7

224 43 1
                                    


Яг л хаягдсан юм шиг мэдрэмж. Угаасаа хаягдчихлаа шүү дээ. Анх удаа, анх удаа хүнд тэгтлээ сайн болоод сэтгэлээ илчилж байхад. Дахиж ийм зүйл тулгарвал нүүр тулах итгэлгүй болчихлоо.

Гэнэт утас дуугарахаар нь хартал Марк "гараад ир" гэсэн байлаа.

Би гарах хэрэгтэй юу? Гарахгүй гэж тархи хэлэх ч, ядаж царайг нь харахсан гэж зүрх тэмүүлнэ. Гэхдээ хүн ер нь зүрхээ л дагадаг бололтой.

Намайг гарах үед тэр аль хэдийнээ ирчихсэн хүлээж байх ба намайг түүний өмнө очиход.

Марк: би чамайг гарч ирэхгүй нь л гэж бодлоо.

- Чамайг даарчих байх гэж бодоод.

Үүний дараа хэн ч үг дуугаралгүй бид хоёул газар ширтэж байлаа. Хэсэг чимээгүй байдал ноёрхож байтал

Марк: тэгье, хоёулаа үерхье

Юу? Сая юу гэсэн бэ? Би хаягдаагүй билүү.

- Айн?

Марк энэ удаад нүд рүү минь харсаар "би ч гэсэн чамд сайн бололтой, байнга бодоод, ямар нэгэн зүйл харвал чамд харуулахсан гээд, чамд тийм зүйл өгвөл баярлах болов уу? гэж үргэлж боддог боллоо. Энэ сайн болсон гэсэн үг биздээ?"

Би бүр шокк.

Хэлэх үггүй таг хөшсөн намайг Марк шоолоод "би тоглоогүй байна, өнөөдрөөс эхлээд чи миний найз охин шүү за"

Би ээрч муурсаар нэг юм "за" гэж хэлж чадлаа.

Марк урьдын адил инээмсэглэсээр ярьж эхлэлээ. Бид энэ удаад илүү гүнзгий ярилцаж чадсан. Өмнө нь ярьж үзэж байгаагүй сэдвүүдээр. Гэрлэлт бас ирээдүйн талаар.

Яагаад ч юм энэ орой бусад өдрүүдийнхээс тэс өөр дулаахан бас таатай байсан.

Марк яриан дундуураа гэнэт миний мөрийг дэрлэсэн. Энэ нь энгийн мэт сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ миний зүрх хангалттай савлаж байсан юм.

Миний амьдралын хамгийн сайхан орой.

***

Сайхан мэдээ гэвэл бид хоёр үерхээд нэг долоо хоног болсон байна. Марк өнөөдөр намайг сургуулиас минь ирж авахаар болсон. Бас л өмнө нь сургуулиасаа эрэгтэй хүнээр авахуулж үзээгүй надад их л эвгүй ч юм шиг эсвэл гоё ч юм шиг мэдрэмж төрнө.

Сургуулиасаа гарах яг тэр мөчид тэр сургуулийн хашаанд хүлээгээд зогсож байсан. Иймэрхүү цаг мөч охидын хувьд хамгийн гайхалтай биш гэж үү? Хайртай залуу нь өөрийг нь хүлээгээд зогсож байна гэхээр хэн догдлохгүй байх билээ.

Намайг дэргэд нь очиход Марк дулаахан инээмсэглээд энгэртээ наасан юм. Бас л анх удаа эрэгтэй хүнд мөн хайртай хүндээ тэврүүлж үзэж байна.

Бид хотын гудамжаар хамтдаа хөтлөлцөөд л урьдын адил тайван гэгч нь алхана.

Марк: Хоёулаа энэ амралтын өдрөөр болзоонд явах уу? Чамд төлөвлөсөн ажил байгаа юу?

- Надад ажил байхгүй ээ, яг үнэндээ би өмнө нь болзоонд явж үзээгүй.

Марк: Хэрвээ сандраад байвал надтай зүгээр л хамтдаа цагийг өнгөрүүлнэ гээд энгийнээр бодоод үз.

- За, зөвхөн чамтай хамт байх өдөр.

Марк: тэгвэл ингээд ордоо. Орой ярья за юу? Миний Биби гэсээр дахиад л миний хацар дээр зөөлөн гэгч нь үнсчихээд гараа далласаар яваад өглөө.

Биби. Зөвхөн тэр л намайг өхөөрдөж дууддаг хоч минь❤️

𝓟𝓸𝓼𝓲𝓽𝓲𝓸𝓷𝓼|ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now