Гадаа зөөлөн зөөлнөөр цас хаялна. Аргагүй л өвлийн улирлыг цас л илэрхийлэх юм. Бусад хүмүүс өвөлд дургүй байдаг. Хүйтэн бас зузаан хувцас давхарлаж өмсдөг учраас.Харин миний хувьд бол өвөл хамгийн гайхалтай улирал. Шинэ жил, зул сар бас миний төрсөн өдөр энэ л улирал болдог.
Тиймээ, өнөөдөр миний төрсөн өдөр. Жил бүр энэ л өдөр догдолдоггүй гэж үү? Миний хувьд хэдий хөгширч байгаа ч гэсэн яг л бяцхан охин шиг баярлаж байна.
Балетын дугуйлан тарах үед гадаа хэдий орой болсон байлаа. Орой бас л цас хаялаад. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна.
Дугуйлангаасаа гарах үед Марк зогсож байсан. Намайг хараад дулаахан инээмсэглээд гараа даллав. Би ч гүйж очин гайхалтай түүнийгээ чанга гэгч нь тэвэрлээ.
Марк: төрсөн өдрийн мэнд, Биби
Өмнө нь зөндөө л олон хүнээс энэ мэндчилгээг сонсож байлаа. Гэхдээ аль ч энэ удаагийнх шиг сэтгэлд тод үлдэж байгаагүй. Зүрхэнд сийлэгдэх түүний хоолой.
Би ичингүйрэн "баярлалаа" гэв.
Марк ч инээмсэглээд "хоёулаа явж кино үзэх үү?"
- Тэгэх үү? Ямар кино үзэх үү?
Намайг догдлол дүүрэн ийн хэлэх үед Марк миний ард байгаа зүйл рүү хачин гэгч нь ширтэж байсан юм. Юу ч хэлэхгүй, ямар ч хөдөлгөөнгүйгээр. Би ч гайхан харцыг нь дагуулан харвал.
Бидний зүг Хэра ирж байлаа. Маш ууртайгаар бас маш хурдан.
Юу болоод байгааг ойлгох ч завдалгүй Хэра ирээд намайг алгадаад авсан. Хацар халуу оргиж, хорсохтой зэрэгцэн басхүү гайхлаа.
Би эргээд Хэра руу харах үед тэрээр "чи надад атаархаад байдаг юм уу? Миний гэсэн бүхнийг авахыг хүсээ юу? Гол дүрийг авсан чинь хангалттай биш байна уу? Харин одоо миний хуучин найз залууг хүртэл авах байсан юм уу?" гэлээ.
Тухайн үед юу хэлж чадахгүй би ганцхан Марк руу л харж чадсан юм. Марк харин тасралтгүй Хэра руу л харж байсан. Түүний харцанд зөвхөн Хэра л тусаж байсан.
Хэра ингэж хэлчхээд намайг орхиод явсан. Харин түүний араас Марк "Хэра" гэж орилсоор тэд хоёул алга болсон юм.
Би юу? Би тэндээ үлдээд юу болоод байгааг ойлгохыг хичээсэн. Одоо л ойлгож байна. Марк яагаад анхны болзоондоо намайг орхисон гэдгийг.
Өнгөрсөнд. Сүбигийн орцны урд.
Марк намуухан хоолойгоор "яавал уучлах юм? Хүссэнийг чинь хийе" гэлээ.
Харин би өөдөөс нь харж байгаад " Яагаад ирээгүй, бас яагаад блок хийснээ яг үнэнээр нь хэл"
Харин Марк " чи яг намайг уучлахгүй байхаа үнэнийг сонсвол"
- Зүгээрдээ. Зөвхөн үнэнээ л хэлвэл би уучилна.
Марк хоолойгоо зассаар " анх танилцсан өдрийг санаж байна уу? Тэр бороотой өдөр би нэг охины тухай ярьсандаа. Яг үнэндээ тэр охин надтай үерхдэг байхдаа давхар өөр залуутай уулздаг байсныг нь мэдээд би түүнээс салсан. Гэхдээ хэдий намайг хуурч байсныг нь мэдсэн ч саяхныг хүртэл түүнд хайртай хэвээрээ байсан юм. Гэтэл чи бид хоёрын яг болзох байсан өдөр тэр охин надтай уулзмаар байгаагаа хэлсэн юм. Би ч зөвшөөрөөд түүнтэй уулзах үед чи залгаад байхаар чинь блок хийчихсэн" гэлээ.
- Тэгээд чи одоо надаас салмаар байгаа юм уу? Энийг хэлэх гэж энд хүлээгээ юу?
Марк санаа алдаад "үгүй ээ, яг үнэндээ тэр охин дахиад л намайг хуурсан байна лээ. Зүгээр намайг шалгасан гэсэн. Би дахиад чамайг орхихгүй ээ. Хүн угаасаа алдаж байж л ойлгодог шүү дээ. Биби намайг уучлаач."
- Үнэнээ хэлсэнд баярлалаа. Алдаагаа ойлгосон чинь сайн хэрэг. Харин ахиж намайг битгий орхиорой.
Одоо үе. Сүбигийн гэрт.
Ээж: миний охин хоолоо яагаад идэхгүй байгаа юм?
- Ээжээ, би өрөөндөө орлоо шүү
Ээж: яасан, бие нь өвдөө юу? Зүгээр үү?
- Зүгээрээ ээж, би амрах хэрэгтэй юм шиг байна.
Өрөөндөө ороод би шууд Маркийн хаягийг блок хийсэн юм. Дахиж харьцмааргүй байна. Хүнд хэтэрхий их итгэх хэрэггүй байдаг бололтой.
Намайг гомдоогоод байхад, намайг орхиод яваад байхад л би түүнийг санаад байх юм. Энэ буруу зүйл үү?
Харин энэ үед ээж өрөөнд орж ирсэн юм.
Ээж: миний охин ямар нэгэн юм болоо юу? Ээжээсээ юм нуугаад хэрэггүй ээ, ээж нь загнахгүй.
Би уйлсаар ээжид болсон бүх зүйлсийг хэлсэн. Харин ээж анхааралтай сонсож байгаад "хоёулаа тэгвэл долоо хоног аялъя, хүн аялахаар сэтгэл санаа ч сэргээд их сайхан болдог. Ер нь маргааш хоёулаа гадаад руу явъя" гэлээ.
- Ээжээ, би хичээлтэй, бас дугуйлантай. Та бас ажилтай шдээ, ажлаа яах юм.
Харин ээж инээж байснаа "чөлөө авч болдог юм байгаа биз дээ. Долоо хоног яах ч үгүй байлгүй. Алив юм аа бэлд".
YOU ARE READING
𝓟𝓸𝓼𝓲𝓽𝓲𝓸𝓷𝓼|ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Romance- Яах гэж ирсэн юм? гэсэнд Тэр өөдөөс гэмшингүй харцаар нилээн удаан ширтсээр "Зүгээр санаад" гэх нь тэр. Инээдтэй юм. Харахыг хүсэхгүй байх шиг л байсан. Би л байхгүй бол амьдрал нь сайхан болох юм шиг байсан хүн яагаад бүхэл бүтэн сургууль дээр...