Chapter 9

1.4K 139 5
                                    

Тэр хэсэг чимээгүй байж байснаа надад ямар нэг зүйл нөмрүүлж байгаа бололтой. Би ч дулаацаж байгаа учир нойр минь хүрэн унтаад өгөх нь тэр...

Хэн нэгний дулаахан энгэрт тэврүүлсэн мэт мэдрэмж төрөн арай ядан нүдээ нээвэл үнэхээр бид шалан дээр хэвтэж байх бөгөөд Тэхён урдаас минь харан унтаж байлаа.. Түүний энгэр бүх зүйлээс илүү дулаахан байдаг..

Түүнийг ойроос хараагүй удсан болоод ч тэр үү нүд салгалгүй ширтсээр... Үнэхээр төгс гэх үг ч багадхаар түүнийг харах төдийд зүрх минь урьдын адил түүний төлөө мэт л цохилж байв.. Миний мэдрэмж хэзээ ч хувирахгүй байх..

Түүнийг сэрэхээс өмнө босохоор шийдэн гадуур хувцасыг нь өөрт нь нөмрүүлэн босон цагаа харвал 5 цаг.. Ажлын цаг дуусч байсан учир бичиг баримтаа янзлан хурааж байтал түүний утас дугарах ньтэр.

Тэхён ч хурдхан гэгч нь босон утасаа аван-Хани яасан? За ойлголоо би удахгүй очлоо.. Гэсээр утасаа таслан босож ирснээ надруу харан

-Өрөө түрээслэх хүн чинь залгасан.. Өөр хүнд түрээслүүлэхээр болсон гэж байна лээ..

Тэр ингэж хэлчихээд гадуур хувцасаа өмсөх бөгөөд би ч үл ялиг инээмсэглэн толгой дохиод

-Баярлалаа...

Тэр чимээгүй зогсож байснаа хажуугаар минь зөрөн гарах бөгөөд би ч одоо л нэг биеэ барихаа байж байх шиг байна...

Бүх зүйлээ янзалчихаад ажлаасаа гарвал гадаа цас орж байлаа.  Яг л хөөсөн том бөмбөлөг мэт том цаснууд хаялсаар.. Ийм үед л хаашаа ч хамаагүй алхмаар санагддаг.

-Тэхёнаа! Энэ цасан өвгөнийг хардаа! Гэтэл тэр гүйсээр миний хажууд ирэн амьсгаагаа даран зогсож байхдаа инээмсэглэн

-Яг чамшиг юм!

-Юу? Энэ чинь өвгөн гэтэл тэр инээсээр толгой дохин цасан хүн дээр минь сахал зураад

-Ингэвэл өвгөн шиг байна!

Би яг л жоохон хүүхэд шиг баярлан инээсээр -Хөөрхөн юмаа! Гэтэл тэр гэнэт л намайг түлхэх бөгөөд би ч унахдаа цасан өвгөн дээрээ даран унах нь тэр... Тэгээд л миний бүтээл ор мөргүй алга болсон юм.

-Яаа Тэхён чи яаж байгаа юм!? Гэтэл тэр инээсээр

-Надаас өөр хүнийг хөөрхөн гэвэл ийм зүйл болдог юм гэх бөгөөд би ч шарандаа түүний күртикнээс татан унагаад цасаар нүүрийг нь угааж эхэллээ... Тэр инээсээр гарыг минь барих бөгөөд түүний хацар яг л алим шиг улайчихаж...

☆ TrOuble Maker ☆ Where stories live. Discover now