"Заавал эндээс нүүх ёстой юм уу?"
Маш олон дурсамжаас өөр зүйл үлдээгүй хоосон гэрийгээ гунигтай нь аргагүй ширтсээр ээжид хандан хэлэхэд
"Хэдий хэцүү ч гэсэн ээж аавынх нь ажил болон чиний сургуультай ойрхон байранд нүүнэ шүү дээ. Аав чинь дуудаад байна, явцгаая"
Тэхёний гэрт хоносон өдрөөс хоёр өдрийн дотор аавтай гайгүй эвлэрчих шиг болсон ч одоо болтол ер яриа өрнүүлээгүй болохоор ээжид хэцүү байгаа байх.
Аавын хүсэлтээр энэ байрнаас нүүхээр болсон бөгөөд эндээс нүүнэ гэхээр нэг л хэцүү санагдаж, эндээ үлдчихмээр санагдаж байлаа.
Гэрээсээ гарвал Мин эгч болон Юнги ээжтэй хамт ямар нэгэн зүйл ярилцах бөгөөд тэдэнрүү алхаж эхлэхэд Юнги надруу харав.
"Яасан уйтгартай байх юм?"
Юнги миний урд ирсээр ийн хэлэхэд би доош хараад эцэг эхчүүдэд сонсгохгүй гэсэндээ түүний чихрүү ойртов.
"Яг үнэндээ бол эндээс нүүмээргүй байна..."
Би ийн шивнэчихээд буцан холдсоор түүнрүү харахад тэр хөнгөхөн инээмсэглэв.
"Зсс, иймэрхүү зүйлэн дээр гунигладаг Ханнаг би лав танихгүй юм байна! Харин шинэ байраа ямар байх гэж бодоод догдолдог Ханнаг л танина! Тийм болохоор санаа зоволтгүй ээ"
Түүнийг ийн хэлэхэд би инээмсэглээд гараа далласаар машиндаа суув.
Цонхоо онгойлгон толгойгоо гаргаад ард үлдсэн Мин эгч Юнги хоёрлуу гараа даллан инээмсэглэсээр
"Сайн сууж байгаарай. Дараа уулзацгаая"
Юнгигийн хэлдэг зөв ч түүнтэй уулзаж чадах ганц шалтгаан бол хажуу талд минь амьдардаг байсанд юмсан.
Одоо бол нэг сургуульд сурдаггүй болохоор ихэнхдээ уулзаж чадахгүй байх.
Нэг хэсэг их ганцаардах нь дээ...
Бидний шинэ байр бодсоноос минь илүү том бас цэлгэр байх бөгөөд хоёр давхарт нь миний өрөө байрлаж байлаа.
Хэдий надад үнэхээр таалагдаж байсан ч аавын өмнө баярлаж байгаагаа харуулахыг хүссэнгүй.
Зүгээр л чимээгүй ачаа бараагаа авсаар дээд давхарлуу гаран өөрийнхөө өрөөн дотор орж ирэв.
Өмнөх байранд минь байсан бүх тавилгуудыг шинээр сольчихсон болохоор дотно зүйл ганц ч байсангүй.
YOU ARE READING
My Shadow ||KTH||
RomanceҮргэлж ард минь сүүдэр шиг дагаж явдаг нэгэн залуу. Тэр миний хойноос дагадаг болсоноос хойш удалгүй зүрх минь түүний хойноос дагаж гүйдэг болчихсон. ~Hanna