5

222 40 1
                                    


Ээж: Үнэхээр гайхалтай байлаа. Чи минь хамгийн мундаг нь.

Ээж над руу бахархлын харцаар харсаар миний дуртай Лили цэцгийн баглааг өгсөн юм. Би цэцгэнд тийм ч дуртай биш. Гэхдээ Лилид бол нугасгүй шүү дээ.

Энэ үед Марк ирж яваа харагдана. Бурхан минь Марк намайг үзэхээр ирсэн гэж үү? Би арай ч ирээгүй байх хэмээн таамаглаж байсан юмсан.

Марк эхлээд ээжтэй минь мэндэллээ.

Марк: Сайн байна уу та?

Ээж үнэхээр гайхсан байртай над руу харсаар эргээд Маркыг ажиглаж байгаад таалагдсан бололтой инээмсэглэж байгаад " сайн, сайн байна уу? Өөрөө манай охины найз нь уу?"

Марк: аа тиймээ. Найздаа баяр хүргэхээр ирсэн юм.

Ээж гэнэтхэн л "өө ээж нь ажилтай байснаа мартчихаж, миний хүү, охиныг минь хүргээд өгөөрэй" гэснээ гялс яваад өгөв.

Марк эвгүй гэгч нь инээгээд "сая би үнэхээр сандарлаа шүү. Миний гарыг хардаа" гэх нь тэр.

Үнэхээр л гарыг нь харах үед чичирч байсан юм.

Яг одоо бид хоёр гэрийн зүг тайван алхана. Бид хоёр нэг хотхонд байдаг. Тиймээс ч орой уулзахад амар байдаг юм.

Марк намайг бодвол үнэхээр яриа. Юм болгоны талаар ярьдаг. Түүний хоолойны өнгө надад үнэхээр бүр үнэхээр таалагддаг болохоор би түүний ярихыг сонсох дуртай.

Харин би эсрэгээрээ тийм ч яриа биш. Найз нөхөд ховор учраас ярилцах нэгэн байхгүй.

Хэдийгээр бид хоёр ингээд хамтдаа алхаж байгаа ч, бидний хооронд нэг метр ч хүрэхгүй зай байгаа ч бидний дунд уулс бас далай байгаа гэдгийг би мэдэж байсан юм. Бид асар их ялгаатай.

Намайг орц руугаа орох гэх үед гэнэт Марк гарнаас минь татсан юм. Эргэж харах үед Марк "чи өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" гээд аажмаар над руу ойртон хацар дээр минь үнссэн юм.

Өмнө нь эрэгтэй хүнээр үзэсгэлэнтэй гэж хэлүүлж үзээгүй. Бүр ингэж үнсүүлж ч үзээгүй. Жинхэнээсээ зохиол дээр гардаг шиг эрвээхий нисэлддэг юм байна. Хацар халуу оргиод, ээрч муураад, гэнэт, гэнэтхэн тэр үнсэлт бодогдоод.

Гэртээ орж ирсэн ч би өөрийнхөө өөр нэгэн талыг таньж мэдэж чадсан юм.

Тиймээ би Маркд сайн болчихож. Би хэлэх хэрэгтэй юу?

𝓟𝓸𝓼𝓲𝓽𝓲𝓸𝓷𝓼|ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now