Chapter 3

2.3K 227 23
                                    

Хусог- Сухён!?? Тэхён байна уу!

Би-Мэдээж! Хэмээн үл ялиг инээмсэглэх аядаад тэндээс гаран доош буувал цаг 4 өнгөрч байна!  Түүнээс болж бүхэл шөнөжин нойргүй хоносондоо итгэж чадахгүй нь.

Гэтэл нойрондоо дийлдээд ч тэрүү нүд минь бага багаар анилдан нэг л мэдэхэд өглөөн нарны туяа нүүрэндээр минь тусаж байлаа. Дуртай дургүй ч нүдээ нээн харвал цаг аль хэдийн 1 өнгөрчихөж.

Би-Ийм их унтах гэждэ! -_- гэсээр эргэн тойрноо харвал Хани ажилдаа явсан бололтой. Өнөөдөр ажлаа тасалчихсан болохоор гэрээ цэвэрлэхээр шийдэн тэдний уусан бүх шилийг уутанд хийн үүдэнд бөөгнүүлээд л хийх ажил дуусчихав. Өрөө түрээслдэг болоод ч тэрүү хийх зүйл үнэхээр бага юм. Надад л амар биз!

Гэтэл утас дугарах нь чимээгүй гэрийг гэрэлтүүлэх шиг л болж байлаа. Гайхалтай утас минь дугардаг л юм байна!

Утасаа аван чанга яригч дээр нь тавьчихаад гараа угааж байтал Хани чангаас чанга орилон

Хани-За тэгээд өчигдрийн залуус ямар байна даа! Хэмээн шарыг минь малтаж байгаа аятай асуултууд асууж эхэллээ.

Би-Бурхан минь толгой өвдөж байна шүү! Гэтэл тэр инээж байснаа гэнэт уулга алдан

Хани-Өнөөдөр тэднийг хамт хоол идье гээд дуудчихуу?

Би-Битгий л тэгээрэй! Гэтэл тэр үгийг минь үл тоон

Хани-Оройн хоолоо ихийг хийгээрэй! Хэмээн орилсоор утасаа таслах нь тэр. Тоглоод байна уу? Тэдэнд хоол хийх нь байтугай дахиж уулзмааргүй байхад... Аххх бурхан минь гуйяя.

Хэдэн цагын дараа би хоолоо хутган зогсож байна. Битгий намайг буруутгаарай! Энэ зүгээр л хоол. Тэгээд л тэднийг орж ирэхэд нь зөрөөд гарчихна. Ямар ч асуудалгүй! Хэн хэндээ ч амар!

Бүхэл өдөржин нэг иймэрхүү өнгөрч цаг 7 болов уу үгүй юу хаалганы хонх чанга дугарна. Би ч гартаа гадуур хувцасаа шүүрсээр хаалгаа онгойлгонгуутаа гутлаа өмсөж байтал Хани

-Хөөөе хайчих гэж байгаа юм!?

Би-Аан би нөгөө ажилтай? Гэтэл Хани уруулаа унжуулсаар

Хани-Жонгүг хусог хоёр ирж байгаашдээ! Гэсээр байдгаараа гонгиноно. Харин Тэхён Ханигийн гарнаас атгаад

Тэхён-Явмаар байвал яваг л дээ! Гэсээр хажуугаар минь зөрөн гарах бөгөөд Хани ч муухай царайлсаар

Хани-Уул нь хамт байсан бол ч ! Гэх нь тэр.

Тэхёны тэр байдал доторхыг минь зулгааж чадаж байлаа. Тэр хэзээ ч иймэрхүү зүйл хэлж байгаагүй. Гэтэл сая?? Тэр үнэхээр өөрчлөгджээ. Олон эмэгтэйн өвөр дамжаад ирэхээр ийм сэхүүн болчихдог юм биздээ!

☆ TrOuble Maker ☆ Where stories live. Discover now