг хүн одоо нээх Чэнлэ ирчихсэн гээд хүн хаяж гэнэ.


...


Хичээл тарахад багшид юм зөөж туслачихаад ангид ирэхэд утсанд зурвас ирлээ.

From: Ice prince
Цүнхийг минь аваад гараад ир! Мартчихсан байна.

Юу вэ. Тэнэг амьтан уулзая гээд аятайхан ч хэлж чадахгүй.

Түүний цүнхийг нь барин хонгилоор алхаж явахад би дахиад л нөгөө түүний цүнхийг үүрээд явдаг байсан өнгөрсөн өдрүүдээ саналаа.

Тэр хамаг хичээлээ шүүгээндээ үлдээчихээд надад хоосон шахуу цүнхээ өгөөд урд гараад алхдаг байсан сан. Их цаг хугацаа өнгөрөөгүй ч гэсэн одоо бодоход бид их жаахан байж дээ тэр үед.




...

Бид юм ярилгүй алхсаар гэрийн урд ирцгээлээ.

Би бохь сунган:"Май зажлах уу?" Гэхэд тэр аван амандаа хийв.

Би:"Хэн нь том үлээхээ үзэх үү?"
Чэнлэ:"Мэдээж шдээ. Би л том үлээнэ"

Тэр дэндүү өөртөө итгэлтэй байсан учраас бид хоёр хэн нь том үлээхээ үзье гээд үлээж эхлэлээ.

Минийх нэг их томролгүй хагарчихсан бол түүнийг бараг шаар шиг томроод хагарчихав.

Би инээмсэглэн:"Заза чи сайн юм байна"

Чэнлэ:"Чи... энэ бохийг яг чам шиг гэдгийг мэдэх үү?" Гээд над руу харахад нь би толгой сэгсрэв.

Чэнлэ дээшээ нэг хараад:"Юу гэмээр ч юм дээ. Миний сэтгэлд хэзээнээс ч юм наалдчихаад огт салахгүй. Улам наалдаад бас улам л донтмоор болдог. Агаар орох юм бол илүү томордог, яг л миний чамайг гэх сэтгэл шиг. Эхлээд жижигхэн байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам улам томроод л. Одоо ингээд аль хэдийн нууж чадахгүйд хүрчихэж" гээд намайг өөртөө татан:"Нэгэнт л чи миний зүрхэнд наалдчихсан юм чинь надаас холдох гээд ч чадахгүй л байх. Миний сэтгэл рүү орж ирэх үү?" Гээд нулимс хурсан нүд рүү минь ширтэнэ.

Сэтгэлээ бохьтой зүйрлэж л байдаг.

Би инээгээд толгой дохиход тэр намайг өөртөө наан тэвэрлээ.

...









:"Яа! Битгий намайг дагаад бай! Чамайг надтай ямар бохиор наачихсан байгаа юу! Хол яв" гэж тэр эргэж харан чанга хэлчихээд муухай хараад яваад өгөв.

Би араас нь:"Яа! Сунчан чамайг хөлдүү гэсэнд миний буруу байхгүй шдээ. Хөөе Жун хамт явъя!" Гээд түүний араас гүйлээ.

Хол яв гэнэ шүү. Тиймээ чи бид хоёрын сэтгэл зүрхийг нийлүүлээд наачихсан болохоор чамаас хол явж чадахгүй нь дээ мөсөн ханхүү минь!










A/n: Зиа зиа зиа. Ингэж дуусдаг юм байжээ. Short бичвэр учраас их detail байхгүй ч гэсэн та бүхнийг манай бохин хосууд бага ч болов догдлуулсан гэж найдаж байна. Мөн та нар дээр байгаа Chewing gum-ийн орчуулгыг үзвэл миний санаа авсан хэсгийн харж болно. За тэгээд энэ хүртэл бидэнтэй хамт байсанд баярлалаа. Сувгаа бүү солиорой Miso TV (гэхгүйюу 🤪)

Love ya baby's💚

-Chewing Gum- |Complete| Where stories live. Discover now