"Ээжээ, ямар харагдаж байна?"
Үсээ хөнгөхнөөр буржийлган ороож, нүүрээ хөнгөхөж будан, дүрэмт хувцасаа бүрэн гүйцэт өмссөн би ээжийн өмнө очсоор газар дээрээ зөөлөн эргэхэд эрхий хуруугаа гозойлгоод
"Үнэхээр хөөрхөн харагдаж байна. Ингээд сургуулиа төгссөнд нь ээж нь үнэхээр баяртай байна"
Ээж намайг тэвэрсээр уйлан дугарахад би зөөлөн нурууг нь илээд
"Энэ чинь уйлаад байх нөхцөл биш шүү дээ, ээжээ. Охин нь таныгаа жаргаах болохоор битгий уйлаад бай"
Хариугүй урсах дөхсөн нулимсаа залгисаар ийн хэлэхэд угаалгын өрөөнөөс Юнги гараад ирэв.
"Уйлцгаасаар байтал цагаасаа хоцорлоо"
Түүнийг ийн хэлсэнд ээж бид хоёр тэврэлтээ салгаад нүдэнд цийлэгнэсэн нулимсаа арчив.
"Юнги, чи үнэхээр царайлаг харагдаж байна"
Би ч түүний өмнө очсоор хэлэхэд тэр сайхан царайлан зангиагаа суллаад үсээ шидлэхэд би инээсээр зангиаг нь тултал нь чангалсаар түүнийг татсаар ээжид хандан
"Ээжээ, явчихаад ирье! Араас хүрээд ирээрэй"
Өнөөдөр бол энэ дүрэмт хувцасыг өмсөж сүүлийн өдөр.
Сургуульруугаа гүйсээр очвол олон дурсамжийг шингээсэн сургуулийг маань олон шаар, чимэглэл хатган өлгөж, цэцэг барьсан үеийнхэн маань инээлдэн энэ үзэмжийг улам чимнэ.
Араас нь түүнийгээ шууд таньчихаад нэрийг нь дуудсаар түүнрүү гүйж эхлэв.
"Тэхёнаа!"
Тэхён надруу харан гараа даллахад би шууд гүйж очсоор хүзүүнээс нь зүүгдээд хөлөөрөө түүнийг ороов.
"Тэхён, чи үнэхээр царайлаг харагдаж байна!"
Намайг ийн хэлэхэд тэр инээмсэглээд надруу нэг ярвайн харахад би хөмсгөө зангидав.
"Юу болсон бэ?"
Намайг гайхсаар асуухад тэр надруу дурамжхан харсанаа
"Ханна, яг үнэндээ чи үнэхээр.....царай муутай харагдаж байна"
Түүний төлөө аль түрүүжингээ тольны өмнө зогсож нүүрээ будахгүй будах хэсэгтээ эргэлзэн зогссон байтал энэ үг нь уурыг минь жаахан хүргэчихэв.
"Юу гэнэ ээ!"
Түүнийг ороож тэвэрсэн хөлөөрөө ташааг нь чангаар хооронд нь шахсаар ийн хэлэхэд тэр өвдөлтөө тэсвэрлэсээр өршөөл гуйна.
YOU ARE READING
My Shadow ||KTH||
RomanceҮргэлж ард минь сүүдэр шиг дагаж явдаг нэгэн залуу. Тэр миний хойноос дагадаг болсоноос хойш удалгүй зүрх минь түүний хойноос дагаж гүйдэг болчихсон. ~Hanna