Chapter 13

1.2K 118 9
                                    

Би яг юу хэлэхээ ч мэдэхгүй нь.. Тэхён гэчихвэл Жонгүг магадгүй дахиад л өмнөх шигээ уурлах биз. Хэрвээ Жонгүг гэвэл... Бидний найз гэх харилцаа ингээд дуусах мэт санагдан нүдээ аньлаа. Би үнэхээр тэнэг юм.. Эцсийн эцэст үргэлж л өөрийгөө занганд оруулчих юм.

Тэр гарыг минь барин өөрийн цээжинд наан илэх бөгөөд ёжтой инээмсэглэн

-Сухён..

Юу хэлэхээ мэдэлгүй шууд л түүний хүзүүнээс татан дээрээ хэвтүүлэн нүдрүү нь ширтвэл түүний үнэртэй усны үнэр хамар цоргитол үнэртэх бөгөөд би энэ үнэрийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх бололтой...

-Согтуу байх ашигтай юмаа Тэхён.. Гэтэл тэр нүүр дүүрэн инээмсэглэл гарган

-Сайн охин гэсээр үсийг минь илэн духан дээр минь зөөлхөн үнсэх бөгөөд миний бие яг л шатах гэж байгаа мэт мэдрэмж төрөн түүнийг юу юунаас илүү их хүсэж байгаагаа хамгийн сайн мэдэж байв..

-Тэхён... Ганцхан удаа.. Минийх байгаач гэтэл тэр яг л хүссэн зүйлээ сонссон мэт инээмсэглэн толгой дохиод

-Гүйцэтгэе хэмээн гарыг минь чангаас чанга атган амаараа цамцны минь товчыг тайлж байв... Хэдий болохгүй тэр өөр хүнийх гэсэн бодол толгойнд минь орж ирэх ч яг одоо миний мэдрэмж оргил цэгтээ хүрсэн болоод ч тэр үү түүнээс татгалзах хүсэл байсангүй. Ядаж сүүлийн удаа түүнийг өөрийнх мэтээр төсөөлье.

Яагаад ч юм минут секунд ч бүрийг ашиглах ёстой мэт санагдан түүний үснээс татан уруулыг нь хазан инээтэл тэрний уруулнаас бага зэрэг цус урсах нь тэр. Би ч инээсээр түүний үснээс тавьтал тэр гарыг минь атган

-Чи ч үнэхээр их хүссэн бололтой хэмээн цустай уруулаараа уруулыг минь үнсэх бөгөөд яагаад ч юм түүний бүх зүйл яг одоо хамгийн гайхалтай зүйлсийн нэг болж байх шиг л.. Мэдрэмжийг минь улам хурцлан өгнө.

Яг энэ үед түүний утас дугарах бөгөөд бид хоёул ширээн дээр байх утасруу харан хэвтнэ. Энэ магадгүй Хани эгч байх.. Түүнийг хаа нэг газар хэн нэгэнтэй жаргаж байгааг мэдсээр байж зогсоо зайгүй залгаж байсан өөрийгөө бага зэрэг өрөвдөх шиг л..

Би түүний цээжрүү бага зэрэг түлхэн-Явдаа... Хэрвээ одоо л явахгүй бол би тэсэхгүй нь гэтэл тэр ширээн дээр байх утасаа аван юу ч болоогүй мэт газар шидэх бөгөөд хацар дээр минь зөөлхөн үнсэн

-Миний мэдрэмж оргил цэгтээ байна Сухён.. Гэсээр хүзүүн дээр минь үнсэн инээмсэглэж байлаа..

☆ TrOuble Maker ☆ Where stories live. Discover now