Тэр нэгэн бороотой өдрөөс хоёр, гурван долоо хоног өнгөрсөн байлаа. Надтай чацуу гэдгийг нь, мөн нэг охинд үнэхээр их хайртай, хайр дурлал нь бүтэлгүй байгааг нь би тэр бороотой өдөр сонссон юм. Өмнө нь хэзээ ч хэцүү байсан үедээ хэн нэгэнтэй ярилцаж байгаагүй учраас сайхан байна гэсэн.Бороо зогсдог шиг бид хоёрын яриа ч бас зогссон юмдаа.
Хүн болгонд өөрийн гэсэн хийх дуртай, хайрладаг зүйл гэж байдаг. Миний хувьд нандигнадаг зүйл маань балет юм. Бүжиглэх дуртай, хэзээ ч залхаж байгаагүй. Тиймдээ ч миний ирээдүй тэр чигтээ балет юм. Одоо бол би ирээдүйд чадварлаг балетчин болохын тулд өөрийн хайртай дугуйлан руугаа явж байна. Хичээлээ тараад шууд яардаг ганц газар минь.
Дугуйлан руугаа орох үед нилээн шуугиантай байлаа.
Багш: хүүхдүүдээ, өнөөдрөөс бидэнтэй хамтарч ажиллах гадаадаас ирсэн шинэ найруулагч Им Юна.
Юна: Та бүхэнтэй хамтарч ажиллах гэж байгаадаа үнэхээр баяртай байна. Өнөөдрөөс эхлэн та бүхний бүх бүжгийн дэглэлтэнд би анхаарч ажиллах болноо.
~ ваа үнэхээр үзэсгэлэнтэй юм аа.
~ тэр чинь үнэхээр алдартай балетчин байсан ш дээ.
~ бид нар ч азтай юм аа.
Тиймээ Им Юна найруулагч үнэхээр үзэсгэлэнтэй юм. Бид бүхэн бүгд мэднэ. Үнэхээр чадварлаг балетчин бөгөөд, сонгодог урлагийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гагцхүү балет ч биш тэрээр Солонгос улсын үндэсний нүүр царай. Бага байхдаа энэ хүнийг л шүтэж, энэ хүн шиг л болохсон гэсээр өдий хүртэл ирсэн шүү дээ.
Юна: тэгэхээр миний хамгийн анхны ажиллах бүжгэн жүжиг бол "Жизель". Би яг үнэндээ та бүхний авьяасыг хараахан мэдэхгүй учир маргааш дүрийн шалгаруулалт хийнэ. Энэ сардаа багтаах ёстой тул ийм яаруу эхлэж байгааг ойлгоно гэж найдаж байна.
~ угаасаа гол дүрд Хэра тоглох байхаа.
~ тиймээ Хэрагаас өөр хэн байх билээ
Хэра бол манай дугуйлангийн хамгийн алдартай охин. Түүний ээж нь Солонгосын хамгийн алдартай жүжигчин. Тиймдээ ч Хэра хүртэл үнэхээр алдартай. Тэр үргэлж жүжиг болгонд гол дүрд тоглодог. Үнэхээр хөөрхөн, өндөр, гоё ч биетэй тэрээр хүн бүхний хайрыг хүртдэг гэхэд буруутахгүй. Гэхдээ түүний ааш зангийн талаар ярихын аргагүй. Энэ хорвоо дэлхийн хамгийн адаар ааштай хүнийг нэрлэ гэвэл би эргэлзэх юмгүй Хэраг хэлэх болно.
Багш: за өнөөдөр бүгд сайн байлаа. Маргааш бүгд хүссэн дүрээ аваасай гэж хүсэж байна. Бүгд сайхан биеэ амраагаарай.
Хүссэнээрээ ханатлаа бүжиглэчхээд бэлтгэлээ тараад алхах ямар сайхан байдаг гээч.
Гэртээ орохоосоо өмнө ээжийн захисан зүйлсийг авахаар дэлгүүр орлоо. Дэлгүүрт хэн байсан гээч. Бороотой өдөр надтай чин сэтгэлээсээ ярилцсан тэр залуу дүрээрээ зогсож байсан. Яагаад ч юм хараад доглоод, ичээд байсан учир гялс юмнуудаа бичүүлээд гарах бодолтой байлаа.
Гэхдээ миний санаа бүтэлгүйтчихсэн. Яг тооцоогоо хийж байхад хажуугаас "хүүе, сайн уу?" гээд дэлгүүр дүүрэн орилсон гээд боддоо.
Би бүр их ичсэндээ болоод цамцныхаа малгайг өмсөөд гялс гараад бараг л гүйх нь холгүй явж байхад мөрөн дээрээс гэнэт хэн нэгэн бариад авлаа.
YOU ARE READING
𝓟𝓸𝓼𝓲𝓽𝓲𝓸𝓷𝓼|ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Romance- Яах гэж ирсэн юм? гэсэнд Тэр өөдөөс гэмшингүй харцаар нилээн удаан ширтсээр "Зүгээр санаад" гэх нь тэр. Инээдтэй юм. Харахыг хүсэхгүй байх шиг л байсан. Би л байхгүй бол амьдрал нь сайхан болох юм шиг байсан хүн яагаад бүхэл бүтэн сургууль дээр...