...Би: (дотроо) ааш чинча яагд би гэж.
Ингээд бид хуваарилсан өдрөөс хойш амралтын өдөр,хичээл тараад гээд завтай өдөр болгоноор бэлтгэлээ хийхээр болов.
Би: Hyonbinaa хоёулаа тэгээд ямар бүжиг бүжиглэх юм?
Hyonbin: *бидэнд нэг бүжгийн бичлэг үзүүлэв*
Би: Э-Энийг үүү? За яаждээ тэр олон хүмүүсийн өмнө ийм бүжиг бүжиглэх юм уу?
Хүүхдүүд: Зүгэээрэээ энэ харинч гоё бүжиг байна. Улиг болсон энгийн үзүүлбэр үзүүлж байснаас ийм юм үзүүлбэл шалгарч чадах байх гэв.
Би бүжгийн бэлтгэл хийхдээ ч үнэхээр их ичиж байсан.Hyonbin үнэхээр сайн бүжиглэдэг юм байна лээ.Би тээр болчихвий гэж санаа зовсондоо улам хичээнгүйлэн бэлтгэлээ хийсэн. Хэдэн 7 хоногийн дараа урлагийн үзлэгийн өдөр болов. Багш үнэхээр завгүй байсан болохоор тэр өдөр ирээгүй бүр бидний бэлтгэл хийж байхыг ч харах завгүй байсан гэсэн. Тайзан дээр гарахынхаа өмнө уртаар амьсгаа аваад үзүүлбэрээ амжилттай үзүүлэв. Маргааш нь сургуулийн самбарт тэнцсэн үзүүлбэрүүдийг бичсэн байв. Бид завсарлагаанаар яаран очоод хартал манай ангиас ганцхан Hyonbin бид хоёрын үзүүлбэр шалгарсан байв. Бид 2 хараад бөөн баяр ёооо. Нөгөө хэд маань тэнцээгүй ч ядаж ангиас нэг үзүүлбэр шалгарсан болохоор бидэнд дурамжхан баяр хүргэв.
Шалгарсан хүүхдүүд үзүүлбэрээ дараа 7 хоногт сургуулийн бүх багш хүүхдүүдийн өмнө үзүүлэх болохоор бид 2 үргэлжлүүлэн бүжгээ давтсаар байв.
Тэр өдөр болов. Зааланд ортол битүү хүмүүс суудал нь ч хүрэлцэхгүй ихэнх нь зогсчихсон хараадал шууд зүрх савлаж байгаа юм чинь😂 Удаан хүлээсний эцэст бид хоёрын ээлж болж тайзан дээр гартал хамгийн урд талын эгнээнд Жонгүг багш сууж байв. Харчихаад бүр сандрав. Би ч дотроо "гялс бүжиглчихээл буух минь бусад нь дүүрсэн хэрэг" гээд жаахан тайвширхыг хичээв. Ингээд дуу явж эхлэв...
Үзүүлбэрээ амжилттай үзүүлчихээд хартал багш босчихсон алга ташиж байв. Хажууд суугаа багшдаа "энэ нөгөө манай ангийн хоёр шүү дээ" гэж хэлээд инээлдэв. Миний ичсэнийг яана. Бушуухан тайзнаас буув...