V

515 102 15
                                    

Нэг л мэдэхэд бид дунд сургуулийн төгсөх ангид орох болчихсон байсан.




...

Бид нэг хотхонд амьдрадаг болсноос хойш заримдаа хамт явна. Заримдаа тэр ямар ааш нь хөдөлчихсөн юм гэмээр муухай аашлаад хүн дагалаа гэж уурлана.

Үгүй ээ мөн олон ааштай хүн шүү.

Хичээл тараад Чэнлэ над руу цүнхээ шидэн:"Хамт явмаар байвал хурдан алх" гэж хэлээд урд гаран алхаж эхлэлээ.

Замаар алхаж явахад хажуугаар зайрмагны машин өнгөрөхөд нь би:"Гэнэт зайрмаг идмээр санагдчихлаа" гэвэл тэр эргэж харан:"Ямарт нь дуртай юм?"
Би:"Гүзээлзгэнэтэйд нь. Чи?" Гэхэд тэр гацан:"Б-би бас гүзээлзгэнэтэйд нь дуртай"

Сонин юмаа түүнтэй ингэж яриа өрнүүлэх.

Чэнлэ өөр тийшээ харсаар:"Цүнхийг минь үүрсэн гэж авч өгч байгаа юм за юу! Их юм бодох хэрэггүй" гэсээр над руу гүзээлзгэнэтэй зайрмагаа сунгалаа.

Бид хоёр гэрийн урд байх савлуур дээр суугаад чимээгүй л мөхөөлдөсөө долоож байв.

Би санаандгүй түүнрүү харахад тэр над руу харж таараад харц тулгараад нэг л эвгүй байдалд орчих нь тэр.

Чэнлэ чимээгүй байдлыг эвдэн:"Ингээд хичээл амарч байгаа юм чинь чи дараа долоо хоногт зуслан руу явна биз дээ?"
Би мөрөө хавчин:"Харин лдээ. Аав ээж яг шийдээгүй байгаа. Чамайг хамт явмаар байна гэвэл аав ээжийг шаналгаж байгаад явна" гэж түүнээр тоглон жуумалзахад тэр нүдээ эргэлдүүлэн:"Хэн чамтай явна гэсэн юм. Чи явахгүй бол сайн л биз. Надад төвөг болох хүн байхгүй" гэчихээд савлуураас босон:"Битгий яваарай. Баяртай би гэртээ орлоо" гэчихээд эргэж ч харалгүй алхаад явчихлаа.

Хнн. Өөрөө эхэлж асуучихаад.

-

Зуслангийн тав хоног эхлэж миний явж байгаа анхны зуслан учраас жаахан эвгүй л байлаа.

Учир нь Чэнлэ л шилжиж ирээд гайгүй болсон болохоос би яг үнэндээ хүүхдүүдтэйгээ нийлж иймэрхүү юманд явах дургүй байсан. Ингээд харвал надад үнэхээр их нөлөөлжээ.

Бас би жаахан өсөөд тарган харагдахаа больж байгаа учраас хүүхдүүд намайг нэг их анзаарахаа больсон.

Санасаныг бодоход зуслангийн өдөр хоногууд үнэхээр хөгжилтэй бас зугаатай өнгөрч байсан юм.

Хоёр хуваагдаад сагс тоглож буй хүүхдүүдийг би харж зогсоход гэнэт бөмбөг ирээд намайг унатал хүчтэй цохичихлоо.

Сончан хүрч ирээд намайг босгоод хувцасыг минь гөвөн:"Уучлаарай. Ёстой анзаарсангүй. Зүгээр биз дээ?" гэх бол дөнгөж талбайн хаалгаар орж ирсэн Чэнлэ юу ч ойлгоогүй царайтай над руу хөмсгөө зангидан ширтэнэ.

Зуслан дээр надтай их харьцаагүйд нь би жаахан гонсгор байсан даа ч тэр үү намайг зүгээр эсэхийг асуугаагүй учраас түүнтэй харьцмааргүй санагдаад огт дуугарсангүй.

Нар буухад манай хэсгийнхэн нуугдаж тоглоё гэдэг санаа гаргаж нуугдаж тоглохоор боллоо.

Би ч жаахан холдоод модон дунд ороод доошоо сууж байсан чинь нэг л мэдэхэд унтчихсан байх нь тэр.

Намайг сэрэхэд бүр харанхуй болчихсон. Ядаж байхад модон дунд юу ч харагдахгүй. Хаана байгаагаа баримжаалж харахад хэцүү болчихсон байлаа. Яах аа мэдэхгүй эргэн тойрноо нулимстай нүдээр ширтэн доошоо харан суухад хажууханд өвс дуугарах шиг боллоо.

Чоно нохой? Амьтан юм байх даа?

Харанхуйгаас их айдгийг хэлэх үү бараг уйлаад сууж байтал нөгөө юм алхаж байх шиг байснаа чимээгүй болчихов.

:"Тэнэгээ босооч" гэх танил дуу гарахад нь дээшээ харахад тэр зогсож байх нь тэр.

Чэнлэ үсээ хойш нь илээд хөмсгөө зангидан:"Сончанаараа авруулахгүй юу хийж байгаа юм?" Гэж хэлээд хачин инээн:"Халтайчихаад. Уйлж байгаа чинь онцгүй юм. Босоод дагаад яв" гээд цааш эргэхэд нь би гялс босон түүний араас дагалаа.

Замаа харахгүй бүдчээд байтал тэр эргэж харан бугуйнаас минь зуураад:"Аятайхан алхаад явж ч чадахгүй юм шив дээ" гээд байрыг зүглэв.

...

Сүүлд нь сонсоход намайг хайж их гүйсэн гэнэ лээ.




A/n:Заа ёооё өөрөө догдлоол оруулаад байгаа шдээ хүмүүсээ💚

-Chewing Gum- |Complete| Where stories live. Discover now