Chapter 18

2.2K 176 20
                                    

Тэхёноос нүдээ огтхон ч салгаж чадсангүй. Одоо болоод байгаа зүйлсийг ойлгохын тулд надад хугацаа хэрэгтэй байсан ч одоо тэгж байх цаг нь биш гэдгийг би маш сайн ойлгож байлаа.

"Тэхён! Гэрлэлт гэдэг чинь тоглоом биш!" Гэтэл тэр санаа алдан энгэрт минь толгойгоо наан

"Мэднээ..."

"Ханид хайртай гэдэг чинь яах юм? Яагаад түүнийг надаас болж орхиж байгаа юм!?"

Тэр дуу муутайгаар "Бүгд худлаа байсан юм. Чамайг өөрийн болгох аргаа нарийсгахгүй бол чамайг алдах гээд байна!" Гэснээ гарнаас минь атган

"Би бүх зүйлээ орхиод ганцхан чамайг сонгож энэ бүгдийг хийж байгаа хариуд надтай гэрлэх үү?"

Тэр гунигтай нүдээр надруу ширтэх бөгөөд энэ үед хүмүүс сүйт бүсгүй залуу хоёрыг хайн ярилцах нь бидэнд хангалттай сайн сонсогдож байлаа. Яг үнэндээ юу хийхээ ч мэдэхгүй нь..

Хэрвээ түүний гарыг дахин барьвал тэдгээр өвдөлтүүд дахин мэдрэгдэх болов уу? Шөнө бүр цонхны өмнө түүнийг хүлээн суух болов уу? Зөвхөн минийх байх ёстой түүнийг өөр хүнтэй хуваалцах цөхөрсөн мэдрэмж дахин мэдрэгдэх болов уу?

Хэдий энэ бүгдийг одоо бодох төдийд өвдөж байгаа ч түүнгүйгээр амьдрах амьдрал минь үүнээс ч илүү өвтгөдөг. Заримдаа хайр өвтгөдөг учир даваад гарах хэрэгтэй байх.

Түүний надруу сунгасан гарыг чанга атган инээмсэглээд

"Чи минь үнэхээр халуухан харагдаж байна" гэтэл тэр хүссэн хариултаа сонссон мэт инээмсэглэн гарнаас минь чанга гэгч нь атгасаар тайзруу гарах бөгөөд хүн болгоны санаа нь амарч байгаа бололтой алга ташицгаана. Үргэлж мөрөөддөг байсан. Түүнд хөтлүүлэн хамтдаа алхана гэж... Ингээд төсөөлөөгүй аргаар биелэчихсэн болохоор... Одоо хүртэл итгэж чадахгүй нь.

"Тэхёнаа! Хэрвээ бид хэзээ нэг өдөр хуримаа хийвэл чи надад юу гэж хэлмээр байна?" Гэтэл тэр оролдож байсан утасаа хажуу тийш тавин надруу гараа сунгах бөгөөд би ч инээмсэглэсээр түүний дээр хэвтэн тэврүүлтэл тэр их л нухацтай бодож байгаа царай гарган

"Яахав! Хөөрхөн байна л гэхээс!" Гэв. Би ч инээсээр толгойгоороо түүний цээжинд наан гижигдэх гэтэл тэр инээсээр хацарнаас минь барин

"Царайлаг нөхөртэй болж байгаадаа баярла л гэж хэлмээр байх юм!"

Түүний инээмсэглэлд яагаад ч юм уурлаж чадахгүй учир толгой дохин энгэрт нь толгойгоо наагаад

☆ TrOuble Maker ☆ Where stories live. Discover now