Чи надаас зайгаа барьсан ч хүүхдүүдын намайг харах байдал өөрчлөгдөөгүй байсан
••••
Чамтай дотно яриа өрнүүлсэн тэр өдрөөс хойш аль хэдийн 5 хоног өнгөрчихөж.
Чи яг хэлсэнээрээ надаас зайгаа барьж эхэлсэн. Надад чиний гаргаж байгаа үйлдэл хүндээр тусаагүй.
Чи надаас зайгаа барьж эхэлсэн өдрөөс охидууд дээрэлхэхээ болино гэж бодсон.
Миний буруу байсан....
Чи надаас зайгаа барьж, сэтгэлээ татаж авахдаа дандаа чиний царайнд гуниг тодордог болчихсон болохоор хүүхдүүд өмнөхөөсөө илүү дээрэлхдэг болчихсон.
Яагаад гэвэл би чамайг гомдоосон гэх нэрийдлээр дээрэлхүүлдэг болчихсон...
Чамтай хамт байхад хүүхдүүд дээрэлхэж, холдох үед илүү ихээр дээрэлхэнэ.
Чи анх л над дээр ирж, сайн гэж зарлаагүй байсан бол би одоо инээмсэглэж байх байсан биз!
Чи надад юугаа л хийчихэв дээ, Тэхён!
Гэнэт хүйтэн зүйл биеийг минь бүрхэж, хамар амруу минь орж ханиаж эхлэв.
Энэ удаа охидууд над дээр ус асгасан нь энэ байж.
Цэв хүйтэн ус!
Би дагжин чичирсээр усанд норсоноос болж хүндэрсэн дүрэмтээ даан байж нойлны хаалга онгойлгон гарвал хэдэн охидууд намайг харсанаа даруйдаа тас тас инээлдэх нь тэр.
Тэднээс хэтэрхий айсандаа тэдний өмнөөс тэрсэлдэж чадахаа байчихсан. Тэрсэлдэх тусам дээрлэхдэг болохоор....
Нулимс минь урсаад эхэлчихсэн ч норсон биенээс минь болоод мэдэгдсэнгүй.
"Үнэхээр уучлаарай. Гэхдээ энэ норсон байдал чамд үнэхээр зохиж байна"
Тэд ийн хэлчихээд инээлдсээр гараад явах бол би урсах нулимсаа арай хийн тэвчисээр биеийн тамирын хувцасаа сольж өмссөн юм.
"Яагаад үс чинь норчихсон юм?"
Юнги надаас ийн асуухад би бороо орох гадааг хараад "Бороонд норчихсон юмаа" гэж хэлээд түүнийг орхин явав.
Юнги ч Тэхёнтай адилхан хүн болохоор сургууль дээрээ түүнтэй дотно харилцаатай байж болохгүй.
Түүнд дээрэлхүүлдэг гэдгээ хэлчихвэл тэр надаас холдохгүй улам наалдсаар байх болно.
Би олны нүдэнд өртөхийг үзэн яддаг!
Юнгигийн найзууд намайг охидууд дээрэлхүүлдэг гэдгийг ерөөсөө мэдэхгүй байгаа.
YOU ARE READING
My Shadow ||KTH||
RomanceҮргэлж ард минь сүүдэр шиг дагаж явдаг нэгэн залуу. Тэр миний хойноос дагадаг болсоноос хойш удалгүй зүрх минь түүний хойноос дагаж гүйдэг болчихсон. ~Hanna