Миний талаас буюу Сүбигийн талаас- Яах гэж ирсэн юм? гэсэнд
Тэр өөдөөс гэмшингүй харцаар нилээн удаан ширтсээр "Зүгээр санаад" гэх нь тэр.
Инээдтэй юм. Харахыг хүсэхгүй л байх шиг байсан. Би л байхгүй бол амьдрал нь сайхан болох юм шиг байсан хүн яагаад бүхэл бүтэн сургууль дээр минь ирчихсэн хүлээгээд зогсож байгааг гайхсан надад үнэхээр инээдтэй байна.
- Яасан дахиад нөгөө охиндоо хаягдчихсан юм уу? Тэгээд дахиад л над дээр уйдаагаа гаргах гэж ирээ юу?
- Үгүй ээ, хоёулаа ярилцъя...
- Би чамтай ярилцмааргүй байна. Чи бид хоёрт ярилцаад зогсох ямар шалтгаан байгаа юм?
- Чи намайг сонс л доо...
- Үгүй ээ, би байнга чамайг сонсдог. Би байнга чамайг уучилдаг. Одоо бол үгүй. Марк, чи нэг л андуураад байх шиг байна. Би чамайг эргэж харах болгонд чинь намайг орхисон тэр газартаа үргэлж инээгээд зогсож байдаг болохоор чи одоо ч энэ хэвээрээ байгаа гээд андуураад эргээд ирсэн юм шиг байна. Тэгвэл энэ удаад лав үгүй. Үргэлж нээлттэй байдаг хаалга, нэг л өдөр цоожтой байх үе ирдэг юм.
Хэлье гэсэн бүхнээ хэлээд энэ удаад би түүнийг хаяад явж байна. Огтхон ч эргэж харалгүйгээр.
Бүхэл бүтэн долоо хоног бэлтгэл тасалдуулсан учраас шууд дугуйлан руугаа явлаа. Намайг очих үед надаас бусад нь ирчихсэн байсан юм. Юна найруулагч намайг хараад их л баярлан "ашгүй Сүби хүрээд ирлээ, хурдан бэлтгэлдээ ороорой" гэлээ.
Харин Хэра над руу өнөөх муухай харцаараа төөнөж байсан юм. Марк энэ хоёр яг яах гээд байдаг байнаа.
Бэлтгэл ч тарж гэр лүүгээ харих гээд яаран гарч байх үед Хэра гэнэт намайг дуудлаа.
Бас л алгадах гэсэн юм байхдаа. Энэ хүнтэй зүгээр л ярилцана гэж байх ч үгүй.
- Яасан?
Хэра: уучлаарай гэх гээд л
- Айн?
Хэра нүдээ аньж байгаад "дээр алгадсанд уучлаарай гэж байна" гэлээ.
Би гайхсаар дахиад "айн?" гэхэд
Хэра: Чи Маркийн хувьд үнэхээр чухал гэдгийг мэдсээн. Тиймээс би чамайг буруугаар бодож байсан юм байна лээ. Дахиж чамд тийм муухай зүйлс хийхгүй. Харин чи Маркийг зөрүүлээд хайрлаасай гэж хүсч байна.
Юу вэ? Би Маркийн хайртай охин нь гэж үү? Хэра өөрийгөө гэх гэж байсан байлгүй дээ.
Хэра: "Бүх зүйлд уучлаарай, бас Марктай эвлэрээрэй" гэж хэлчхээд тэр яваад өгсөн.
Харин би шокын байдлаасаа одоо ч гараагүй амьтан дугуйлангаасаа гарах үед Марк зогсож байсан юм.
Намайг хараад нөгөө л хүүхэд шиг инээдээрээ инээгээд л.
Би харин шууд л Маркийн өмнө очоод ийн асуусан юм.
- "Чи надад хайртай юу" гэж.
Харин Марк хэсэг чимээгүй байсан юм. Магадгүй гэнэтийн асуултанд гайхсан байх.
Гэхдээ Марк хариулсан юм.
- Өөр хэнд ч биш, чамд л хайртай.
YOU ARE READING
𝓟𝓸𝓼𝓲𝓽𝓲𝓸𝓷𝓼|ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Romance- Яах гэж ирсэн юм? гэсэнд Тэр өөдөөс гэмшингүй харцаар нилээн удаан ширтсээр "Зүгээр санаад" гэх нь тэр. Инээдтэй юм. Харахыг хүсэхгүй байх шиг л байсан. Би л байхгүй бол амьдрал нь сайхан болох юм шиг байсан хүн яагаад бүхэл бүтэн сургууль дээр...