Chapter 11

1.4K 148 6
                                    

Зул сарын баяр ойртох бүрт сэтгэл зүрхэнд минь түүний инээмсэглэлээр бүтсэн гацуур минь улам тодоос тод гэрэлтэж байлаа...

Мэдээж удахгүй бид хуримаа хийхээр болсон.. Бэлтгэл ажил гээд л хийх зүйл их учир өдөржин гадуур сэлгүүцэн алхсаар.. Гэсэн ч тэр миний хажууд алга. Ажилтай учир мэдээж түүнд зав байхгүй. Ядаж л түүнтэй утасаар ярьж байгаадаа маш их баяртай байлаа.

Орой гэртээ орж ирэн авсан зүйлүүдээ тавьчихаад Тэхёнлуу залган

-Тэхён хуримаа зул сарын баяраар хиймээр байна гэтэл тэр инээн

-Тэгвэл би өвлийн өвгөний хувцас өмсөх хэрэгтэй болох нь дээ..

Түүнтэй гэрлэх бол миний хамгийн ихээр хүсэн хүлээж байсан зүйл... Мэдээж үүнийг онцгой байлгахын тулд би бүхий л зүйлийг содон байлгах ёстой байх.. Хэзээ ч мартагдхааргүй бас давтагдашгүй.

Маргааш нь түүний найзуудад өмсүүлэх зүйлс сонгохоор болон их дэлгүүрт орж ирэн тор дүүрэн зүйлс барьсан байсан ч эрч хүч минь дүүрэн байлаа...

Тэхёнлуу залган -Тэхён хувцасны зураг явуулсан хараад өгөөч гэтэл яг урд минь Тэхён явж байх бөгөөд хажууд нь нэгэн эмэгтэй инээсээр түүнийг сугадаж байгаа харагдав.. би ч түүнээс огтхон ч нүдээ салгаж чадсангүй.

-Би хуралтай байна өөрөө мэдээд сонго хэмээн тэр утасаа таслан халаасандаа хийх бөгөөд намайг огтхон ч анзааралгүй цааш яван алга болох нь тэр... Би ч нэг хэсэг юу хийхээ мэдэлгүй зогсож байтал худалдагч эгч хажууд ирэн

-Та алийг авах уу?

Би ч нулимсаа тэвчин уруулаа хазлан нүдээ анин-Энэ хувцаснаас долоог авья.....

Яг л өчигдөр мэт бүх дүр зураг нүдэнд минь харагдах бөгөөд өөрийгөө хүчлэн инээмсэглэн

-Баяр хүргэе.. Үнэхээр сайхан мэдээ байна гэтэл Жонгүг надруу ширтэн санаа нь их л зовсон бололтой үгээ зөөж ядсаар тэдэнд баяр хүргэнэ..

-Сухён тэгвэл хуримын бэлтгэл хийж надтай хамт яваарай гэтэл дотор зурах шиг л мэдрэмж төрөх нь тэр... Үнэхээр юу ч мэдэхгүй Хани чи үнэхээр миний дургүйг бага багаар хүргэж байх шиг байна... Дотроо аль хэдийн чамайг үзэн ядаад эхэлчихлээ...

Харин энэ үед Жонгүг гарнаас минь татан-Тэр надтай хийх зөндөө ажилтай болохоор чадахгүй байх уучлаарай гэсээр намайг татан тэдний хажуугаар зөрөн гарлаа... Хормын төдийд л бүх итгэл найдвар минь дахин газарт булагдаж байгаад итгэж чадахгүй нь..

☆ TrOuble Maker ☆ Where stories live. Discover now