Намайг хоргоохоо больчихвол хүүхдүүдийн анхааралд ч өртөхөө болчихно...
••••
"Сайн байлаа."
Юнги ийн хэлсээр гарыг минь цохих үед би үсээ шидлээд "Хэзээ муу байсан юм?" Гэж хэлэхэд тэд инээлдэх аж.
"Нээрээ л үнэхээр сайн дуулах юмаа. Ийм авьяастайг чинь мэдэлгүй явсан байж"
Сокжин ах ийн хэлсээр уулга алдахад би инээмсэглэсээр "Баярлалаа"
"Сургуулийн урлагын үзлэгээр орвол дээгүүр жагсах байх ороод үзээрэй"
Намжүүн ах ийн хэлчихээд Тэхёнруу харсаар "Тэхёнаа, хүзүүн дээрээ хэнд самардуулчихсан юм?"
Түүнийг ийн хэлэхэд тэд нар битгий хэл би ч түүнрүү ойртсоор самардалтын шархыг нь харав.
"Ямар гээчийн охиндоо самардуулчихсан юм?" Жонгүг ийн хэлсээр тас тас хөхрөхөд Тэхён надруу хуруугаараа заав.
"Чи миний гар дээрээс бууж байхдаа самардаад хаячихсан"
Би юу?...
"Тэр үед угаасаа чиний буруу байсан"
Би ингэж хэлчихээд хувцасаа солихоор тэднийг орхин явав.
Өөрөө намайг өргөөгүй байсан бол би түүнийг самардахгүй байх юм.
Хувцасаа солин ажилынхаа гоёмсог хормогчийг зүүчихээд өрөөнөөсөө гарав. Арын хаалгаар гаран том хар ууттай хогоо барьсаар гадаах том хогийн шавруу чулуудаад гараа гөвөв.
Гэтэл яг хажуугаар минь өнгөрч байсан залуус "Чи энд ажилладаг байх нь ээ" гэж хэлэхэд би тэднийг харсан даруйдаа биеэ чангалахад хүргэв.
Тэд энд новшоо хийж яваа юм бэ?
Юнги тэд нартай зодолдсон буюу тэд нартай дайсагнадаг хэдэн хүүхдийн бүлгэм миний өмнө зогсож байв.
Тэр намайг дээрээс минь доош ажигласнаа надруу харсаар уруулаа хазлах аж.
"Юнгигийн үеэл биздээ. Чи надад таалагдаж байна"
Тэр надруу ойртсоор ийн хэлэхэд би тэднийг орхин дотогш хурдан гэгч нь орох гэтэл тэр миний гарыг татсанаа хананд шахаад зогсчих нь тэр.
"Надад таалагдаж байгаа охид миний гарнаас зугтаж чаддаггүй юм. Чиний бие бас царай чинь гээд л үнэхээр давгүй юм гээч. Надтай хамт явмаар байна уу?"
Тэр ингэж хэлээд царайнд минь нилээн дөхөх үед би нүдээ аньсаар хажуу тийш толгойгоо эргүүлэв.
YOU ARE READING
My Shadow ||KTH||
RomanceҮргэлж ард минь сүүдэр шиг дагаж явдаг нэгэн залуу. Тэр миний хойноос дагадаг болсоноос хойш удалгүй зүрх минь түүний хойноос дагаж гүйдэг болчихсон. ~Hanna