Айж цочихын хэрээр тэрүүхэндээ Маркыг байгаасай гэсэн хүсэл минь илүү их асаж байлаа. Аажуухан эргээд харахадМарк: чи Сүби мөн биздээ. Яагаад зугтаагаад байгаа юм?
- Өө сайн уу? Х-хэн зугтаасан юм. Чамайг харин сая таниагүй бололтой.
Марк дулаахан гэгч нь жаахан хүүхэд шиг инээмсэглээд "тийм байлгүй дээ, би их гайхсан шүү"
Бурхан минь битгий инээгээд бай. Хүн инээхээрээ ийм сэтгэл татам болдог гэж би үнэхээр мэдээгүй шүү дээ.
Марк: дээр харин асуухаа мартчихсан байна лээ. Чи надад sns хаягаа өгөөч.
Тэр ийнхүү хэлээд өөрийнхөө утсыг над руу сунгасан юм. Би өмнө нь танихгүй хүнд хувийн мэдээллээ хамаагүй өгч болдоггүй гэж ойлгодог байсан ч энэ удаад түүнд цахим хаягаа өгмөөр байна. Би түүнтэй харилцмаар байна. Ээжээ уучлаарай.
Би түүнд instagram хаягаа өгөхөд тэрээр зөрүүлэн над руу дахиад нэг инээмсэглээд "тэгвэл орой чат бичье" гээд гараараа даллачхаад цааш одсон юм.
Вуаа гүйж байгаа нь хүртэл яахаараа ийм сайхан байдаг байна аа. Би яг унах нээ.
***
Оройн хоолны дараа сайхан усанд орчихоод гараад ирэхэд утсанд мэдэгдэл ирчихэж.
Тэр намайг дагачхаж. Пүүхх ямар их дагагчтай юм бэ? 4.7К тэгтэл минийх дөнгөж 114. Энэ яг намайг тоохгүй ээ.
За гэхдээ би ч гэсэн зөрүүлээд дагачихлаа. Тэр зурган дээрээ бүр ч янзтай гарах юм аа.
Зургийг нь үзэж ангайж байх хооронд аль хэдийнээ чат ирчихлээ.
mark_w9149 : snuu?
soobi_kim: sn snu?
mark_w9149 : sn, chi zavtai bna uu?
soobi_kim: gaigui bn ysi?
mark_w9149 : Hoyulaa jaahan yrihuu geed l
soobi_kim: aann za tegyee☺️
Бараг унтахгүйгээр үүр цайтал ярьсан байхаа. Юу ярилцсанаа ч сайн санахгүй байна. Гэхдээ миний хамгийн сайн мэдэж байгаа зүйл бол бид хоёул хоёулаа дуртай байсан юм
Үүнээс хойш бид хоёр үргэлж ярьж эсвэл анх уулзсан нөгөө саравчиндаа уулздаг болсон юм даа.
YOU ARE READING
𝓟𝓸𝓼𝓲𝓽𝓲𝓸𝓷𝓼|ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Romance- Яах гэж ирсэн юм? гэсэнд Тэр өөдөөс гэмшингүй харцаар нилээн удаан ширтсээр "Зүгээр санаад" гэх нь тэр. Инээдтэй юм. Харахыг хүсэхгүй байх шиг л байсан. Би л байхгүй бол амьдрал нь сайхан болох юм шиг байсан хүн яагаад бүхэл бүтэн сургууль дээр...