1

438 51 1
                                    


Орой 20 цаг өнгөрч байх үед хоол хийх гэсэнд давс дуусчихсан, ээж рүү залгаж захихад ажлынхантайгаа хоолонд орж байна, өөрөө аргал хэмээсний дагуу дэлгүүр гарч байгаа би.

Намрын улирал эхэлж сэрүүн, дулаан цаг уур амьсгал гарахад л таатай мэдрэгдэнэ. Оройн сэрүүнд малгайтай цамцаа өмсөөд чихэвчээ зүүгээд өөрийнхөө идэхийг хүссэн зүйлсээ авчихаад дэлгүүрээс гараад явж байхад гэнэт бороо орох нь тэр.

Чихэвчтэй байгаагаа санан ойрхон байгаа саравч руу гүйв. Гялс чихэвчээ салгаад утсаа унтраалаа. Бага байхдаа аянгад цохиулж байсан учраас ширүүн борооноос айдаг тул нилээн айдастай байсаар хажууд хүн байгаа үгүй ч анзаарахгүй гэнэт харан цочив. Бурхан минь гэж. Шилээ орхичихсон тул харанхуйд тийм ч сайн харагдахгүй л байлаа.

Гэхдээ тамхи татаж байгааг нь шууд л мэдсэн. Учир нь би тамхи үнэрлэж чаддаггүй хоолой ам загатнаад ихээхэн хэцүү байдаг тул шуудхан хэлж орхив.

- Уучлаарай, тамхиа болчихож болох уу? Хэдий бороотой ч гэсэн үнэр нь аймар байна.

Өөдөөс сүрхий гэгч нь харж байснаа "Чадахгүй" гэв.

Өө заза. Аятайхан хэлж байхад чинь юу вэ харин?

- Ядаж бороо зогсохоор тат. Би угаасаа зогсохоор нь явлаа. Тамхи ер нь юунд хэрэгтэй байдаг байна. Өөрийгөө ч хохироож байгаагаа мэдэхгүй. Би тамхины утаа үнэрлэж чаддаггүй юм аа. Ийм юм гуйж байгаад уучлаарай. Гэхдээ түр больчих.

Болихын оронд бүр харин нүүр лүү минь үлээчхэв. Би ч хахаж цацсаар ам хамраа дарав. Намайг муухай харсанд тэрээр

- Би яагаад чамайг бодоод тамхиа болино гэж?

Бүр дахиад нэмээд татаад байлаа. Ядаж байхад энэ бороо яагаад зогсохгүй байнаа. Гүйе гэсэн ч айгаад чадахгүй байлаа. Саравчнаас гарах оролдлого бүрт хөл минь чичирсээр. Энэ байдлыг минь нилээн удаа ажиглаж байсан тэр залуу

- Борооноос айдаг хэрэг үү?

- Чамд хамаагүй асуудал.

Тэр ч дуугүй болсоор тамхиа больсон байв. Бороо үргэлжилсээр л. Би зогсохыг нь хүлээсээр хажуугаар нь нөгөө залууг энэ удаад тогтож харлаа. Нэлээдгүй өндөр, царайлаг, өөлөх юм ганц алга хэдий ч харц нь тэр чигтээ гуниг хурааж байсан юм.

- Марк.

Гэнэт дуугарахад нь цочирсныг хэлэх үү? Давхар гайхаад "Айн" гэсэнд

- И Марк гэдэг. Чамайг?

- Сүби.

Миний нэрийг сонсоод толгой дохисоор "бороо зогстол надтай ярилцахгүй биз" гэлээ.

Танихгүй хүнтэй хамаагүй юм ярьж болохгүй ч гэсэн яагаад ч юм би ярилцмаар байсан. Бүр цаанаасаа.

𝓟𝓸𝓼𝓲𝓽𝓲𝓸𝓷𝓼|ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now