IX

562 93 13
                                    

:"Вуа чи бүр үнэхээр турчихжээ" гэж хуучин дунд ангийн дүрэмтийг өмсөн зогсоход Сунчан орон дээр суучихаад ийн орилов.

Гурван сарын хугацаанд их ч юм болсондоо. Би ирүүгээ гэмтээсэн учир шингэнээр хооллохоос өөр аргагүй болж их жин хассах. Бараг 12кг хассан байхаа.

Би түүнийг цохин:"Чи намайг тэгээд тарган байсан гэх гээд байна уу?" Гэхэд тэр инээн:"Үгүй лдэ. Гэхдээ л гоё булцгар байсан шд" гэхээр нь би мангастахад тэр дэрээр эргүүлж намайг цохин бид хоёр зодолдоод эхлэлээ.

Харж байгаачлан Жон Сунчан намайг гурван сарын турш ёстой салж хагацахгүй харсны дүнд бид хоёр ийм байдалтай л байна. Намайг өвдөх үед сандарч гүйгээд л сэтгэл санаагаар дэмжих гээд л их хичээсэн дээ. Заримдаа хэнээс ч илүү намайг ойлгож чаддаг сайн хүн. Заримдаа ч мэдэхгүй ээ эрүүл юмуу өвчтэй юм уу нь мэдэгддэггүй шүү.

Би үсээ янзлан:"Маргааш хамт явахгүй шүү" гэхэд тэр нүдээ томруулан:"Яахаараа? Би чамд хэлсэн байхаа. Намайг байхгүйд юу ч болох юм билээ. Чэнлэг иртэл би чамайг харж байх ёстой"

Би санаа алдан:"Одоо мартаач дээ. Надад санаа зовж байсан бол ядаж нэг залгах байсан шдээ. Хэзээ ирэх нь ч мэдэгдэхгүй" гэхэд тэр цаашаа харж суучихаад:"Ирчихсээн. Гурав хоногийн өмнө" гэх нь тэр.

Ирчихсээн? Одоо ч хамаагүй гараад уулзмаар санагдаж байгаа ч. Түүнд би хамаагүй байх тийм үү?

...

Өглөө гэрээсээ гарахад жаахан сонин санагдаж байсан ч яахав тэгээд л.

Сунчаны гэр манайхаас 2 буудлын зайтай учраас түүнийг хүлээх гээд буудал дээр зогсож байлаа.

:"Хэнийг хүлээж байгаа юм?" Гэж нэг хүн араас хэлэхэд би гайхан эргэж харав.

Би:"Ч...Чэнлэ?" Гээд нүдээ томруулахад тэр жуумалзан:"Удаан уулзсангүй"

Тэр их өндөр бас бүдүүн хоолойтой болчихож. Тэгээд л хоолойг нь таниагүй юм байна.

Чэнлэ:"Тэгээд хэнийг хүлээж байгаа юм дээ?"
Би:"Нөгөө... Сунчаныг л..."

Магадгүй тэр өөрийг нь хүлээж байгаа гэж бодсон бололтой.

Сунчан гүйн ирээд бид хоёрыг ээлжилж хараад:"Хээе Чонло!" Гэсээр очин гар барихад тэр их дурамжхан харадлаа.

Тэгээд эцсийн зогсоол нь нэг газраас хойш хамтдаа алхахаар болов.

Сунчан угын их чалчаа болохоор ам хуурайгүй л юм ярин явах бол тэр яг өмнөх шигээ л.

Сунчан инээн:"Өчигдөр чи өөрөө тоглоод ялагдаа биз дээ"
Би:"Тэгвэл өнөөдөр чамайг заавал ялах юм чинь!" Гэхэд Чэнлэ:"Чамайг тоглодог гэж мэдээгүй юм байна" гэж хөмсгөө өргөхөд нь би гэм хийчихсэн хүн шиг доош харвал Сунчан:"Би шалсаар байгаад тоглуулсан юмаа" гэхэд бид сургуулийн үүдэнд ирж таарлаа.

Ангийн хаалгаар ороход зарим нь намайг таньсангүй.

Жина:"Хүүе Чуи мөн үү?" Гэсээр над дээр ирэхээр нь би толгой дохиход бусад нь гайхсаар над руу ойртоход Сунчан намайг ардаа оруулан:"Хүүеэ хүүхэд тайван байлга. Хармаар байвал нэг нэгээрээ хар. Энэ Чэнлэгээс өхсүүлээд жагсаад зогс" гэхэд хонх дуугарч бүгд сандалдаа суулаа.

Хичээлийн цагаар ойр ширээнд суух хүүхдүүд бүгдээрээ л яаж турсан юм, осолд орсон гэсэн бие нь зүгээр үү гэх мэт асуулт асуун тайван байлгасангүй.
Тэр харин намайг огт санаагүй бололтой.

Эхний өдөр учраас эрт тарах болж Сунчан хөл бөмбөгийн дугуйлан явна гэсэн болохоор би Чэнлэгийн араас гараад гүйлээ.

Би чимээгүй алхаж явахад:"Чи сайн байсан уу?"
Чэнлэ урьдынх шиг дээгүүр харан:"Ммм сайн байсан уу гэвэл. Үгүй л байх. Чи харин харваас сайн байсан бололтой" Гэж нүднийхаа булангаар над руу харав.

Би сонин харахад тэр:"Би нэг хүнийг их санасан болохоор сэтгэлийг нь өвтгөчихсөн байхвий гэж санаа зовж, өвдчихсөн байхад хажууд нь байж чадаагүй дээ өөрийгөө буруутгаад галзуурмаар байсан байхад. Чи харин мартаад шинэ найзтай болж жаргалтай байсан бололтой" гэж өндөр дуугаар хэлчихээд урд гараад яваад өгөх нь тэр.









A/n: За юүүүю одоо ганцхан хэсэг шүү дээ ард түмээн. Сунчантай нийлчихвэл яаанаㅋㅋㅋ

-Chewing Gum- |Complete| Where stories live. Discover now