10

213 42 1
                                    

Маркийн талаас

Сүбиг дугуйлангийнх нь гадаа хүлээнэ. Өнөөдөр жинхэнээсээ Сүбитэй болзоноо.

Өө Сүби гараад ирлээ. Түүнийг харсандаа баярлаад инээмсэглээд түүний өөдөөс даллалаа.

Харин тэр өөдөөс инээмсэглэсээр гүйж ирэн миний энгэрт шигдэв. Миний цээжинд яг л багтдаг жижигхэн охин.

- Төрсөн өдрийн мэнд, Биби

Харин тэр ичингүйрсээр "баярлалаа" гэлээ.

Би инээмсэглээд "хоёулаа явж кино үзэх үү?" гэхэд

Сүби баярлан " тэгэх үү? Ямар кино үзэх үү?" гэх нь сонсогдоход түүний ард Хэра зогсож байсан юм. Яагаад ч юм түүнийг хараад би таг хөшчихсөн. Юу ч хэлэхгүй, ямар ч хөдөлгөөнгүйгээр.

Хэра Сүбиг алгадаад ямар нэгэн юм хэлчхээд яваад өгөхөд нь би түүний араас явсан юм. Түүний араас чангаар ориллоо.

- ХЭРА

Харин Хэра сонсоогүй юм шиг л урагшаа явна. Би гүйцэж очоод түүнийг татлаа.

Хэра эргэж хараад "яасан, Сүби дээрээ очооч" гэлээ.

Харин би Хэрад нэг л зүйлийг хэлэх гэсэн юм.

- Хэра, чи дахиж Сүбиг битгий дорд үзээрэй.

Хэра гайхсан байртай "айн" гэх нь тэр.

Харин би үргэлжлүүлэн "Сүбид битгий муу зүйл хийгээрэй гэж байна. Бас би чамд сайн байхаа болиод удаж байна. Би хайртай хүнээ олсон. Дахиж битгий над руу залга, битгий намайг дууд. Бас дахиад хэлье, Сүбиг оролдож болохгүй шүү"

Тэр нилээн гайхсан байртай тэндээ үлдсэн. Харин би эргээд Сүби рүү очих үед тэр аль хэдийнээ явчихсан байсан.

Би дугаар луу нь залгах гэсэн ч надад дугаар нь байхгүй болохыг тэр үед ойлгосон юм. Хайртай охиныхоо дугаарыг одоо болтол аваагүй би яг юу хийж байсан юм бэ?

Шууд гэр лүү очъё гэтэл би бас л орцыг нь мэдэхээс хэдэн давхарт байдаг, хэдэн тоот болохыг нь мэдэхгүй болохоо ойлгов. Би ийм л муу найз залуу байж.

Мэддэгээрээ instagram хаяг руу залгах гэсэнд тэрээр намайг аль хэдийнээ блок хийчихсэн байлаа. Ингээд би гэдэг хүн түүнтэй маргааш сургууль дээр нь уулзаж болохоо мэдээд маргаашийг хүлээв.

Гэтэл Сүби хичээлдээ ч ирээгүй. Би гэдэг хүн яахаа мэдэхгүй хий дэмий л тэнд хүлээнэ.

Маргааш нь дахиад л сургууль дээр нь очлоо. Бас л ирсэнгүй. Түүний дараах өдөр бас л ирсэнгүй. Энэ янзаараа бүтэн долоо хоног би түүнтэй ямар ч холбоо барьсангүй.
Арай шилжихгүй байлгүй дээ. Тэгвэл бүр ч баларсан юм болно доо.

Би ганцхан сургууль ч биш орцынх нь гадаа бас дугуйлан дээр нь хөлөө холготол хүлээсэн. Тэр ирээгүй ээ.

Одоо л өөрийгөө түүнд ямар их хайртайгаа ойлгож байна. Бүх зүйл миний буруу Биби.

Харин шинэ долоо хоног эхлэхэд Сүби хичээлдээ ирсэн байсан юм. Би түүнийг тарах хүртэл нь хүлээгээд гарч ирэх үед нь түүн дээр очвол Сүби нилээд гайхсан басхүү уурласан янзтай.

- Яах гэж ирсэн юм? гэлээ.

Би түүний өөдөөс гэмшингүй харцаар нилээн удаан ширтсээр "Зүгээр санаад" гэхэд.

- Яасан дахиад нөгөө охиндоо хаягдчихсан юм уу? Тэгээд дахиад л над дээр уйдаагаа гаргах гэж ирээ юу?

- Үгүй ээ, хоёулаа ярилцъя...

- Би чамтай ярилцмааргүй байна. Чи бид хоёрт ярилцаад зогсох ямар шалтгаан байгаа юм?

- Чи намайг сонс л доо...

- Үгүй ээ, би байнга чамайг сонсдог. Би байнга чамайг уучилдаг. Одоо бол үгүй. Марк, чи нэг л андуураад байх шиг байна. Би чамайг эргэж харах болгонд чинь намайг орхисон тэр газартаа үргэлж инээгээд зогсож байдаг болохоор чи одоо ч энэ хэвээрээ байгаа гээд андуураад эргээд ирсэн юм шиг байна. Тэгвэл энэ удаад лав үгүй. Үргэлж нээлттэй байдаг хаалга, нэг л өдөр цоожтой байх үе ирдэг юм.

Тэрээр надад эдгээр үгсийг хэлчихээд түрүүлээд яваад өгсөн.

Харин би түүний араас дагасаар л байсан. Би заавал түүнтэй ярилцах ёстой.

𝓟𝓸𝓼𝓲𝓽𝓲𝓸𝓷𝓼|ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now