𖦹25𖦹 END

2.2K 144 9
                                    

Түүнийг сэрээхийн тулд хамаг байдгаараа чангаар цурхиран уйлж, гарыг нь атган биеийг нь сэгсэрсэн ч ердөө тус болсонгүй.

Намайг аюулгүй байлгахын тулд өөрийнхөө биеээр хамгаалсан...

Надад зөвхөн Тэхён л харагдаж байна...

Зогсоо зайгүй нүдээ гараараа даран уйлж байтал гэнэт чихэнд минь түүний минь хоолой сонсогдоход би гараараа хэдий нүүрээ тагласан ч нүдээ нээв.

Хий юм сонссон байж магадгүй. Гараа авахад Тэхён сэрээгүй байж байхвийдээ гэхээс би үхтлээ айгаад байна.

"Уйлахаа боль"

Ахин түүний дуу чихэнд минь сонсогдоход би аажмаар гараа буулган харвал Тэхёны нүд нь нээлттэй, надруу харан инээмсэглэн хэвтэж байв.

"Би арай ч үхчихээгүй байна шүү!"

Тэхён газраас өндийн суусаар ийн хэлэхэд би шууд түүнийг хүзүүгээр нь ороон тэврэн уйлж гарав.

"Тэнэг! Хүн айлгаад хаячих юм! Хэн намайг авраадах гэсэн юм?"

Би хэдий хатуу үгс хэлж байгаа ч уйлж байсан юм.

Тэхён намайг нэг гараа биеийг минь ороон тэврээд

"Чамайг аврахгүй бол дахиж уулзахгүй юм шиг санагдаад..."

Би л уйлж майлаад сүр болоод байсан чинь Тэхён зүгээр л баахан шалбархай л авчихсан байсан.

Ямар ч дотуур гэмтэл байгаагүй гэж Тэхёнийг эмнэлэг дээр оношилсон бөгөөд эмнэлэг дээр ирсэн нь ч надаас болсон.

Гэхдээ л Тэхёний тархи нь хөдөлсөн байж магадгүй бас духан дээрх шалбархай нь жаахан хүнд болохоор хэвтэн цэвэрлүүлж эмчлүүлж байгаа.

Бас тэнд намайг тэвэрч байснаа гэнэт ухаан алдчихсан болохоор одоо дусал залгуулсан.

Би түүний гарыг атган түүнтэй яагаад гэрт ирсэн талаар гээд л бүгдийг асуухад тэр хариулав.

"Би танайхруу аавд чинь өөрийгөө ойлгуулах гээд явж байтал чи надруу залгаснаа цонхоороо гарна гэхээр чинь шууд гэрлүү чинь гүйж эхлэсэн. Хашааны чинь үүдэнд ирэхэд та нарын орилолдоон сонсогдоход би золтой л цус харвачихаагүй шүү! Тэгээд хаалга чинь онгойгоогүй болохоор нэг өшиглөчихсөн чинь хаалга салаад уначихсан. Тэгээд цаашаа юу болсонг чи мэдэж байгаа шд"

Тэр хөөрхөн инээмсэглэсээр ийн хэлэхэд би инээмсэглэв.

"Үнэхээр их баярлалаа"

My Shadow ||KTH||Where stories live. Discover now