VII

551 101 10
                                    

Ингэж л би энэ хүнд сайн болсон юм даа. Эхлээд уул нь сахиусан тэнгэр шиг харагддаг байсан ч одоо ингээд харахаар чөтгөр шиг зивүүн царайтай.

Хичээлийн сүүлийн өдөр учир баяртайгаар тарчихаад гэр лүүгээ түүнтэй хамт алхаж явлаа.

Би:"Хичээл тарчихсан чинь сайхан байна тийм ээ? Одооноос өдөржин юу ч хийхгүй хэвтсэн ч болох нээ"

Чэнлэ:"Чи завтай юм уу?" Гэж над руу бус өөр тийшээ харан хэлэхэд нь би:"Тиймээ. Завтай яасан? Хамт юм хийх гэсэн юм уу?"
Чэнлэ:"Тэнэгтээд бай. Жисонтой парк орох гэсэн юм"
Би гайхан:"Тэгээд Жисонтой парк ороход би ямар хамаатай юм?"
Чэнлэ:"Заза мэдэхгүй ээ. Юм асуухаа болиод урдахаа хараад яв!" Гэж чанга хэлчихээд өөрөө урд гараад алхлаа.

Яахаараа ийм ойлгомжгүй байдаг байна аа.

-

Хичээл амарчихсан учраас тааваараа унтаж байгаад сэрлээ. Усанд орж цэвэрхэн болчихоод цайгаа уун сууж байтал гэнэт утас дуугарах нь тэр.

Би:"Байна?"
Чэнлэ:"Хурдан гараад ир!"
Би:"Яасан бэ? Яагаад гэнэт хүнийг гараад ир гээд байгаа юм?"
Чэнлэ:"5 минутанд хурдан гарч ирээрэй. Би хүлээж байя!" Гэчихээд өөр зүйл хэлэлгүй тасалчих нь тэр.

Аав ээж хоёр ажилтай учраас ахад ангийнхаа хүүхэдтэй уулзлаа гэж хэлээд гарав.

Тоглоомын талбайд сууж байх түүнрүү гүйн очиход тэр цагаа хараад:"Чи хоцорлоо"
Би нүдээ томруулан:"Чи өөрөө хүнийг гэнэт дуудахаар чинь. Яах гэсэн юм?"

Чэнлэ гараа зөрүүлж бариад:"Жисоны ээж нь зөвшөөрөөгүй болохоор. Оронд нь чи надтай парк яв"
Би гайхан:"Би ямар ч мөнгө аваагүй шдээ. Тэгээд ч ээжид хэлээгүй"
Чэнлэ:"Ч-чи миний хэлсэн 5 минутаас хоцорсон учраас шийтгэл болгож байгаа юм за. Тэгээд зүгээр л намайг дагаад явж байхад болно" гэчихээд дахиад л урд гараад явчихлаа.

...

Гэр маань парктай ойрхон учраас бид хоёр алхаж явсаар парк дээр ирэв.

Би:"Жун! Тэр галзуу хулгана дээр суух уу?" Гэхэд түүний царай сонин болоод:"Үгүй ээ. Тийшээ суухгүй. Шал сонирхолгүй харагдаж байна"
Би инээн:"Зүгээр айгаад байгаа бол хэлээ" гэхэд тэр нүдээ эргэлдүүлэн:"Хэн айсан гэсэн юм. Сууя лдаа" гээд бид дараалалд зогслоо.

Миний хэнгэрэг бараг хагарсан байхаа.
Тэрний орилох дуу Сөүл даяар сонсогдсон биз.

Бид бусад тоглоом дээр ч бас ээлж дарааллан тоглож эхлэв.

Удаан хугацааны дараа ингэж чин сэтгэлээсээ инээж, баяртай байсан. Санаа зовохгүйгээр, болгоомжлохгүйгээр. Хамт байгаа хүн минь тэр болохоор.

Нар жаргах дөхөхөд ахаас дуудлага ирсэн учир бид харьхаар гэрийн зүг хөдөллөө.

"Өнөөдөр их хөгжилтэй байлаа. Баярлалаа" гэж би дэлгүүрээс авсан хос оосроо оролдон хэлэхэд тэр:"Ашгүй дээ. Үнэндээ Жисонтой би явахаар тохироогүй. Зүгээр л. Худлаа ярьсан юм"
Би инээн:"Би мэдсээн. Анхнаасаа гадарлаж байсан" гэхэд тэр зүгээр л инээмсэглэнэ.

Чэнлэ:"Би... маргааш хятад явах гэж байгаа" гэж савлуур дээр суугаад хэлэв.

Өөрийн эрхгүй нүд томрон:"Үнэхээр үү? Хэзээ ирэх юм?"

Чэнлэ:"Мэдэхгүй. Гэхдээ удна байх. Магадгүй 3 сар. Аав буцаад яв гэсэн цагт л"

Би:"Тэгээд л. Тэгээд л өнөөдөр хамт байсан хэрэг үү?" Гэхэд тэр доош харан толгой дохилоо.


Би:"Тэгвэл би чамд нэг юмыг хэлэх хэрэгтэй бололтой. Би... би чамд сайн!" Гэж нүдээ анин чанга хэлэхэд тэр юм дуугарсангүй.

.
.
.

"Гэр лүүгээ ордоо" гэж хэлчихээд намайг юм хэлэхээс өмнө тэр гүйгээд явчихлаа.

Эцэст нь хэлчихлээ. Дараа нь харамсахгүйгээр. Ийм зүйл болно гэдгийг гадарлаж байсан ч. Зүгээр л хэлчихлээ.

...

Маргааш нь Сунчан ангийн грүп дээр Чэнлэг Хятад явсан тухай биччихсэн байсан.

Тэр явчихлаа. Надад хариу өгөлгүйгээр. Баахан эргэлзээ дунд намайг үлдээгээд. Өөрөө зүгээр л явчихлаа.









A/n: Зиа2 дуусахад одоо 3хан л хэсэг үлдэх шив дээ. Одоо сэтгэгдэл байсан байгаагүй бичээч нь оруулнаа💚

-Chewing Gum- |Complete| Where stories live. Discover now