𖦹1𖦹

5.7K 228 11
                                    

Хоолойг нь сонсоод л чамд дурласан гэвэл итгэх үү?

Итгээд үзээрэй...

Бурхны гараа гаргаж хийсэн хосгүй бүтээл мэт чиний хоолойг сонсоод л дурлаж орхисон юм.

Тайзны гэрэл солигдох мөчид чиний царайг хараад зүрх минь догдолж, удалгүй хоолой чинь танхимд цуурайтан уянгалах үед би бүрэн утгаараа хайр гэгч зүйлийг ойлгосон.

Дээд хоолой чинь дөлгөөн сайхан талыг чинь, доод хоолой чинь бардам, өөртөө итгэлтэй байдлыг чинь харуулахаар тийм л итгэл төгс уянгалаг хоолой.

Хоолой чинь аажмаар намасч дуу дуусах үед би эхэнд суудлаасаа өндийн босон алгаа чангаар ташихдаа яаж инээмсэглэж байсан гээч...

Яг л хэзээ ч ил гарч зүрхлээгүй зүрхний минь утасыг хөндчихсөн мэт.

Тэр өдрөөс хойш чиний хоолойг санан үгүйлж, толгойн дотроо ургуулан бодох гэж тархиндаа чиний хоолойг эгшиглүүлсэн.

Даана ч тархинд минь эгшиглэсэн чиний хоолой надад ахин тийм мэдрэмж өгч чадаагүй.

Чиний хоолойг ахин нэг удаа сонсохыг үнэхээр их хүссэн.

Ким Тэхён гэх хүний тархинд чиний хоолой л эгшилдэг болжээ.

•○•○•○•

"Ангийхандаа сайхан сэтгэгдэл л төрүүлдэг юм шүү!"

Шинэ сургуулийнхаа дүрэмт хувцасаа тольдон зогсож байхдаа энэ үгээ амандаа олон удаа шивнэнэ.

Дүрэмтнийхээ богинохон юбкаг аль болох доош нь дарахыг хичээн өрөөнөөсөө гарахад ээж маань өглөөний унд бэлдчихсэн байх бөгөөд түүний урд манай ааштай үеэл маань ч сууж байв.

Би хажууд нь очиж суувал тэр зүгээр л намайг тоолгүй хоолоо идэх аж.

Ядаж мэндэлчихгүй!

Яаж яваад энэ ааштай үеэлийн хажууд ирээд нүүчих саналыг гаргасан юм болдоо.

"Юнги, чи манай Ханнад сургуулиа сайн танилцуулж өгөөрэй. Тэр төөрчихөж магадгүй шүү!"

Ээж Юнги ахад хандан ийн хэлэхэд тэр "За" гэж амандаа шивнэх шахам хэлэх аж.

Тэр надаас нэгээр ах. Бид хоёр багаасаа нэг нэгэндээ дургүй, тааралдхаараа л зодолдох гээд байдаг хүүхдүүд байсан. Одоо бол зодолдохоо больсон ч тааралдах болгондоо нэг нэгэнрүүгээ муухай харсаар өнгөрдөгдөө.

My Shadow ||KTH||Where stories live. Discover now