Марк өнөөдөр надтай албан ёсоор болзоонд явна гэсэн. Анх удаагаа болзоонд явж үзэх гэж байна. Үнэхээр их сандардаг юм байнаа.Марк өөр ажилтай учраас намайг гэрээс ирж авалгүйгээр бид хоёр шууд парк дээр уулзахаар болсон.
Тиймээс товлосон цагаас өмнө би өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Би хараа муутай учраас нүдний шил зүүдэг. Гэхдээ энэ удаад би зориуд бэлдэж авсан шинэхэн линзээ зүүх гэж байна.
Дээрээс нь би үсээ ороох хэрэгтэй гэж үзээд шинэ индүү хүртэл авсан. Би өмнө нь үсээ ороож үзээгүй л дээ. Интернетээс харж байгаад ороож үзлээ. Анх удаа гэхэд дажгүй шүү. Хуруугаа түлснийг эс тооцвол. Аймар хорсож өвддөг юм байна.
За би бэлэн. Яг одоо парк руугаа явж байна. Жаахан хоцорч байгаа ч гэсэн зүгээр гэж бодож байна. Учир нь болзоонд эмэгтэй нь заавал хоцрох хэрэгтэй байдаг гэж сонссон.
Гэтэл намайг очих үед Марк ирээгүй байсан. Утас руу нь залгах гэсэн бид утасны дугаараа солилцоогүй гэдгээ тэр үед л мэдэж билээ. Instagram call ашиглаад ярилцдаг байсандаа одоо л харамсаж байна.
Би түүнийг бүтэн нэг цаг хүлээлээ. Арай өөр хэсэгт хүлээж байж магадгүй гээд паркийг тэр чигээр нь тойрсон ч түүний сүүдэр ч байсангүй.
Эцэст би instagram хаягаа ашиглан залгаж үзсэн ч авахгүй харин ч салгаад байлаа. Би бүр зурвас хүртэл бичсэн ч харчхаад хариу илгээгээгүй. Зза ирж байгаа болоод л ингэж байгаа байх гэж бодоод дахиад л хүлээлээ.
Сүүлдээ хөл минь бадайрч, бие минь чичирч эхлэж байлаа. Нийтдээ би гурван цаг хүлээсэн байна.
Гэтэл миний хамгийн их айдаг ширүүн бороо ороод эхлэсэн. Би айсандаа нэг байшингийн нөмөрт орж зогсоод дахиад Марк руу instagram хаягаараа залгалаа. Гэтэл энэ удаад тэр миний хаягийг блок хийчихсэн байсан.
Марк хэрвээ завгүй байсан бол ядаж блок хийхгүйгээр завгүй болсноо хэлэх байсан.
Тэр үед итгэл гэж нэг зүйл нураад унах шиг л болсон. Үгүй ээ, угаасаа уначихсан.
***
Өнөөдөр хэдий нэг дэх өдөр ч гэсэн би хичээлдээ явж чадалгүй ингээд орондоо хэвтэж байна.
Өчигдрийн борооноос болж даарсан, даарснаас болж хоолой өвдсөн, хоолой өвдсөнөөс болж халуурсан.
Бороонд айдаг би тэр үед яах ч аргагүй ганцаараа тэр бороон дунд гүйсэн юм.
Тиймээс л ингээд хэвтэж байна. Хэдий өөрөө өвдсөн ч гэсэн Маркд санаа зовсоор.
Одоо болтол блокоо тайлаагүй л байна.
***
Маркаас болж бүхэл бүтэн хоёр өдрийн хичээлийг тасалсан. Үнэхээр уур хүрч байгаа ч гэсэн өнөөдрийн хичээлдээ анхаарч чадалгүй Маркийн тухай бодсоор л байлаа.
Бас Маркаас болж гараа индүүнд түлсэн. Түүнд л хөөрхөн харагдах гэж хичээсэн байхад.
Гэртээ харих замд миний утсанд мэдэгдэл ирсэн юм. Тиймээ энэ Маркаас байсан.
mark_w9149: ярилцъя
Юуны тухай ярихыг нь сонсохыг хүсч байгаа ч бардам зан минь гэнэт хөдөлчихлөө. Түүнд хариу бичилгүйгээр шууд гэр лүүгээ харихаар явж байна.
Гэтэл орцны үүдэнд Марк зогсож байсан. Би ч тоолгүйгээр хажуугаар нь зөрөх үед миний гарнаас бариад намайг зогсоож чадлаа.
Эргэж харахад миний нүүр лүү эгцэлж харж чадахгүй газар ширтэх Марк.
Сүүлдээ тэвчээр минь алдагдаад
- Яах гээв?
Марк гүнзгий гэгч нь амьсгаа аваад "уучлаарай, үнэхээр уучлаарай" гэлээ.
Би хэдий уурлаж байсан ч түүний ганцхан уучлаарай гэх үгэнд хүчин мөхөс гэдгээ мэдэрлээ.
Саяхан л уурандаа бачуурч үхэх гэж байсан би эсрэгээрээ жаахан охин шиг гомдоллож эхлэсэн.
Нүднээс нулимс урсах үед Марк зөөлхөн гэгч арчаад дулаахан энгэртээ намайг наасан юм.
Марк намуухан хоолойгоор "яавал уучлах юм? Хүссэнийг чинь хийе" гэлээ.
Харин би өөдөөс нь харж байгаад "Яагаад ирээгүй, бас яагаад блок хийснээ яг үнэнээр нь хэл"
Харин Марк "чи яг намайг уучлахгүй байхаа үнэнийг нь сонсвол"
YOU ARE READING
𝓟𝓸𝓼𝓲𝓽𝓲𝓸𝓷𝓼|ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
Romance- Яах гэж ирсэн юм? гэсэнд Тэр өөдөөс гэмшингүй харцаар нилээн удаан ширтсээр "Зүгээр санаад" гэх нь тэр. Инээдтэй юм. Харахыг хүсэхгүй байх шиг л байсан. Би л байхгүй бол амьдрал нь сайхан болох юм шиг байсан хүн яагаад бүхэл бүтэн сургууль дээр...