...Би: Тийм ээ. Найз залуутай болсон. Нэрийг нь... Hyonbin гэдэг.
Ээж: Гайгүйхэн шиг л хүнтэй нийлж үзээрэйдээ Lisa минь!
Би: Тэр үнэхээр сайн залуу болохоор санаа зовох хэрэггүээ. Заза би өрөөндөө орлоо.
Өрөөндөө ороод хэсэг бодлогоширч хэвтэж байгаад утсаа шалгатал
Жонгүг: Уучлаарай, сая яах ч аргагүй байдалтай байсан болохоор тэгсэн юм шүү. Би өөрсдийнхөө харилцааг түүнд хэлээгүй юмаа. Би хараагүй мэт зөрөөд өнгөрч болох байсан ч тэр намайг харчихсан болохоор хажуудаа охин суулгачихсан хараагүй мэт царайлаад зөрөхөд сэжигтэй санагдах байх гэж бодоод түүнийг машиндаа суулгасан юм шүү. Хэрвээ бид өөрсдийнхөө харилцааг хэлвэл тэр лав дуугүй өнгөрөхгүй байх. Тиймээс түүнийг зүгээр л хуурамч найз охин гээд ойлгочих тэгэхүү🙏🏻 Дахиад УУЧЛААРАЙ, чамдаа зөндөө их хайртай шүү💜
Би: ...заза зүгээрдээ би сайн ойлголоо. Тэгвэл .... Би ч бас хуурамч найз залуутай байж болно биздээ?!
Жонгүг: ЮУУ?? Lisa юу яриад.....бла бла
*Hyonbin руу чат бичих*
Би: сайн уу? Би өнөөдөр болсон явдалд их баярлаж байна😊
Hyonbin: ??😅
Би: Чи ч гэсэн надад таалагддаг. Тиймээс маргаашнаас илүү дотносцгооё....
Би ингэж ганцаарааа шаналж, хохирмооргүй байна. Маргаашнаас би ч гэсэн түүнд ямар мэдрэмж төрдгийг үзүүлнэ гэж шийдэн үнэхээр сэтгэл хөдөлчихсөн байсан болохоор өөртөө жаахан өөрчлөлт хийхээр болж аль дээрээс энэ урт арчилхад хэцүү үсийг тайруулна гэж боддог байснаа санан тайруулав.
Маргааш өглөө эрч хүчтэйгээр босон хамгийн хөөрхөн дээрээ тавиад хичээлдээ явав. Сургуулийн хаалгаар ортол бүгд л надруу харц унагана. Тэднийг үл тоон ангируугаа оров. Би Hyonbin дээр очоод түүний хажууд суудаг охинтой байраа солиод хамт суув.
Би: Өглөөний мэнд😊
Hyonbin: Өг өглөөний ммэнд
Ингээд хэдэн хичээлийн дараа Жонгүгийн хичээлийн цаг болов. Хаалгаар орж ирэхдээ намайг хараад босгон дээр бүдэрч унав. Их л сандарсан байдалтай харагдана. Түүний хичээлдээр Hyonbin тай буу халан инээлдэн сууна.Ангийнхан ч бид хоёрын жогорхыг хараад дор дороо шивнэлдэцгээнэ. Тэр хичээлээ дуусаад гарсныхаа дараа " Сургуулийн ард би машинаа түгжээгүй үлдээчихсэн байх болно тараад ороод сууж байгаарай. Намайг очиход байхгүй бол тооцоотой гэж мэд!" гэсэн зурвас илгээв. Тараад очихуу яахуу гэж эргэлзэж байгаад машин байгаа гзарлуу нь явах гэтэл
Hyonbin: Одоо хаачих юм? Гэрлүүгээ харихуу?
Би: А аан тэгнээ. Яасан?
Hyonbin: Ойрд энэ хавиар гаж донтогууд их үзэгдэж байгаа гэнэ лээ, тэгээд харин чамайг хүргэж өгөх санаатай л😅
Би юу ч бодолгүй зөвшөөрчихөв.
Автобусны буудалруу явах замдаа
"Яанаа тооцоотой нтр гээд байсан гайгүй байгаа. За яав л гэж, хэдэн үг хэлж гомдоллох л байлгүй" гэж бодоод явж байтал гэнэт хүчтэй салхилж эхлэв. Миний юбка сөхөгдөөд үнэхээр тухгүй байхыг тэр анзаарсан бололтой өмсөж байсан цамцаа тайлаад бүсэлхийгээр минь бүсэлж өгөв.
Би: Өө баярлалаа
Hyonbin: Зүгээрээ😊
Миний бодол санаа өөр газар байсан болохоор түүнийг нэг их тоосонгүй.
Hyonbin: Ямар автобусанд суух билээ?
Би: 613 дугаартай автобус
Hyonbin: Энэ ирж байгаа автобус байнашд
Би: Яах юм бэ, дүүрэн хүнтэй байна дараагийхд нь сууя
Hyonbin: заза
Удаж удаж дахиад нэг автобус ирэхэд өмнөхөөсөө илүү их хүнтэй байв.
Hyonbin: Суухуу яахуу
Би: Одоо сууядаа, тэгэхгүй бол чи бүр орой харих нь байна.
гээд тэр автобусанд суутал хажуудах сандал дээр сууж байсан хүн босов. Hyonbin намайг бараг түлхэх шахуу тэр суудал дээр суулгатал хажууд байсан ах байн байн миний гуя руу хараад байв. Тэр бас л үүнийг анзаараад "миний цүнхийг авчих" гэж хэлээд цүнхээ өвөр дээр минь тавиад хүмүүсийг надад ойртохоос хамгаалан халхлан зогсохов. Үүнийг нь хараад миний сэтгэл хөдлөв.
Арай гэж нэг юм автобуснаас буухад бараг нар жаргаж байв. Hyonbin утсаа шалгаад
Hyonbin: Уучлаарай, гэрт яааралтай ажил гарчихаж, одоо буцаад явахгүй бол..😅
Би: Өө ядаж ороод цай уугаад явахгүй
Hyonbin: Зүгээрээ, дараа заавал гэрт чинь оруулж өгнөө, баяртай😁
Би: баяртай,маргааш уулзъя!
Ингээд гэрлүүгээ алхаад явж байтал байрны урд Жонгүг машиныхаа хажууд тамхи зуучихсан ууртай гэгч нь зогсож байв.
Би: Тамхи..??😳