Бид урьдын л адил нөгөө саравчиндаа суугаад ярилцаж байна. Яг энэ мөчид үүрд гацдаг бол сайхан байхгүй юу.Ирээдүйд алдартай сагсчин болох мөрөөдөлтэй энэ бяцхан залуу сагсны тухай надад тасралтгүй ярьж тайлбарлах нь өхөөрдөм ч юм шиг.
Өмнө нь надтай ямар байдалтай анх уулзаж байлаа. Тэр чигээрээ гуниг болчихсон байсан залуу одоо энэ харанхуй шөнийг ч гэрэлтүүлэхээр харагдаж байна.
Маргааш Маркийн сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь болох гэж байгаа. Намайг ирээрэй гээд л яриан дундуураа байнга байнга хэлж сануулаад эгдүү хүргээд байх юм.
Гэхдээ маргааш амралтын өдөр болохоор би бэлтгэлтэй байдаг юм л даа. Маркийн тэмцээн нь миний бэлтгэл дуусахаас өмнө болоод өнгөрчихвөл яана аа.
- Марк би маргааш бэлтгэлтэй шд.
Марк: зүгээрээ би чамайг хүлээх болно.
- Танай тэмцээн чинь дуусчихвал яах юм?
Марк: Юу гэж дуусах билээ. Тэр чинь сургуулийн анги бүрээс багууд оролцож байгаа. Бүр зарим ангиас хоёр ч баг гардаг. Дээр нь охидуудын баг байгаа. Бүтэн өдөржингөө тоглолт үргэлжлэнээ. Санаа зоволтгүй тарсан цагтаа яаралгүй ирээрэй за.
- За би заавал очноо.
***
Сургууль дээр нь ирчихсэн тамирын заалыг нь хайсаар явна. Манай сургуулиас хамаагүй том юм аа. Би бараг төөрчихсөн үү? Яав?
Арай гэж заалыг нь олоод хоосон суудал дээр суулаа. Тамирчид нь өөр тусгай өрөөнд байгаа бололтой. Тоглож байгаа хоёр багаас өөр тоглолтын хувцастай хүүхдүүд ойр хавьд алга байлаа. Дандаа энгийн хувцастай, үзэгчид сууж байсан юм.
Би ирсэн гэдгээ түүнд хэлээгүй. Намайг өдийд бэлтгэлээ хийж байгаа л гэж бодож байгаа байх. Залгавал яадаг бол? Аа болохгүй байх аа. Тоглолт нь эхлэх гэж байж ч магадгүй.
Яагаад Маркийн анги тоглохгүй байнаа. Ирснээсээ хойш бараг тав, зургаан тоглолт үзлээ. Маркийн хэлдэг үнэн байж. Өдөржингөө заваарах юм байна л даа.
Бурхан минь, Марк гараад ирлээ. Хүүх би яагаад сандраад байнаа. Тэр сагсны хослолтой үнэхээр дур булаам харагдаж байна.
Яанаа намайг олоод харчихлаа. Намайг хараад түүний гаргасан үйлдэл нь түүний хүүхэд шиг дулаахан инээмсэглэл байсан юм. Тэр шийд рүү бөмбөг оруулах бүртээ над руу инээмсэглэж байлаа.
Зүрх минь хүчтэй цохилж, түүнийг инээмсэглэх бүрт гайхамшгийг мэдэрнэ.
Би өмнө нь яг яах гэж амьдарч байгаагаа ойлгодоггүй байж билээ. Гэтэл түүнийг л харахын тулд энэ хүртэл ирсэн бололтой.
Марк талбай дээр тайван бас жаргалтайгаар тоглоно. Тэр тэмцээн гэж авч үзэхгүйгээр дуртай зүйлээ хүссэнээрээ хийж байна.
***
Өнөөдрийн тэмцээнд мэдээж Маркийн баг цом авсан. Тэр үнэхээр бүр үнэхээр жаргалтайгаа байх бөгөөд үргэлж ярьдаг шигээ ярьсаар л алхана. Харин би түүнийг дуртайяа сонсоно.
- Марк
Марк: яасан?
- Марк
Марк: мм яасан бэ?
Харин би энэ удаад хэлэх эсэхтэй эргэлзлээ. Тэр уурлах болов уу? Надтай дахиж харьцахгүй бол яанаа.
Марк: надад хэлэх зүйл байгаа юм уу?
Гэхдээ би түүний нүд рүү харж байгаад хаанаас ч юм гараад ирсэн тэр их зоригоор
- Марк, би чамд сайн болчихож.
Тэр өөдөөс гайхсан байртай удтал харж байснаа " юу?" гэлээ.
Би дахин нэг гүнзгий амьсгаа авч байгаад
- Би чамд хайртай, Марк
Марк нилээн баргар царайлаад "энэ талаар дараа ярилцъя" гэсэн.
Харин миний тэр их итгэл найдвар яг энэ цаг мөчид алга болж, дотор хэсэг минь харанхуйлаад л явчихсан.
Марк надад сайн биш юм байна.
YOU ARE READING
𝓟𝓸𝓼𝓲𝓽𝓲𝓸𝓷𝓼|ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Romance- Яах гэж ирсэн юм? гэсэнд Тэр өөдөөс гэмшингүй харцаар нилээн удаан ширтсээр "Зүгээр санаад" гэх нь тэр. Инээдтэй юм. Харахыг хүсэхгүй байх шиг л байсан. Би л байхгүй бол амьдрал нь сайхан болох юм шиг байсан хүн яагаад бүхэл бүтэн сургууль дээр...