Chapter 16

1.2K 122 2
                                    

-Охин минь! Сэрээрэй гэх дуунаар нүдээ арай ядан нээвэл нөгөө манаач ах гартаа аяга барин урд минь зогсож байв. Би ч хурдан гэгч нь босон ийш тийш хартал тэр ах ойлгосон бололтой

-Өчигдөр хамт ирсэн хүн чинь явчихсаан!

Мэдээж хамгийн ойлгомжтой зүйл бол энэ байсан. Би өөр юу хүлээсэн юм бол? Утасаа гаргаж ирэн цагруу хартал 1 цаг. Тэдний хурим 5 цагт учир түүнээс өмнө бэлэг авахаар шийдэн тэр ахад баярласнаа хэлэн гэртээ иртэл хаалга онгорхой байгаа харагдав. Би ч гэтсээр дотогш ортол Жонгүг ширээ дэрлэн хэвтэж байх бөгөөд би чимээгүйхэн алхан түүний ард очин орилтол тэр огтхон ч цочилгүй харин уурлаж байгаа мэт хөмсөгөө зангидан

-Ингэж тоглох сайхан байна уу?

Тэр үнэхээр ууралчихаж. Би ч хошуугаа унжуулсаар түүний урд байх сандал дээр суун

-Уучлаарай даа! Гэтэл тэр санаа алдан урт амьсгаа аваад

-Дахиж ингэж алга болвол цагдаад өгчихнө шүү!

Тэр уурласан ч удалгүй уур нь гарчихдаг учир би ч инээмсэглэн түүний толгойг илтэл тэр гарнаас минь барин

-Хэнтэй хаана хоносон юм!

Би ч байдлаас гарахыг хичээн хувцасаа хараад
-Хурим болох гэж байхад! Би хувцасаа солилоо!

Тэр харин муухай царайлсаар гарнаас минь улам чанга атган

-Сухён!

-За даа за! Уучлаарай гэж хэлсэн биздээ! Гэтэл тэр хэсэг надруу ширтэн жуумалзсанаа хажуудаа байх тортой зүйл өгөн

-Наадхаа өмсчих.

Би ч гайхсаар доторхыг нь харвал даашинз! Гэхдээ энэ энгийн даашинз биш дэндүү хээнцэр бас үзэсгэлэнтэй юм.

-Жонгүгаа! Гэтэл тэр хуруугаараа намайг ойрт хэмээн дохих бөгөөд би ч гайхсаар түүнд ойрттол тэр чихэнд минь

-Тэхён юу алдсанаа хараад харамстал нь гоё хэмээн шивнэх нь тэр. Түүний энэ үйлдэл үнэхээр сэтгэлд минь хүрэх шиг болж байлаа.. Ганцхан энэ хүн л миний талд байж бүх зүйлийг зохицуулахыг хичээж байдаг.

-Ийм найзтай би ч азтай юмаа! Гэтэл тэр толгой дохин
-Мэдээж! Аз нь гийчихсэн хүн.

Үнэндээ өдий хүртэл туулсан энэ замыг минь Жонгүг гэдэг хүн байгаагүй бол туулж чадахгүй л байсан байх. Хэдий Тэхёноос салаад Жонгүгтэй харилцаа минь хөндийрсөн байсан хэдий ч эргээд ингээд сууж байгаа нь хамгийн том аз байх.

☆ TrOuble Maker ☆ Where stories live. Discover now