...Би царайг нь ч харалгүй 00-ын өрөөнд ороод асгасртал уйлав.Араас Chaeyon ирээд намайг жаахан тайтгаруулав. Ингээд тэр өдрийн хичээл дээр урвуу царайтай суусаар байгаад тарав. Тараад найзуудтайгаа ч хамт явалгүй шууд гэртээ харилаа. Гэртээ очоод утсаа ухаад хэвтэж байтал багш чат бичиж байна.
Багш: Зүгээр үү? Өнөөдөр хичээл дээр их тааруу харагдаж байсан өвдсөн юм уу?
Би: Үгүй ээ. Зүгээр л...
Багш: Заза хэлмээргүй байвал яахав дээ. Тийм сэргэлэн хүүхдийг урвайчихсан байхаар нь багш нь их санаа зовлоо. Заза маргааш хичээл дээр тийм байдалтай ирэхгүй байхыг хичээгэрэй. Сайхан амраарай.
Би: За та ч бас сайхан амраарай.
Ингээд жаахан юм ярьчихаад сонирхоод facebook рүү нь ороод үзтэл...
❤️Хайртай шүү чамдаа❤️Гэсэн пост байв. Би бүр шок. Багшийг хүнтэй үерхдэг гэж ерөөсөө бодож байгаагүй юмсан. Ер нь яаж ч тийм залуухан царайлаг боловсролтой эр найз охингүй байхав дээ...
Ингээд хэсэг хугацаанд Хэригийн тараасан цуу яриа ч мартагдаж сургууль дээр онц зүйл бололгүй хэдэн сар өнгөрөв.
Охидууд: Нээрээ урлагийн үзлэг боллоо. Юу бодож байна?, Эртхэн бэлдсэн нь дээрдээ, Заза юу ч гэсэн багшийг орж ирэхээр энэ талаар ярилцъя. Сүүлийн цаг дээр багш орж ирэв.
Охидууд: Багш аа хэдүүлээ урлагийн үзлэгийнхаа талаар ярилцъя аа. Удахгүй болох нь байна.
Багш: Нээрээ болох гэж байгаа юм байна. За тэгвэл эхлээд хэн хэн ямар үзүүлбэр үзүүлэхээ шийдье.
Хамтлаг бүжиг, дуу...гээд бүгдийг нь шиидэв.
Багш: За тэгвэл ингээд болчихсон биздээ?
Hyonbin: Багшаа чөлөөт үзүүлбэр үлдсэн.
Багш: Тийм үү. Ммм юу үзүүлбэл дээр вэ?
Hyonbin: Багш аа Lisa г бүжиглүүлье! Тэр өмнөхийн өмнөх жилийн урлагийн үзлэгээр бүжиглэж байсан. Их сайн бүжиглэдэг. Бас их гоё биетэй юм чинь нэг эрэгтэй хүүхэдтэй бүжиглэвэл шүүгчдэд ч хүүхдүүдэд ч илүү таалагдах байх.
Багш: Мхм за Hyonbinий санал ямархуу байна?
Ангийнхан: Тэгье тэгье, болж байна
Би: Багш аа би ойрд бүжиглээгүй болохоор жаахан эвсэлгүй болчихсоон надаас өөр хүүхэд авчихлдаа тэгэх үү🥺🙏🏻
Ангийнхан: Худлаа худлаа багш аа, бишүүрхээд ичээд байгаа юмаа. Бүжиглүүл бүжиглүүл
Багш: Уучлаарай ийм олон хүн зөвшөөрч байгаа болохоор бүжиглэх л болждээ. За тэгвэл Lisa тай хэн бүжиглэх үү?
Hyonbin: Би🙋🏻♂️
Ангийнхан: Оооооёё😏
Багш: За тэгвэл ингээд бүгд шийдэгдчихсэн болохоор хичээлдээ орцгооё.
Би: (дотроо) ааш чинча яагд би гэж...