...*хоёулаа санаа алдах*. Хэрвээ энэ чигээрээ байсаар байвал үргэлж ийм түгшүүртэй амьдрахнээ🤧. Дүн гарч хичээлийн амралт эхлэхэд хэдхэн хоног үлдсэн байсан болохоор тэгээд тэвчив.
Амралт эхлснээс хойш бид хоёр нууцаар уулзадаг боллоо. Хамт кино үзэж, амттай хоол идэж, хотоор зугаалж сүүлдээ хэн хэн гэдгээ ч мартаж яг л хосууд шиг дотно болцгоов. Нэг өдөр ээжид Chaeyon-ыд очлоо гээд дахин нэг худлаа шалтаг хэлж түүнтэй уулзах гэтэл
Ээж: Ойрд Chaeyon-ыд яасан их очиж байх юм? Очиж юу хийдэг юм?
Би: Зүгээр л юм ярьж суудагшдээ өөр юу л хийв гэж😅 за би явлаа.
Ээж: Хэсэгтээ битгий очоо. Гэрийнхэн нь юу гэж бодох юм. Гэр оронгүй хүн байгаа биш байнга очоод. Амралт болж байхад өөрийгөө хөгжүүлээч, дэмий тэнэхээ л бодох юм.
Би: *дуугүй өрөөндөө орох*
Тэгэээд хэсэгтээ багштай уулзаж чадахааргүй болов. Хэд хоногийн дараа бид ангиараа ярилцаж байгаад 3 хоног салхинд гарахаар болов. Ээжид хэлээд зөвшөөрхөөр нь бөөн баяр.
Игээд бид тохирсон өдрөө уулзаад байрлах газарлуугаа явав. Тэнд бараг харанхуй болж байсан болохоор шууд өрөө өрөөндөө орж юм хумаа цэгцлээд унтах гээд байж байтал утсанд мэссэж ирэхээр нь хартал багш "Шөнө 2цагт бусдыгаа унтахаар гараад ирээрэй гадаа сайхан байгаа болохоор гадаа хүлээж бая" гэж бичсэн байв. Тэгтэл юун унтах үүр цайтал ангийнхаа охидуудтай буу халж суулаа😆 Өглөө хэдхэн цаг унтаад нойроо дийлж ядан арай гэж сэрэв. Гадаа аймшигтай халуун байсан болохоор нимгэн top, юбка өмсөөд гарлаа. Тэгээд өдөржингөө бүгд гадаах саравчинд юм ярьж тоглоом тоглож цагийг хөгжилтэй өнгөрөөж байв. Гэхдээ багш байсхийгээд л миний биерүү ширтээд байсан болохоор бусад хүүхдүүд анзаарчихвий гээд тайван ч сууж чадсангүй.
Ээлжит нэгэн тоглоомоо тоглохоор болж бид лонх эргүүлж тоглов (ямар тоглоом гэдгийг нь мэднэ биздээ😏) Бид бүгд 17,18тай ба багш ч биднээс хэдхэн насны зөрүүтэй болохоор түүнийг оролцуулан, хэрвээ багш таарвал хацар дээр бусад хүүхдүүд таарвал уруул дээр нь үнсэхээр болж тоглов. Ингээд эхний хүүхдүүд тодорч шийтгэлээ биелүүлэхэд бүгд л уулга алдан инээлдэцгээнэ. Хэд хэдэн тойргийн дараа над дээр тэгээд Hyonbin (надад сэтгэлтэй банди) дээр таарав. Бүгд "ҮНСЭЛЦЭЭРЭЙ ҮНСЭЛЦЭЭРЭЙ" гэж чангаар орилцгооно. Бид ч шийтгэлээ биелүүлсэн. Багшруу хартал нэг л хүйтэн царай гаргачихсан сууж байхаар нь дотроо дахиад битгий таарчихаасай гэж бодож байсан ч тоглоомын туршид Hyonbin эргүүлж байсан болоод ч тэрүү бид хоёр бараг таван удаа таарсанд өөр хүүхэд эргүүлэхээр болов. Дотроо түүнийг ядаж хэдэн охин үсчихээсэй тэгвэл ядаж л тэнцэх юмдаа гэж бодсон ч багш дээр ганц ч удаа таарсангүй.
Түүний нүүрлүү харахаас ч айж байна😳...