Chapter 2

2.3K 230 10
                                    

Бидний уур амьсгал яг л хэн нэгэнийг алдсан мэт. Харин ганц л хүн энд хэтэрхий баяртай байгаа бололтой. Аргачгүй биз. Тэр өөрийгөө дайны талбарт орсныг мэдэхгүй!

-Сухёнаа! Танилцаач!

Жүжиглэ! Энэ амьдрал жүжгэн дээр л тогтдог учир иймхэн зүйлийг инээгээд л дав.

Би ч босон тэдэнтэй мэндлээд-Дээд өрөөг түрээсэлдэг хан сухён! Гэтэл тэд ч худлаа үнэн толгой дохицгооно. Харин энд намайг хараад уйтгарлаж байгаа ганц л хүн байгаа гэж бодтол тэхён надруу юу ч болоогүй мэт инээмсэглээд

Тэхён-Хэдтэй юмбэ? Ийм хүнтэй хамт байх нь зүгээр гэжүү? Хэмээн хани эгчийн гарнаас атгах нь тэр. Зүрхэнд минь хүчтэй даралтууд ар араасаа очин би ч суудалдаа суун урд байх шилтэй архыг аван амандаа хүргэтэл тэхён надруу нүднийхээ булангаар харж байгааг анзаарлаа. Энд гунигтай байсан нь ганц хүн нь би бололтой!

Жимин-Юу тэгээд ажил нь хэр байна хани?

Хани-Мм яваад л байна! Миний ажлыг дуусгаад хамт зугаалганд гарвал яаж байна!

Хусог-Воа! Гайхалтай санаа байна!

Тэд уур амьсгалыг сэргээх гэж хичээж байгаа нь илт байна. Би ч үүнд буруутай мэт санагдан архиа том том балган дахин хундгалаж байтал

Тэхён-Ууж чаддаггүй байж ийм их ууж болж байгаа юму!

Хэмээн бараг л загнах нь шахам хэлэх нь тэр. Гэнэтийн байлаа. Тэр намайг архи ууж чаддаггүйг мартаагүй бололтой.

Хани-Архи уудаггүйг нь яаж мэдэж байгаан!

Тэхён-Харваас л тийм байна! Гэтэл хани түүний мөрнөөс тэврээд

Хани-Харж байна уу тэр үнэхээр сэргэлэн гэж хэлсэн биздээ! Хэмээн хацар дээр нь үнсэх нь тэр. Би ч худлаа үнэн инээн

Би-Тэгэхээр би ядраад байна унтлаа! Хэмээн бостол хани гарнаас минь татаад

Хани -Бид нартай хамт зугаалгаар явна биздээ!?

Би-Үгүй байх! Гэтэл тэр хошуугаа унжуулан уйлагнасаар

Хани-Хөгжилтэй байх болноо!! Чамтай биш л бол бид явахгүээ!

Би-Хүссэнээрээ хий л дэ! Хэмээн түүнээс үл ялиг гараа татаж автал тэрний царай хувьс хийн надруу сонин харснаа

Хани-Сухёнаа?

Би-Уучлаарай. Би зүгээр л ядраад байна!

Гэж хэлчихээд өрөөндөө орж ирэн орон дээрээ хэвтэн нүдээ аньтал хацар даган нойтон зүйл урсаж эхэллээ. Уулзахыг хүсээгүй байтал.. бурханаас ганцхан харуулахыг гуйлгүй түүнийг мартуулаад өг гэж байхад... Өгч байгаа хариу нь энэ юм биздээ!?

☆ TrOuble Maker ☆ Where stories live. Discover now