...Миний сандарсныг яана.
Тэр удалгүй ажлаа хийж дуусгаад бид хоёр сургуулиас гарав.Хашаанаас холгүйхэн машинаа тавьжээ. Ороод суутал түүний сүрчигний үнэр дүүрэн ханхлав.Миний урьд өмнө нь үнэртэж байгаагүй тийм гоё үнэр байв.Тэр машинаа асаан:
Жонгүг: Даарч байна уу?
Би: Үгүй ээ☺️
Жонгүг: Халаагуураа асаачих уу?
Би: Хэрэггүй дээ би зүгээр😅
Жонгүг: Заза, Бүсээ зүүсэн биз!
Би: Тийм ээ хх
Жонгүг: Заза тэгвэл явцгаая
Би ч дотроо "Ямар халамжтай юм бэ"л гэж бодсон. Явж байх замдаа надаас олон юм асуугаад л байсан😂 Хичээлүүдээ ойлгож байна уу?,амралтаараа юу хийвдээ?,ангийнхнийгаа их сансан уу?...гээд яриад л байсан. Гэнэт асуух зүйл нь дууссан бололтой машинийхаа радиог асаахад нь ардын дуу явж байв. Аягүү хөөрхөн тэрүүхэн тэндээ аяаархан дагаж дуулаад л үнэхээр гоё хоолойтой юм байна лээ😭 Би гаднаа харуулахгүй ч гэсэн дотроо бишрээд л явж байлаа.Ингээд гэрийн ойролцоо ирээд намайг буулгав. Гэртээ ороод ээжид оройтлоо гэж загнуулах байхдаа гэсэн нэг их тоосонгүй.Өрөөндөө ороод дүрэмт хувцсаа тайлтал түүний үнэр жаахан шингэсэн байв. Цамцнаасаа үнэрийг нь гартал үнэртэж байгаад маргааш авч явах зүйлсээ бэлдэж тавиад унтав.Зүүдэндээ багштай хөтлөлцөөд хүнгүй гудамжаар алхаж тэврэлдэж инээлдэн яг л хосууд мэтээр зүүдлэв.Өглөө сэрээд "Юугаа зүүдлээд байгаам бэ би чинь одоо" гээд зүүднээсээ ичих ч шиг😂
Гэнэт сэрүүлэгний дуунаар биш өөрөө сэрснээ санаад тийм эрт сэрчихсэн юм байхдаа гээд цагруу хартал хичээлийн цаг эхлээд 5 минут өнгөрчихсөн байв. Би ч ухас хийж босоод хувцсаа углаад л үсээ ч самнаж нүүрээ ч будаж чадалгүй, гарахдаа ээжид "СЭРЭЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ ЭЭЖ" гэж нэг орилчхоод гэрээсээ гарав.Автобусны буудал руу гүйгээд автобуснаас буугаад сургууль руу гүйгээд ангидаа ортол дараагийн цаг биеийн тамир гээд гадаа талбай тойрч гүйнэ гэв.Би:Ингээд талбайг арай гэж нэг тойрсны дараа хөлөө ч мэдрэхгүй болж бүдэрч унаад өвдгөө шалбалчихав. Шорттой байсныг ч хэлхүү их цус гарав.
Тамирийн багш: Ишш ганц тойрог ч гүйж чадахгүй...алив эмчийн өрөөнд хүргээд өгье.
Би: Хэрэггүйдээ би алхаж чадна, өөрөө оччихъё.
Тамирийн багш: Үнэн биз!
Би: Тийм ээ
Тамирийн багш: Заза тэгвэл хурдан яв, бусад нь үргэлжлүүлээд гүйгээд гүйгээд.
Би ч доголон хөлтэй дэлбэрчихсэн царайтай юм арай гэж эмчийн өрөөг олоод ортол эмч байхгүй байв. Ирэхийг нь хүлээнгээ сууж байтал хаалга онгорхой байсан болохоор багш ( Жонгүг) өнгөрч яваад намайг харан орж ирэв.
Багш: Энд юу хийж байгаа юм?
Би: Унаад хөлөө шалбалчихсаан тэгээд л...
Багш: (миний хөлийг харах) Өөхх зүгээр үү их цус гарч байх чинь. За байз анхны тусламжын хайрцаг нь хаана байдаг юм бол оо (сандран тусламжийн хайрцаг хайх) тусламжийн хайрцгийг олоод миний өмнө нэг хөл дээрээ сөгдөж суугаад шархыг минь цэвэрлэж өгөв. Миний зүрх маш хүчтэй ТҮГ ТҮГ хийн цохилно...