Chapter 14

1.2K 117 5
                                    

-Тэхён чи энэ охиндоо хэр их хайртай юм бэдээ? Чамд би баян айлын охин танилцуулж өгөх үү? Энэ нэг юмнаас чинь мянга дахин дээр байх биз...

Энэ хүн бол Тэхёны ээж... Тэр надад яагаад  ч юм үнэхээр их дургүй. Магадгүй намайг тийм ч баян биш болохоор дургүй нь их хүрдэг биз.

-Ээжээ! Сухён миний хажууд байна шдээ!! Гэтэл тэр надруу цэхэн хийчихээд юу ч болоогүй мэт

-Надад хамаагүй. Би лав энэ охинтой ойрхон суухыг ч хүсэхгүй байна..

Энэ эмэгтэйд буруу өгөх эрх надад байхгүй.. Анхандаа Тэхён түүний үгнээс зөрдөг байсан ч.. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний хэлсэн бүрийг Тэхён хийдэг болчихсон.

-Тэхёнаа! Хаачих гэж байгаа юм? Миний бие өвдөөд байна шдээ!

Гэсээр түүний хормойноос зууран зогстол тэр надруу харчихаад санаа алдан

-Ээжийн найзтай уулзаад ирье. Ирэх хүртэл байж бай гэчихээд хаалга хүчтэй саван гарч байв..

Түүнийг шөнө бүр хүлээдэг болсон үе яг энэ өдрөөс эхэлсэн юм.. Тэр түүний найзтай уулзана гэсэн ч шөнийн 3 хүртэл гэртээ ирсэнгүй. Утасруу нь залгасан ч утасаа авалгүй таслаж байв.. Гэтэл түүний ээжээс ирэх зурвас дахин түүнтэй хамт байх эсэхэд минь хангалттай нөлөөлж чадсан юм.

"Харж байна уу? Миний хүү ийм л охинтой суух хэрэгтэй. Тэхён үргэлж миний үгэнд орох болно"

Тэр надруу зураг илгээсэн байсан ч би харахыг хүсэлгүй утасаа унтрааж байв. Магадгүй бидний харилцаа хөндийрөх болсон ганц шалтгаан нь түүний ээж байх.

-Эгчээ? Гэтэл тэр гарнаас минь татан тэр өрөөнөөс гаргаад

-Ким Тэхён энд юу болоод байгаа юм?

Тэхён юу ч болоогүй мэт араас минь гарч ирэн санаа алдаад-Миний эхнэрийн найзтай муухай харьцахгүй гэж найдья.

Хэмээн ёжтой инээх бөгөөд түүний ээж юу ч хэлж чадсангүй. Үүнээс харвал Тэхён түүний өөдөөс сөрдөг болсон бололтой. Хуучнаа бодвол өөрчлөгдсөн мэт..

Харин энэ үед Хани эгч даашинзныхаа хормойг өргөсөөр миний хажууд ирж зогсон

-Сухён!! Энэ хэтэрхий урт байгаа биз хэмээн уйлагнаж байснаа Тэхёны ээжийг харан учир зүггүй инээсээр түүний хажууд очин

-Ээжээ! Биднийг харахаар ирсэн юмуу? Гэх бөгөөд тэр ч толгой дохин

-Тиймээ охин минь. Харин найз чинь чамаас өөр юмаа гэтэл Хани надруу харан инээгээд

☆ TrOuble Maker ☆ Where stories live. Discover now