Chapter 5

2.1K 230 18
                                    

Би-Айн?

Тэхён-Гайхалтай!!

Дарга бидэнд чөлөөний хуудас өгөөд-Маргааш хамт зугаалганд явах болно! Далайн эрэг гээд төсөөлөөд үздээ!

Би-Юу.. даргаа би явах... гэтэл тэр үгийг минь таслан аман дээр минь гараа тавиад

-Ийм сайхан үед муухай юм сонсмооргүй л байна шүү! Зааа!! Одоо харьж юмаа бэлдэцгээ! Гэсээр хаалга саван гарах нь тэр. Гэтэл тэхён надруу харж байснаа толгой дохиод

Тэхён-Надаас болж явахгүй гэж байгаа бол би үлдэе! Чи явдаа

Би-Тоглоод байна уу?

Тэхён-Чи намайг үзэн яддаг биздээ? Гэсээр ёжтой инээж байлаа.

Би-Тэгэх тусам явах болно мэдэв үү?

Би ингэж хэлчихээд түүний хажуугаар мөрлөн гараад гэрийн зүг явахаар боллоо. Учир нь би түүнд муугаа үзүүлмээргүй байна. Тэр иймэрхүү янзтай байвал түүнийг мартаагүй гэж бодоод дахиад л өнөөх ялалтын царайгаа гаргах биз!

Нэг л мэдэхэд гэрийн үүдэнд зогсож байлаа. Түлхүүрээ барьсаар дотогш орвол Хани надруу нулимстай нүдээр ширтэнэ.

Би-Хани? Гэтэл тэр уйлсаар миний энгэрт наалдаад

Хани-Яахвэ сухёнаа! Тэхён аялалаар явах гээд хувцасаа бэлдээд байна!

Би-Юу?

Хани-Түүнийг хаашаа ч явуулмааргүй байна яахвэ? Тэр минь надаас холдчихвол би тэсэхгүй байх.

Больж үз Хани! Гээд түүнийг түлхмээр л санагдаж байлаа. Тэр Тэхёнд үнэхээр их хайртай бололтой. Яг л жилийн өмнөх надшиг... Хүнд ийм их хайртай байхад буцаж хариу нь ирдэг болов уу?

Би-Зүгээрдээ! Гэтэл тэр надаас үл ялиг холдон

Хани-Тэр намайг хаяагүй биздээ!

Би-Мэдээж тэр чамшиг ийм гайхалтай эмэгтэйгээс холдож чадахгүй. Гэтэл тэр намайг тэврээд

Хани-Баярлалаа Сухён.  Чи л намайг хамгийн их ойлгох юм.

Үүнийг юу гэж тайлбарлах вэ? Зовлон нэгт хүмүүс бие биенээ ойлгоно гэдэг нь үү? Эсвэл түүнийг ойлгохыг хүссэндээ тэр юм болов уу?

Ингээд Тэхёны шинэ найз охинд нь залхтлаа лэкц уншсаар эцэст нь өрөөндөө орж ирэн жижиг цүнхэндээ солих хувцас болон замдаа идэх амттангаа хийн орон дээрээ дээш харан хэвтлээ.  Нүд минь бага багаар анилдаж байгаа нь нойр минь хүрч байгаагийн шинж бололтой.

☆ TrOuble Maker ☆ Where stories live. Discover now