𖦹21𖦹

1.4K 117 3
                                    

"Тэгэхээр юу хэлэх гэж ирсэн юм?"

Саравчин доор өөд өөдөөсөө харан суух Дунхён бид хоёрын чимээгүй байдлыг эвдэн би ийн ам нээхэд тэр дагзаа маажин доош харав.

"Үнэндээ бол би чамаас уучлалт гуйх гэж ирсэн юм?"

Түүнийг ийн хэлэхэд би түүнрүү гайхан харвал тэр нилээд ичсэн бололтой хачин царайлан доош харсаар байв.

"Зүгээр дээ. Бүгдийг мартчихсан болохоор над дээр ирэн байж уйчлалт гуйх хэрэггүй шүүдээ"

Би ч урдаа гараа сэгсэрсээр хэлэхэд тэр надруу нилээн ширүүн харах бөгөөд би зүгээр л гацчихав.

"Зүгээр биш ээ! Тэр үед хэдэн муу гаруудтай орооцолдчихсон байсан болохоор ухаанаа алдчихсан байсан. Үнэхээр....үнэхээр их уучлаарай"

Тэр урдаас минь толгой бөхийлгөсөөр хэлэхэд би инээмсэглэсээр

"Уучилж байна..."

"Юу?...

"Ханна миний бие Дунхёнийг уучилж байна. Тэр бүгд зүгээр л алдаа гэж тооцоод одооноос дотны найзууд болцгооё! Ингээд уучлалт гуйж байгаа чинь үнэхээр сайн хэрэг"

"Баярлалаа. Үнэхээр их баярлалаа"

Дунхён ийн хэлсээр инээмсэглэхэд би зүгээр л өөдөөс нь харан суусаар л...

Инээмсэглэлийг нь харж байгаагүй болохоор их таатай санагдаж байна.

Надаас болж инээмсэглэж байна шүү дээ.

"Би ингээд явлаа. Дараа уулзана гэж найдъя!"

Би гараа далласаар сургуулийн хаалгаар гарч явах Тэхёнруу зүглэх бөгөөд тэр намайг харсан даруйдаа өөдөөс гүйх аж.

"Тэнэг охин! Алга болчихоор чинь айлаа шд"

"Би зүгээр дээ. Яавал гэж!"

Би ч ийн хэлчихээд саравчин дотор надруу харан инээмсэглэх Дунхёнруу инээмсэглэв.

Найзуудын тоо нэгээр нэмэгдлээ...

Гэтэл Тэхёний найзалдаг миний мэдэхгүй хөвгүүн хүрж амьсгаатан хүрж ирсэнээ өвдгөө тулаад зогсох бол бид хоёр түүнрүү гайхан харав.

"Сургалтын менежэр чамайг дуудаж байна, Тэхён. Аль түрүүний охидын аав ээж нар нь ирчихсэн бололтой"

Тэр хөвгүүн ийн хэлэхэд Тэхён амандаа хараал төвөггүйхэн шиг урсгасаар

"Ханна, түр явчихаад ирье! Түрүүлээд гэртээ харьж байгаарай"

My Shadow ||KTH||Where stories live. Discover now