...Бушуухан тайзнаас буув.Маргааш сургууль дээр хүүхдүүдтэй зөрж өнгөрөх ч эвгүй санагдах болсон. Нэг бол дээрэс доош ширтээдэл эсвэл "энэ нөгөө бүжиглэдэг охин байна шдээ"гэж шивнэлдэнэ. Тиймээс завсарлагаанаар ангиас гарахаа ч больсон. Багш завсарлагаанаар ангид орж ирж юм хийдэг юм байна лээ,би дандаа л гараад явчихдаг байсан болохоор орж ирдэгийг нь ч мэдээгүй.Түүнийг хараад л байхнээ их төлөв даруу,буйр суурьтай эр хүн шиг санагдана. Ингэж бодсоор түүнд татагдах ч шиг,найз охинд нь атаархах ч шиг. Тарах болгонд багш орж ирж өнөөдөр юу болсон талаар бидэнтэй ярилцдаг. Надад ч нэг их яриад байх зүйл байхгүй болохоор бусдын ярихыг л сонсдог. Сонсдог ч гэж нэг мэдэхэд л багшийг ширтчихсэн суудаг болчихсон байсан. Бодоод байхнээ хичээл орсноос хойш түүний уурлаж байхыг ганц ч удаа харж байгаагүй юм байна лээ. Өдөр бүр л инээчихсэн орж ирдэг. Их цагаан том шүднүүдтэй болохоор инээхээрээ яг туулай шиг харагддаг. Үнэхээр өхөөрдөм😍 Дүрэмт хувцас өмсчихвөл хэн ч түүнийг том хүн гэж харахгүй байх😂
Гэх мэтчилэн түүний талаар байнга бодох болов. 5 дахь өдөр хичээлээ тараад "маргааш сайхан хичээл орохгүй юм чинь үзмээр байсан анимэ к-драм гээд бүгдийг нь орой унталгүй үзчихээд өглөө сайхан унтнаа" гэж бодсоор баясгалантай гэртээ харьтал аав ээж хоёр хэрэлдэж байна. Би ч зүрх муутай,тиймэрхүү хэрүүл дунд байгаад байж чаддаггүй болохоор найзындаа хонолоо гээд гэрээсээ гарав.Маргааш ирэхэд эвлэрчихсэн л байгаасай гэж найдан Chaeyon руу залгатал 5 дахь өдөр болохоор гэрийнхэнтэйгээ салхинд гарсан гэв. Яаж цаг нөгцөөедөө гэж бодон гудамжаар алхаж байтал манай гудамжны яг хажууханд байдаг мухлагт багш согтуу архи уучихсан сууж байв. Би хараагүй юм шиг өнгөрөх гэсэн ч гэртээ очиж чадахгүй болтлоо согтчихвол яана гэж санаа зовон ядаж болиулахаар очив.
Би: Багш аа юу хийж байгаа юм бэ?
Багш: Өөөө Lisa чи энд юу хийж байгаа юм?
Би: Манайх энэ хавьд байдаг юм аа танийг их согтсон байхыг хараад хүрээд ирлээ.
Багш: заззазза Ийшээ суу? Чи чинь хэдтэй билээ?
Би: Одоо 17той удахгүй 18 хүрнэ
Багш: Тийм үү багш нь яг чиний насан дээр анх сөжү ууж үзэж байлаа. Май нэг татчих (хундагатай сөжү өгөх)
Би: Үгүэ ээ багш аа хэрэггүй. Таньд туслах гэж ирчихээд өөрөө согтчихвол бүр баларсан юм болно.
Багш: Зүгээр дээ ганцхан хундага. Багш нь өгч байхад авахгүй бол алдас болно шүү.
Би: Тэгвэл би энийг уувал та дахиж уухгүй болж байна уу?
Багш: (бодож байгаа юм шиг царай гаргах) болж байна.
Би:(хундгыг аваад ганц том балгаар бүгдийг нь залгив) Аауу хоолой шатаж байгаа юм шиг хорсож байна.
Багш: Тэгнэ ээ тэгнэ (инээх)
Би: Ингхэд та яагаад энд харанхуй шөнө сөжү уугаад сууж байгаа юм?
Багш: Багш нь уу багш нь сая найз охиноосоо салчихсөөн.
Би: Ю-Юу яагаад?
Багш:Найзтай минь араар тавьдаг байсныг саяхан мэдсэн. Миний мэдсэнийг мэдээд намайг салъя гэсэн ч би орхиж чадаагүй. Тараад шууд л ажил руу нь,гэр лүү нь хэд хэдэн удаа очиж ярилцах гэсэн боловч уулзаж чадаагүй. Тэгээд л сүүлийн хэд хоног завгүй гээд байсан юм. Одоо ингээд л хувь тавьлантайгаа эвлэрээд сөжү уугаад сууж байна даа (инээх)
Би: Тийм байхна ээ. Харамсалтай байна.
Багш: Зүгээрдээ хосууд салж л байдаг нийлж л бай..(зогсуулах) байдаг шүүдээ.
Би: (инээх) Согтсон ч эгдүүтэй юм аа.
Багш: Юу? Би юу?..(тасраад өгөвөө хөөрхий)
Би: Багш аа багш аа гэр чинь хаана юм бэ? Багшааа (сэгсчих)
Багш: Чонжү дүүрэг
Би: Чонжү,Чонжүгийн хаана вэ? аашш Багшааа (сэрэхгүй болохоор нь цохих)
Багш:Яасан?
Би: Чонжүгийн яг хаана юм бэ?
Багш: Golden Villa хотхон
Ингээд такси дуудаад жолооч ахад гэрийнх нь хаягийг хэлэв.
Жолооч ах: Энэ хүн чинь шал согтуу байна шдээ. Ах нь хөгшин хүн иимэрхүү хүмүүсийг оруулж өгөх нь байтугай буулгаж ч чадахгүй. Миний дүү хамт яваад гэрт нь оруулаад өг. Эсвэл өөр такси олох л болждээ.
Их орой болсон өөр такси ирэхгүй ч байж магадгүй болохоор машинд суун хамт гэрлүү нь явав...