𖦹13𖦹

1.5K 134 23
                                    

Эд эс бүхэнд чинь үзгээр бичимгүй их хайртай...

••••

"Чи хэр удаан ингэж явах гэсэн юм?"

Би Тэхёний хөтөлсөн гараа харан түүний өмнө өргөсөөр хэлвэл тэр хөөрхөн гэгч нь инээмсэглээд

"Залхах хүртлээ...Харамсалтай нь би чиний өмнө залхах гэдэг үгийг мартчихдаг"

Түүнийг ийн хэлэхэд би газар ухаад орчихмоор, цохилох зүрхээ намдаахаар далайн гүнд ороод нуугдчихмаар санагдана.

Тэр үзэсгэлэнт тэнгэртэй оройгоос эхлээд тэр надтай үргэлж дотно харьцаж бараг л үерхэж буй хосууд шиг харилцаатай байх болсон.

Нэг талаараа түүний өмнө бие минь салганаад зүрх минь хурдан цохилоод байгаа ч нөгөө талаараа....түүнд хайртай гэдгийг улам л батлаад байх шиг.

Чи зөв сонссон....би түүнд хугацаа өнгөрөх тусам дурлаж байх шиг байна.

"Ингээд гарнаас чинь хөтлөөд явах өдөр ирдэг юм байжээ?"

Тэхён ийн хэлэхэд би инээмсэглэсээр түүний үзэсгэлэнт нүдрүү ширтэнэ.

Түүний жаргалтай байгаа нь надад үнэхээр их таалагдаж байна.

Бид алхсаар голын эрэг дээр ирвэл дотор нь жижигхэн жараахайнууд хөөцөлдөх мэт сэлэх бөгөөд уулны цаанаас цухуйж буй нарны тусгал тусан үзэсгэлэнг бүтээнэ.

Бид хоёулахнаа байхын тулд бас мандаж буй нарыг харахын тулд сурагчдаас түрүүлж боссон нь энэ байв.

Өглөө сэрүүхэн байна гэдгийг мэдэж байсан болохоор бид хоёул дулаахан хувцасласан байв.

Би ариун цэврийн саваа гарган дотроос нь оо, сойзоо гаргаж ирвэл хажуу талд Тэхён ч гаргаж ирж байв.

"Үлдсэн хэдэн өдрөө дандаа ингэж эрт босъё! Гоё юм байна"

Тэр хажуу талаас ийн хэлэхэд би сойзон дээрээ оо-гоо тавиад инээмсэглэн толгой дохиод шүдээ угааж эхлэв.

"Яах гэж байгаа юм?"

Тэр гэнэт гарнаас минь гүзээлзгэнэтэй оо-г минь аваад сонжин харж эхлэхэд би ийн асуув.

"Гүзээлзгэнэтэйг хэрэглэх гоё уу?"

Тэхён надруу хараад асуухад би толгой дохивол тэр тагыг нь онгойлгоод үнэрлэх нь тэр.

"Хоох, гоё үнэртэй юмаа. Би өнөөдөр эндээс чинь хэрэглэчихье"

"Бололгүй яахав"

My Shadow ||KTH||Where stories live. Discover now