4

233 41 0
                                    


Би өмнө нь хэзээ ч ингэж хүн амьтны хэл амны бай болж байгаагүй. Хүнд муугаар хэлүүлж ч үзээгүй. Муу бас буруу зүйл хийснийх нь төлөө л хүмүүс түүнийг муугаар хараадаг гэж боддог байсан өөрийгөө энэ удаад л буруутгаж байна.

Учир нь Хэра болон түүний дагуулууд намайг яг одоо хамгийн муухай үгсээр хэлэхээс гадна харцаараа намайг доромжилж байлаа.

Би дүрийн шалгаруулалтад Хэрагаас өндөр оноо авч "Жизель" жүжигт гол дүр буюу Жизельд тоглохоор болсон юм. Тиймдээ ч тэр үү манай дугуйлангийн хүүхдүүд намайг гадуурхаж эхлэсэн. Яг ч тэр чигээрээ биш л дээ. Хэра болон түүний найзууд.

Хэраг би нилээн нэр хүндтэй гэдгийг нь хэлсэн билүү. Тэр одоо үүнийгээ ашиглаад намайг хангалттай их дарамтанд оруулж байгаа билээ.

Би Хэрагийн хэмжээнд хаана нь ч хүрэхгүй гэдгээ сайн мэднэ. Тэр үнэхээр хөөрхөн, дур булаам, өндөр, гоё биетэй, ялдамхан, гоё ч хоолойтой.

Гэтэл би түүний хажууд намхан, царай муутай, дээр нь хараа муутай, би Хэра шиг үргэлж даашинз, банзал өмсдөггүй. Би өмд, малгайтай цамцыг илүүд үздэг. Дээр нь миний ээж алдартан биш.

Энд байгаа захын нэг хөвгүүнээс Хэра эсвэл Сүби гэвэл эргэлзэх зүйлгүй Хэраг сонгоно. Тиймээ Хэра надаас хамаагүй илүү.

Гэхдээ би нэг л зүйлийг бардам хэлж чадна. Би бүжиглэх ур чадварын хувьд түүнээс хэд дахин илүү. Би онгирох гээгүй юм шүү. Хэра бол тайзны зөвхөн баруун талаас гардаг. Тэр хэзээ ч зүүн талаас гарч байгаагүй, чадах ч үгүй.

Харин би тайзны баруун, зүүн хоёр талаас хоёулангаас нь гарч чадна. Үүн дээр л бид хоёрын ялгаа тод жишээ. Тэр өмнө нь эрх мэдэл, нэр хүндээрээ үргэлж гол дүрийг авдаг байсан бол одоо ур чадвар нь түүнийг энэ удаад туслах дүр хэмээн шударга шүүсэн гэдэг нь харагдаж байна.

Энэ удаагийн шалгаруулалтыг шударга шүүсэн Юна найруулагчид би үнэхээр их баярлаж байна.

***

Өнөөдөр миний хамгийн анхны гол дүрийн тайз. Хүн болгон Юна найруулагчийн бүтээлийг үзэхээр ирсэн харагдана. Ээж ирсэн болов уу? Бас Марк?

Би тэр хоёрт л урилга явуулсан. Угаасаа өөр хүн байхгүй шүү дээ.

Хэрагийн хувьд туслах дүр оногдсон ч тэрээр туслах дүрд тоглоход хэтэрхий гоёдно гэж үзээд энэ жүжигт ердөөсөө орохооргүй болсон билээ. Үүнд би ч баяртай байна.

Заа миний анхны гол дүрийн тайз. Хүн болгон намайг анхаарч шимтэн үзнэ. Өнөөдөр л авьяасаа харуулах хэрэгтэй. Би чаднаа.

𝓟𝓸𝓼𝓲𝓽𝓲𝓸𝓷𝓼|ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now