Хачин амьтан. Тэр намайг үргэлж шоглож, надаар үргэлж тоглоом хийдэг. Гэхдээ хамгийн хачин нь бусдаар тэгүүлэх дургүй.
...
:"Хэдүүлээ нүүхээр болсон" гэж аав хоол идэж байх үеээр хэлэхэд би зүгээр л гацчихав.
Болохгүй шүү дээ. Хэрэв гэр өөр газар болчихвод харьяалалынхаа сургуульд явах хэрэгтэй харин харьяалалын сургуульд маань Чэнлэ байхгүй.
Би хөмсгөө нумруулан:"Ааваа тэгж болохгүй шдээ. Би шилжмээргүй байна" гэвэл аав:"Аав нь албан тушаал ахисан болохоор ойрхон шинэ баригдсан хотхонд л байр авсан. Тиймээс чи шилжихгүй ээ" гээд инээмсэглэв.
Дараа өдөр болоход би эртлэн босож сургууль руу зүгллээ.
Би:"Чэнлэ бохь чинь үсэнд наалдах нь байна" гэхэд тэр муухай харан:"Хэн чамайг тэгвэл ийм урт үстэй бай гэсэн юм?" Гээд урагш харав.
Яахав хажуу ширээнд суудаг болохоор дандаа хэрэлдэж байдаг юм бид хоёр.
Яг хэрэлдэх ч гэж дээ. Тэр надаар тоглоом хийж харин би хачин байдалтай уурлах ч биш яах ч биш хоёрын голоор гацна.-
Үдийн цай болоход би ээжийн хийж өгсөн бэнтог гарган идэж суухад ихэнх хүүхдүүд зааланд хооллохоор гарсан байв.
Харин тэр... тэр яг л надад хань болж байгаа юм шиг ширээгээ дэрлээд унтаж байна.
:"Яа. Гахай минь жаахан чимээгүй идэж болохгүй юу? Чихэнд чийртэй байна"
Би түүн рүү муухай хараад амандаа:"Тэгвэл өөрөө чихээ бөглөөд унтаач" гэж шивнэхэд тэр:"Сонсогдоод байна" гэхэд нь би:"Сонс гэж хэлсэн юм" гэж албаар хэрүүл өдлөө.
Яагаад ч юм түүнтэй ингэж харьцах зүгээр байдаг. Тухтай.
Хаалга онгойн өөр хүүхдүүд орж ирэхэд би шууд л хоолоо далд хийв.
Чэнлэ над руу хялам хийж:"Гэм хийсэн биш завсралгаа дуусах болоогүй байна тайван ид" гэж хэлсэн ч би юу ч хийж чадсангүй.
Тэд чи биш учраас би чадахгүй.
-
Удахгүй дараагийн хичээл орж багш хичээлээ заачихаад самбар дээр бодлого бичиж эхлэв.
Яг тэр үед над руу базчихсан цаас хэн нэгэн шидэхээр нь яг онгойлгох гэж байсан чинь Чэнлэ чанга хоолойгоор:"Багшаа Чуи цаас дамжуулаад байна. Ядаргаатай юм" гэх нь тэр.
Багш ч энийг алдалгүй өлгөж аван эхний бодлогыг бодуулахаар намайг самбарт гарсан. Харин тэр зивүүн инээмсэглэлээ гаргачихаад намайг яаж загинуулахыг харж суув.
-
Хичээл ч тарж би хэдэн хүүхдүүдтэй анги цэвэрлэхээр үлдлээ.
Өөрийнхөө хийх юмыг дуусчихаад цүнхээ янзалж байтал Миран:"Чуи шал арчаарай. Шал арчвал ядаж л хөлс гараад турах байх" гэсээр амаа даран инээхэд Суна:"Тэгвэл тэр ангиа бүтнээр нь цэвэрлэчихвэл илүү сайн юм биш үү? Чамд бид хоёр хийх ажил гаргаж өгч тусаллаа шүү" гэсээр өдсөн царай гаргана.
Би нөгөө л юу ч хэлж чадахгүй чигээрээ доош харан зогссоор.
:"Тэгвэл Чуиг л анги цэвэрлэсэн гээд багшид хэлэх хэрэгтэй юм байна тийм үү?" Гэж ангийн хаалга онгойн хэн нэгэн дуугарлаа.
Миран худлаа инээн:"Үгүй ээ тийм биш. Зүгээр л тоглож байсан юм тэ Суна?" Гэхэд Суна:"Ммм тийм шүү. Тоглоом байсан" гэвэл Чэнлэ худлаа инээмсэглэн:"Тэгвэл та хоёр цэвэрлэчих юм байна. Шалаа сайн угаагаарай" гэчихээд над руу харан:"Чуи чамайг багш дуудаж байна лээ" гээд гараад явчихав.
Харин би тэдэн рүү харахгүйг хичээн түүний араас гарлаа.
Чэнлэ:"Тэнэг амьтан. Наад хэрүүлч ам чинь ажиллахаа больчихсон юм уу? Ямартай ч багш дуудаагүй болохоор одоо харь. Баяртай азгүй амьтан минь"
Тэр ингэж хэлчихээд яваад өгсөн. Намайг догдлол дунд үлдээчихээд явчихсан.
A/n: Дараагийн хэсгээ авъя гэсэн хүнд. Майййй бэлэг ккк.
ВЫ ЧИТАЕТЕ
-Chewing Gum- |Complete|
Фанфик:"Яа!" Гэж цүнхээ үүрэн түүний араас явж байтал тэр эргэж харан хэллээ. :"Хүнийг яах гээд дагаад байгаа юм бэ? Чамайг надтай ямар бохиор наачхсан байгаа юу?! Яваач!" Гэж орилоход нь би дуугаа хураан зогсоход тэр надад ойртон ирээд:"Яа дагахаа болио...