𖦹10𖦹

1.6K 133 11
                                    

Чиний инээмсэглэл аль хэдийн зүрхийг галзуу мэт цохилуулдаг болчихсон

••••

"Алив!! Босоочээ"

Би орон дээрээ унтах Юнгиг сэрээхийг хичээн түүнийг сэгсрэх ч тэр сэрэх биш орон дээрээ илүү л тухалж хэвтээд байв.

Хаалганы зүг харцаа шилжүүлвэл Мин эгч мэдрэлгүй унтах Юнгиг хараад толгой сэгсэрсээр доош буув.

Аль хэдийн нэг дэх өдөр болж сургуулийн аялалын өдөр болчихоод байхад дэрээ тэврэн тасарч буй Юнгиг сэрээгээд зогсож байдаг.

Хөлөн дээр нь гижигдэж, хажуу талд нь бүр төгөлдөр хуурыг нь чангаар тоглосон ч тэр ер сэрэхгүй байв.

Толгойд минь мэргэн санаа орж ирэхэд би жуумалзсаар ортилохдоо бэлдэн хоолойгоо засав.

"ЮНГИ!!! ЧИ ОРОНДОО ШЭЭЧИХСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ"

Намайг ийн орилоход тэр шууд өмдөө барьж үзэхэд би инээдээ тэвчиж ядаж байв.

"Битгий худлаа яриад бай л даа. Хүн айлгаад хаячих юм!"

"Юнги, сургуулийн аялал өнөөдөр шүү дээ. Чамаас болж хоцормооргүй байна!"

Намайг ингэж хэлсэн даруйд Юнги гэнэт санасан бололтой дуртай дургүй хувцасаа өмсөж эхлэв.

Унтамхай муужгай.

••••

Би том үүрдэг цүнхээ дааж ядсаар сургуульруугаа алхахдаа амьсгаатсаар байв.

Олон хувцас авсан өөрийгөө амандаа хараасаар алхана. Хажууд Юнги нойрмог царайтай юм алхаж байтал Юнги амаа нээн урагш заав.

"Тэрийг хардаа"

Түүний заасан зүгрүү харвал түүний найзууд ирж байх бөгөөд Тэхён надруу түрүүлэн гүйж ирэв.

Тэр шууд миний цүнхийг аван өөрийнхөө цүнхэн дээрээсээ давхарлан үүрээд миний үсийг арзайлгана.

"Иймэрхүү зүйлээ зүгээр надаар хийлгэ, ойлгов уу?"

Гэнэт л уржигдарын үнсэлт бодогдон, түүнийг царайг харчихаж чадахгүй зүрх минь сул дорой санагдах ч, ингэж хүчтэй цохилж байгааг нь мэдэрвэл хүчтэй ч юм шиг..

Тэр өөрлүүгээ заасаар хэлэхэд би инээмсэглэсээр баярласнаа илэрхийлэн толгой дохив.

Бид явсаар сургуулийн гадаа зогсож байтал багш чхнга яригчаар очоод юу хийж, яаж хонох талаар зөвлөгөө өгнө.

My Shadow ||KTH||Where stories live. Discover now